PGL Сингапур мажор 2026 тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээн гурван үе шаттай болох бөгөөд манай улсаас "The Mongolz" хоёрдугаар шатнаас тоглож эхлэнэ. Харин эхний шатнаас "Chinggis Warriors" болон Senzu /М.Азбаяр/, Mzinho /Б.Аюуш/ нарын "GOSH" багууд өчигдөр таарч тоглож 2-1 (Ancient 13-11; Dust2 6-13; Nuke 13-10) харьцаагаар "Chinggis Warriors" хожлоо.
Улмаар "GOSH" гурван хожигдолтой болж тэмцээнээс хасагдасан бол "Chinggis Warriors" баг өнөөдөр 1 хожил, 2 хожигдолтой АНУ-ын "Wildcard" багтай 19:00 цагт тоглоно.
"Chinggis Warriors" баг эхний тоглолтоо АНУ-ын "100 Thieves" багтай тоглож Dust2 (6-13) дараагийн тоглолтоо Норвегийн "HEROIC" багтай тоглож Nuke (3-13) харьцаагаар тус тус хожигдлоо.
Харин Арабын нэгдсэн Эмират улсын GOSH (BC.G) багийн хувьд эхний тоглолтдоо Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож Nuke (1-13) дараагийн тоглолтоо Европын холбооны "FaZe Clan" багтай тоглож (3-13) харьцаагаар тус тус хожигдсон байна.
