• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал “Премиум” паласт  үргэлжилж байна. Онол практикийн бага хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцож байгаа юм. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчдын санал бодлыг сонслоо.

Ө.ЭНХТӨР: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТББ-УУД, ИРГЭД  ХАМТАРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

/Цагдаагийн ерөнхий газрын дарга/

-Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг тодорхой хэмжээгээр багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагааг цагдаагийн байгууллага нэн түрүүнд зохион байгуулж ажиллах нь зүйтэй юм гэж дүгнэн бид холбогдох онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хуулийн бусад байгууллагынхаа ажилтнууд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсох юм.

Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа дан ганц цагдаагийн байгууллагын эсвэл бусад хуулийн байгууллагын үүрэг биш. Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл. Энэ үзэгдэлтэй тэмцэх, гаргуулахгүй байх чиглэлээр хууль, хүчний байгууллагааас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд маань хамтарч ажиллах зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөл байдалд бий болж байна.

Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн бодлогыг нэгтгэсэн бичиг баримтууд шаардлагатай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг төр засгаас бий болгож байх ёстой.

Д.БАТЧУЛУУН:  ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 30 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

/ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа/

-Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага, бүгдийнх нь хариуцсан ажил байдаг. Монгол Улсад энэ ажлыг бүх шатны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” хариуцан зохион байгуулахаар хуульчилсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа бид 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.

Бидний анхаарах ёстой гол чиглэл бол шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм.

Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл. Тиймээс энэ удаагийн “Онол-практикийн бага хурал”-аар энэ төрлийн ажлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх илтгэлийг нарийвчлан хэлэлцүүлж байна. Дараа нь салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцана. Түүнчлэн хурлын төгсгөлд дүгнэлт, зөвлөмж гаргах юм.

Д.МӨНХӨӨ: ИРГЭД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАХ НЬ ЧУХАЛ

/”Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн/

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, учир шалтгааныг олохоор эрдэмтэн судлаачид, практикт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн туршлага, бодит зүйл дээр дүгнэлт хийж, гарах арга замыг эрэлхийлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна.

Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл маань харьцангуй орхигдоод байна. Өнөөдрийн онол, практикийн хурал гэмт хэрэг гарч байгаа үзэгдлүүд, учир шалтгаан руу нэг алхам ойртоход хэрэг болох байх.

Гэмт хэрэгтэй тэмцэх бол дан цагдаагийн байгууллагын ажил бус, нарийн яривал зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой. Энэ хандлагыг бий болгохын тулд төрийн бүх шатны байгууллага, цагдаа, цэргийн, иргэний байгууллагууд нэгэн зүгт харж ажиллах ёстой юм.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” онол практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Г.Эрдэнэбилэг: Дорнод аймгийн...
Гуардиола дасгалжуулагчийнхаа...

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал

Пунцагболд 2017-04-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал “Премиум” паласт  үргэлжилж байна. Онол практикийн бага хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцож байгаа юм. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчдын санал бодлыг сонслоо.

Ө.ЭНХТӨР: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТББ-УУД, ИРГЭД  ХАМТАРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

/Цагдаагийн ерөнхий газрын дарга/

-Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралтыг тодорхой хэмжээгээр багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга, ажиллагааг цагдаагийн байгууллага нэн түрүүнд зохион байгуулж ажиллах нь зүйтэй юм гэж дүгнэн бид холбогдох онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хуулийн бусад байгууллагынхаа ажилтнууд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсох юм.

Ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа дан ганц цагдаагийн байгууллагын эсвэл бусад хуулийн байгууллагын үүрэг биш. Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл. Энэ үзэгдэлтэй тэмцэх, гаргуулахгүй байх чиглэлээр хууль, хүчний байгууллагааас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд маань хамтарч ажиллах зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөл байдалд бий болж байна.

Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх төр засгийн бодлогыг нэгтгэсэн бичиг баримтууд шаардлагатай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг төр засгаас бий болгож байх ёстой.

Д.БАТЧУЛУУН:  ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 30 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

/ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа/

-Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Аль ч улс оронд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг байдаг. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн болон төрийн бус байгууллага, бүгдийнх нь хариуцсан ажил байдаг. Монгол Улсад энэ ажлыг бүх шатны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” хариуцан зохион байгуулахаар хуульчилсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа бид 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.

Бидний анхаарах ёстой гол чиглэл бол шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм.

Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл. Тиймээс энэ удаагийн “Онол-практикийн бага хурал”-аар энэ төрлийн ажлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаарх илтгэлийг нарийвчлан хэлэлцүүлж байна. Дараа нь салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцана. Түүнчлэн хурлын төгсгөлд дүгнэлт, зөвлөмж гаргах юм.

Д.МӨНХӨӨ: ИРГЭД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАХ НЬ ЧУХАЛ

/”Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн/

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, учир шалтгааныг олохоор эрдэмтэн судлаачид, практикт үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн туршлага, бодит зүйл дээр дүгнэлт хийж, гарах арга замыг эрэлхийлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна.

Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл маань харьцангуй орхигдоод байна. Өнөөдрийн онол, практикийн хурал гэмт хэрэг гарч байгаа үзэгдлүүд, учир шалтгаан руу нэг алхам ойртоход хэрэг болох байх.

Гэмт хэрэгтэй тэмцэх бол дан цагдаагийн байгууллагын ажил бус, нарийн яривал зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой. Энэ хандлагыг бий болгохын тулд төрийн бүх шатны байгууллага, цагдаа, цэргийн, иргэний байгууллагууд нэгэн зүгт харж ажиллах ёстой юм.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” онол практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

10 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах