• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэдийн халаасыг тэмтэрсэн төсвийн тодотголоор зарлага хасагдсангүй

Монгол Улс эдийн засгаа сэргээж, аврахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн сан­хүү­­жилтийн хөтөлбөр”-т хам­раг­дахаар нэгэнт тохи­рол­­цоод байгаа.  Хөтөлбөрийг эцэслэн баталж, хоёр тал тохиролцооныхоо ард гарч гэмээнэ Монгол Улс ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.долларын зээл авах үүд хаалга нээгдэнэ гэдгийг ч албаныхан хэлсэн. Хамгийн гол нь ОУВС-гаас манай Засгийн газрыг төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулах даалгавар өгсөн.
 
Тиймдээ ч Засгийн газар 6-7 төрлийн татвар нэмнэ, зарим зарлагыг хасна гэж мэдэгдэж байсан юм. Улмаар төсөв тодотгох гэж хэсэгтээ л гацав. Зарим эх сурвалжуудын мэдээлж байснаар эрх баригч намынхан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх дээр нэлээд маргалдсан гээд байгаа. Цаашлаад, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн олон татвар нэмэх асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн байр суурьтай хүмүүс ч эрх баригчдын дунд байсан гэх мэдээлэл гарч л байсан.
 
Гэвч эцэстээ эрх баригчид нэгдсэн шийдвэрт хүрсэн бололтой, ямар ч байсан төсвийн тодотголоо өргөн барилаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболд ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана хэмээн мэдэгдэв. Тэгэхдээ төсвийн тодотгол олон хүний хүлээж байсан шиг биш байлаа. Ер нь иргэд арай ч тийм олон татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаж, танаж оруулж ирэхгүй байх. Зарлагаа нэлээд хумих болов уу гэж харж байсан байх. Гэвч яг ачир дээрээ төсвийн орлогыг нэмэхийн хажуугаар зарлагыг ч бас нэмчихсэн тодотгол өргөн барьчихлаа. Орлого бол мэдээж нэмэгдэж таарна.  
 
Хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх сарын 1-нээс татвар авна. Мөн суудлын автомашины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг ирэх сарын 1-нээс нэмнэ. Цаашлаад шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг долоо, аравдугаар сард өсгөнө гээд байгаа. Тиймдээ ч  Сангийн яамныхан төсвийн орлого 6.01 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн байна. Энэ нь анх баталсан хэмжээнээс 101.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Дээр дурьдсан олон татварыг нэмэх учраас орлого өсөх нь ойлгомжтой.  Бүр тодруулбал, татварын орлого 65.8 тэрбум төгрөгөөр өснө гэсэн тооцоо танилцуулсан байна.
 
Өөр нэг гэгээтэй мэдээ байгаа нь эрдэс, түүхий эдийн үнэ өсч эхэлсэн учраас  Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого 200.4, Ирээдүйн өв сангийнх 45.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол ч гарч. Ямар ч байсан Засгийн газар төсвийн орлого нэмэх зорилтдоо хүрэх нь дамжиггүй байх. Тэртэй тэргүй энэ онд олон татвар нэмэгдэх нь тодорхой юм хойно. Цаашлаад Монгол Улсыг аз ивээвэл зэс, нүүрснээс авахуулаад үнэ нь өсөх байх. Тэгвэл Засгийн газар төсвийн зарлагыг бууруулах чиглэлд яг ямар дорвитой алхам хийв. Яг үнэндээ ямар ч зоригтой, дорвитой алхам хийсэнгүй.
...Ердөө хэмнэлт хийж байгаа царай нь энэ. Уг нь төрийн томчууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх байсан юм. Үргүй зардал маш их гаргаж байгаа, түүнийгээ больчихвол овоо хэдэн төгрөг хэмнэх нь мэдээж. Саяхан Ерөнхий сайд дарга нарыг мөнгөө хэмнэ, гадаад, дотоод руу явахдаа хамгийн хямд тийз ав...
Тэр ч битгий хэл зарлага нэмэгдсэн. Тодруулбал,  тодотголын төслөөр төсвийн зарлага, цэвэр зээлийн дүн 8.78 их наяд төгрөг болж, 220.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.  Зарлага нэмэгдэхэд хөрөнгийн зардал 109.5, бараа, үйлчилгээнийх 49.1, татаас шилжүүлгийнх 7.8, эргэж тө­лөгдөх цэвэр зээл 189.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлаж.  Ерөөсөө Засгийн газар зарлагаа чадах чинээгээрээ бууруулж, төсвийн алдагдлаа багасгах гэж дорвитой алхам хийсэнгүй. Төсвийн алдагдал 2.77 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэж ирж. Уг нь өмнө нь 2017 оны төсвийг батлахдаа алдагдлыг   дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталсан байсан.
 
Гэвч ийнхүү 1.5 хувиар нэмэгдчихлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2017 оны төсвийн тодотголд Валютын сангийн урьдчилсан нөхцөлийг тусгаснаар төсвийн алдагдал нэмэгдэж байгаа. Гол шалтгаан нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж байсныг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээг Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх ёстой. Ипотекийн хөтөлбөрийг төсөвт шилжүүлснээр үндсэн төлбөрөөс орж ирж байгаа хүүгийн төлбөрт 111 тэрбумыг төсөвт авч, зарлага талдаа бүртгэж байгаа учраас төсвийн алдагдал бага зэрэг нэмэгдсэн.
 
Хоёрт, Хөгжлийн банкны арилжааны зээлийг ДНБ 0.6 хувь ойролцоогоор 150 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг төсвийн зарлагад тооцсон. Үүнээс шалтгаалан төсвийн алдагдал өсч байгаа. Засгийн газар Валютын сангийнхантай төсвийн бодлогыг огцом хумихгүй гэж тохирсон. 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 15 хувьтай тэнцэж байсныг өнгөрсөн намар 2016 оны төсөвт тодотгол хийж,  алдагдлыг огцом бууруулж 9.6 хувь болгосон.
 
Ингэж огцом бууруулах  нь нэг талдаа эдийн засгийг улам сааруулах магадлалтай. Тиймээс төсвийн алдагдлыг  үе шаттай бага багаар буулгана гэж Засгийн газар, Валютын сантай тохирсон” хэмээн ярьсан байна. Яах вэ, нэг талдаа төсвийг огцом хумих нь эдийн засгийг сааруулах магадлалтай нь үнэн. Гэхдээ эрх баригчид төсвийн зарлагыг багасгах тал дээр юу ч хийгээгүй. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангахыг болиулсан байх. Түүнээс 50 тэрбум төгрөг хэмнэх юм гэсэн. Хүүхдийн мөнгийг одоо нийт хүүхдийн 60 хувьд нь өгч байгаа. Түүнийг багасгаж, 40хувь болгох асуудал ярьсан. 20 хувиас хэмнэсэн  мөнгөө зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон байдлаар тараах юм билээ.
 
Ингэхээр ямар хэмнэлт болох вэ дээ. Хэдэн хүний дэлгүүрийн орлогыг л нэмэх нь, өөр юм алга. Төсвөөс хэмнэлт гарахгүй.  Яах вэ, нэг сайн юм байгаа нь төрийн албан хаагчдын тоог бууруулах. Гэхдээ шууд ажлаас нь халчихаж болохгүй болохоор эхний ээлжинд төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд шинээр ажилтан авахгүй байх замаар асуудлыг шийдэх юм билээ. Ердөө хэмнэлт хийж байгаа царай нь энэ.
 
Уг нь төрийн томчууд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх байсан юм. Үргүй зардал маш их гаргаж байгаа, түүнийгээ больчихвол овоо хэдэн төгрөг хэмнэх нь мэдээж. Саяхан Ерөнхий сайд дарга нарыг мөнгөө хэмнэ, гадаад, дотоод руу явахдаа хамгийн хямд тийз ав. Хөдөө, орон нутагт дарга нарыг очиход хаа холоос тосож, “дүүриймаа” байдлыг хал. Ажлын өрөөгөө тохижуулах, ширээ сандал солих, том машин унахаа боль энэ тэр гээд баахан л ярьсан.
 
Гэхдээ ердөө л нэг тунхагийн шинжтэй байгаа юм. Тэгж хэллээ гээд дарга нар гадаад руу хамгийн үнэтэй суудалд тухлаад, эхнэр хүүхдээ дагуулаад, таван одтой зочид буудалд буугаад явдаг асуудал цэгцрэхгүй шүү дээ. Уг нь төсвийн тодотголдоо олон саяын цалинтай дарга нарын цалинг, гадаад, дотоодын элдэв томилолтын зардлыг хасаад оруулчихсан бол овоо хэдэн төгрөг хэмнэж болох л байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Олон татвар нэмэхийн оронд дэд сайдын албан тушаалыг халсан бол бас л хэдэн төгрөг хэмнэж болохоор байсан. Бас л тэгсэнгүй. Тэд ард түмнийхээ халаасыг ухаж, төсвийн орлогоо нэмэхээр зүтгэж байгаа хэрнээ зарлагаа улам тэлчихлээ. Тансаглалаасаа бага ч болов татгалзсангүй. Түүнийгээ төсвийг огцом хумих буруу гэж тайлбарлаад л өнгөрөх нь.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.03.28)
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн...

Иргэдийн халаасыг тэмтэрсэн төсвийн тодотголоор зарлага хасагдсангүй

Пунцагболд 2017-03-29

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

4 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

10 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

11 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

11 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

11 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

12 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах