Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд /25.01.22/

Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд /25.01.22/

Монгол Улсын Их Хурал дахь Ажлын хэсэг болон байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 ЛХАГВА ГАРАГ /2025.01.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

Их засаг

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

15.00

Их засаг

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·      Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан 

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·   Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·  Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

14.00

“Үндсэн хууль”

4

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

16.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ