Сэтгүүлч С.БУДРАГЧААД мэдэгдэл хүргүүлэх нь

Сэтгүүлч С.БУДРАГЧААД мэдэгдэл хүргүүлэх нь

Та 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Budragchaa Serdamba” youtube сувгаараа “Нууц материалууд: Баялгийн хулгайч” нэвтрүүлгийг бэлтгэн тараахдаа “Ачит-Ихт” ХХК-ийн талаар огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, илт худал мэдээллийг үнэн мэтээр ярьж, үүнийгээ төлбөртэйгөөр түгээн тарааж, сэтгүүлчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна.

Таны бэлтгэн тараасан нэвтрүүлэгт илт худал, ор үндэслэлгүй мэдээлэл байгааг мэдсээр байж, мэдээллийн зөвхөн нэг хэсгийг таслан авч, үйл явцыг бүхлээр нь харлуулж, олон жил “Ачит Ихт” компанийг гүтгэж, дайрч доромжилдог ах, дүү хоёрын талыг илт барьж олон нийтэд илт худал, тэнцвэргүй мэдээллийг тарааж байгааг улс төрийн зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байна.

  1. “Ачит Ихт” ХХК нь нийт 4 удаа Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулсан бөгөөд 2010 онд 2 удаагийн урьдчилсан ТЭЗҮ, 2012-2013 онд нарийвчилсан ТЭЗҮ, үйлдвэрийн зураг төслийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн. Инженерийн мэргэжилтэй ямар ч хүн ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулахад 2-3 жилийн хугацаа шаардлагатайг мэднэ. Зөвхөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр шинжээч томилуулан дүгнэлт гаргуулж, хуралд орох, батлуулахад 4-5 сарын хугацаа шаардлагатайг Автын инженер мэргэжилтэй С.Цэвэгжав мэдэхгүй байх нь аргагүй юм.
  2. Бизнес хийж үзээгүй хүний хувьд борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, татвар, цэвэр ашиг, ногдол ашиг гэдгийг мэдэхгүй байж болох ч энэ нь бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж болно гэсэн үг бишээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр татвар төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдөр татвараа төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг Долоон буудлын Должин эмээ ч мэднэ.
  3. “Ачит Ихт” ХХК нь 2014-2023 оны хооронд улсын төсөвт 11 төрлийн татвараар нийт 368.6 тэрбум төгрөг төлснөөс, ААНОАТ-т 295.9 тэрбум, огт төлж байгаагүй гэх АМНАТ-д 33.7 тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 26 тэрбум төгрөгийг тус тус төлснийг Та нийт борлуулалтын орлогыг тооцож байхдаа татварын 25%+ хувиар нь тооцож болох байсан. Үйлдвэр ашиглалтад орсон 2014 оны татварыг ганцхан жишээ болгон авч байгаа нь өндөр хүүтэй арилжааны банкны зээлээр Үйлдвэр бүтээн байгуулж, ашиглалтад оруулж үзээгүй хүний хувьд хэлэх амархаан. Харин 2015-2022 онуудад татвар, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хариуцлагаар шалгаруулдаг ТОП-100 ААН-ээр тогтмол шалгарч байсан.
  4. Түүнчлэн Та өөрийн тооцсон 1.6 их наядын борлуулалтын орлогоосоо анхны хөрөнгө оруулалтын зээлийн 60 сая ам.доллар, түүний хүү, нийт татвар 368.6 тэрбум, үйл ажиллагааны зардал /цалин хөлс, НДШ, түүхий эд, цахилгаан, ус, дэд бүтэц, засвар үйлчилгээ, хангамж г.м/, нэмэлт хөрөнгө оруулалтын зардал, нийгмийн хариуцлагын бүтээн байгуулалтын зардал зэргийг хасч тооцсоны дараа “баялгийн хулгайч”, “баялаг бүтээгч” хоёроо ялгаж, салган ойлгоно гэж найдаж байна.
  5. “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувь болон 2013 оны гэрээний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн ажилтны ярилцлагыг таслан эвлүүлж, буруу ойлголт өгөх байдлаар нийтэд түгээснийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгуулах болно. 6. Асуудалд талуудын байр сууринаас биш, нэг хүний хувийн бодлоор тулгаж, мэдээллийн бодит үнэнийг тэнцвэртэй хүргээгүй, нэг талаас нь таслан тавьж, илтэд гүтгэж, сэтгүүлчийн ёс зүйгээ хүртэл уландаа гишгэжээ Иймд Таныг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол…” гэж заасныг баримтлан Цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна.

“АЧИТ-ИХТ” ХХК
2024.04.19

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ