Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар /2024.12.22/ өнөөдөр 09:30 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Хайлаастын ойр орчим агаар бохирдолтой байна.
Цэвэр /0-50/: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: /51-100/ Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой /101-200/: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой /201-300/: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой /301-400/: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой /401-500/: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.