Томас Тухель “Арсенал”-д ирэх үү

Томас Тухель “Арсенал”-д ирэх үү

Английн “Арсенал” клубын дасгалжуулагч Арсен Венгер багаасаа явж магадгүй нөхцөл байдал орчихоод байгаа билээ. Аваргуудын лигийн 1/8 шигшээд Германы “Байерн Мюнхэн” клубт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:2-оор хожигдсон. Түүнээс гадна премьер лигт хамгийн сүүлд “Вест Бромович” клубт 3:1-ээр хожигдоод байгаа юм.

Энэ бүхний дараа Арсен Венгерийн “Арсенал”-аас явах асуудал илүү хүчтэй яригдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Германы “Боруссия Дортмунд” клубын дасгалжуулагч Томас Тухелийг “Арсенал” авахыг хүсч байгаа талаар яриа газар аваад байна.

"Sky Sports"-ын мэдээлж байгаагаар “Арсенал” Тухельтэй харилцаа холбоо тогтоож эхэлсэн гэнэ.   Тухель 2015 оноос “Боруссия Дортмунд” клубт  ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд лигийн дэд байр, цомын мөнгөн медалийг хүртээд байгаа билээ.  Гэхдээ Арсен Венгер дахин нэг жил “Арсенал”-ыг ямар ч байсан удирдана гэсэн мэдээлэл ч бас гараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.