Хөлбөмбөгийн тамирчин матарт бариулжээ

Хөлбөмбөгийн тамирчин матарт бариулжээ

Африкийн зүүн өмнөд этгээдийн Мозамбекийн хөлбөмбөгийн тамирчин голын эрэгт бэлтгэл хийж байхдаа матарт бариулж амиа алджээ. Энэ талаар талийгаачийн хөлбөгийн баг нь олон нийтэд мэдэгдсэн байна.

Хэрэг энэ сарын 16-ны өдөр Тете мужид гаржээ. Тус улсын лигийн Атлетико Минейро де Тете багт харьяалагддаг Эстевао Альберто Гино гэх 19 настай залуу золгүй байдлаар амиа алдсан аж.

Тус клубын дасгалжуулагч Эдуардо Карвалхо “Тэр шөнө талийгаач бэлтгэл хийж байсан. Нэлээд гүйснийхээ дараа голын ус руу тонгойж, гараа дүрсэн юм билээ. Яг тэр үед нь матар түүнийг хазсан” гэж болсон явдлын талаар ярьжээ. Гэрчүүдийн ярьснаар тамирчин залууг барьсан матар тав орчим метр урттай байсан гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.