Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН ШИНИЙН 16

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:35-18:57.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням, Дашням өдөр.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ