• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Б.Лхагважав: Татвар нэмэх асуудлаа эргэж харахгүй бол бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй

-Бодлогогүй төрийн буруу бодлогын эсрэг бизнес эрхлэгчид нэгдэж эхэлжээ. Тодруулбал, Валютын сан­гаас авах зээлээс үүдэж долоон төрлийн татвар нэмж буйг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж улмаар МҮХАҮТ-аас шаардлага тавьжээ. Хэрвээ шаардлагад тусгасан найман асуудлыг Засгийн газар биелүүлэхгүй бол НӨАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын татвараа бизнес эрхлэгчид төлөхгүй байхыг уриалсан байна.

Тус танхимаас Засгийн газарт 2017 оны баталсан төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдын тоог 10-20 хувь бууруулах. Мөн албан хаагчдын шаардлагагүй тэтгэмж, дэмжлэгийг зогсоох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэг­дүү­лэхгүй байх, Хувь хүний ор­логын албан татварыг нэмэг­дүүлэхгүй байх, Үнэ тогт­вор­жуу­лах нэ­рийн дор Онц­гой ал­­бан тат­ва­рын ту­хай хуу­льд оруул­сан нэ­мэлт өөрч­лөлт буюу нэг ам.долларыг 1450 төг­рө­гөөр тог­тоо­сон тат­ва­рын хэм­жээг хүчин­гүй бол­го­хоос гад­на то­дор­хой сал­ба­руу­дад дэмж­лэг үзүү­лэ­хийг шаард­жээ.

Мөн тө­рөөс та­таас авч буй Төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаат компани болгох, эс бөгөөс татан буулгах ёстой гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа бөгөөд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь ч төрийн буруу бодлого хэмээн мэдэгдлээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав хэлэхдээ “УИХ-ын чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаар эдийн засаг, татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Ялангуяа долоон төрлийн татвар нэмэх асуудал. Иймд худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах болон тэргүүлэгчдийн хурлаа хийж найман асуудлыг тусгасан шаардлагыг УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.

Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуйн нэгжийн албан татвар, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн  даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Тухайлбал, тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах ёстой. Баталгаатай ажлын байртай төрийн 183 гаруй мянга албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч  чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэн баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай” хэмээлээ.

Ц.Элбэгдорж: Чимээгүй аллагын талаар чимээтэй дуугарахаас өөр арга алга

-Нийгэмд аюулын харанга дэлдэж буй хоёр асуудлыг өнгөрөгч лхагва гарагт Ерөнхийлөгч чуулганы индрээс онцоллоо. Тодруулбал, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт хоёр Монгол Улсад аюулын харанга дэлдэж, цэцэг цэврүү шиг охид, залуу үеийг онилж байгаа учраас энэ талаар дорвитой анхаарал хандуулахыг хүссэн юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Төв суурин газар дахь дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрх асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор нэг сая орчим хүнээ дээрх шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын долоо нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа аж. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа гэсэн мэдээлэл тасрахаа болилоо. Энэ чиглэлийн эм ч замбараагаа алджээ. Төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирч байгаа. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид, бүсгүйчүүдийн тоо өдөр сараар өсч байна. Юутай эмгэнэл, юутай харуусал вэ. Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗ-ийн төвшинд сонсож зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Энэ асуудлаар охинтой айл бүр санаа зовох, үртэй бүхэн үржихийн бэлгэдэлтэй үндэстний хувьд Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг таслах эрхийг Монгол Улсад хэн ч эдлэх ёсгүй. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах зогсоох эрх хэнд ч ноогдох учиргүй. Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэрэг, энэ аюултай байдлыг бид хазаарлах, улмаар зогсоох учиртай. Монгол Улсад монгол хүн илүүдэхгүй. Монгол хүн монгол газар шороон дээр нэг ч байсан, мянга ч байсан, сая ч байсан илүүдэхгүй. Эх үрийн амь нас гарцаагүй эндэхээс хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл энд байж болно. Гэвч үүнийг хатуу хуульчилж, чанд хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой” хэмээгээд салбар хариуцсан сайдуудыг энэ талаар тодорхой үр дүн гаргахыг хүсэв.

Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байгаа

-“Эрдэнэс Тавантолгой” ком­пани жижиг хувьцаа эзэмшигч­дийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар өнгөрсөн даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  хандсан билээ. Шалтгаан нь юу байсан талаар Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатарын өгсөн тайлбар өнгөрөгч долоо хоногийн анхаарал татах сэдвийн нэг байлаа. Тэрбээр, “Хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нийн­хан мэдээллээр үл хан­гах, хуралд оролцоход саналын эрхгүй байлгах, гол хувьцаа эзэм­шигч­дэдээ мэдэгдэхгүйгээр то­моо­хон хэлцэл хийж буй зэрэг нь Компанийн тухай хууль зөрчиж байгаа юм. Үүнийг үндэслэл болгон Шүүхэд хандлаа. Бид энэ талаар өмнө нь иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж бай­сан. Түүний хүчээр ахиц гарсан зүйл бий. Тухайлбал, “Эрдэнэс Таван­толгой” компани энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан. Хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хүргэхээр болсон байна. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцох боломжтой гэжээ. Ингэж болохгүй. Иргэд энэ хуралд саналын эрхтэй оролцох ёстой. Иймд бид уг асуудлаар шүүхэд хандаж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани нэртэй боловч одоогоор ХХК хэлбэртэй байгаа. Компанийн тухай хууль шинэчлэгдэж, хувьцаат компани нь нээлттэй болон хаалтай хэлбэртэй байна гэж тусгасан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус ком­панийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажна. Мөн тэд компанийн санхүү, үйл ажил­лагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болно. Ингэж байж хувьцаа эзэмшигчдэдээ өр үүрүүлэх бус, ногдол ашиг тараадаг, үнийн өсөлтөөс ашиг хүртдэг систем рүү шилжинэ. Маш олон хүн бидний санаачилгыг дэмжиж байна” хэмээн ярьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.04.06)
Хотоо гоё болгоё

Хэн юу хэлэв

Өнөртогтох 2017-04-07

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

11 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах