"Реал Мадрид" клуб "Шахтер"-т дахин хожигдлоо

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А, В, С, D хэсгийн 5-р тойргын тоглолтууд боллоо. B хэсгийг Германы "Боруссия Менхенгладбах" тэргүүлж байсан бөгөөд өнгөрсөн шөнө талбайдаа Италийн "Интер"-ийн клубыг хүлээн авч 2-3 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын эхлэлийг 17 минутад Дармиан оруулсан бол 64, 73 минутад Лукаку гоолджээ. Талбайн эздээс 45, 75 минутад Плеа дубл хийжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Украйны "Шахтер" талбайдаа Испаний "Реал Мадрид" клубтэй тоглож 2-0 харьцаагаар хожлоо. Хэсгийн эхний тоглолтод эзэн хааны баг 3-2 харьцаагаар хожигдоод байсан юм. Тоглолтын салхийг 57 оруулсан бол Дентиньо, 82 минутад Соломон эцсийн цэгийг тавьжээ. Улмаар  "Боруссия Менхенгладбах" 8 оноотойгоор хэсгээ тэргүүлж байгаа бол "Шахтер", "Реал Мадрид" хоёр долоон оноотойгоор араас нь нэхэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.