Ёкозүна Кисеносато найм давлаа

Ёкозүна Кисеносато найм давлаа

 Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн найм дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Таканойва А.Баасандоржтай барилдаж давсан бол мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Шодайтай барилдаж ёрикири мэхээр давж тус бүр зургаан даваа хоёр унаатай боллоо.

Башёг ёкозүна Кисеносато, секиваки Такаясү ганц унаагүйгээр найм давж качигоши хийсэн бол озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Маэгашири-10 Точиозан нар нэг унаатайгаар удаалж байна.

Маргааш Харүмафүжи нутгийн бөх маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөнтэй барилдах бол Какүрю маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Такарафүжитэй барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-2
Ёкозүна Какүрю М.Ананд 6-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-1

Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 2-6
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 1-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-2
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 3-5
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-6

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.