Месси Ла лигийн 25 дахь гоолоо оруулж, “Барса” хожлоо

Месси Ла лигийн 25 дахь гоолоо оруулж, “Барса” хожлоо

Испанийн Ла лигийн 28 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Барселона” клуб энэ тойрогт талбайдаа “Валенсия”-г хүлээж  авч, 4:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 63 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 29 дэх минутад Мангала тооны харьцааг нээсэн бол 35 дахь минутад Луис Суарез Ла лигийн 22 дахь гоолоо оруулсан. Гэвч 45 дахь минутад Мунир Эль-Хаддади “Валенсия”-д дахиад тэнцээ авчирсан. Үүнээс хойш “Барса” довтолгоогоо илт сайжруулж, 45, 52 дахь минутад Месси хоёрыг оруулснаар Ла лигт 25 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Харин 89 дэх минутад Андре Гомеш гүйцээжээ.

Бусад тоглолтын үр дүн

Атлетико 3-1 Севилья

Департиво 0-1 Сельта

Спортинг Хихон 3-1 Гранада

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.