• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хойд Солонгосын дүрвэгчийн хүү БНСУ-ыг тэргүүлнэ

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе авлига, албан тушаалаа ур­вуулан ашигласан зэрэг хэрэгт буруудаж суудлаасаа буу­сан. Улмаар түүний залгамж­лагчийг сонгох ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд боллоо. Сонгуульд нийтдээ 11 эрхэм аль нэг улс төрийн хүчнээс нэр дэвшсэн юм. Гэхдээ урьдчилсан санал асуулгуудад Ардчилсан нам болон Ардын намын нэр дэвшигчид тэргүүлж байсан билээ.

Сонгуулийн санал хураалт өчигдөр 06:00 цагт орон даяар 3507 санал авах байрт зэрэг эхэлж, оройн 20:00 цагт өндөрлөж, албан ёсоор санал тооллогын ажиллагаа эхэлжээ.

Сонирхолтой нь,  Сонгуулийн Ерөнхий хорооноос 20:30 цагийн үед мэдээлэл хийж, санал тооллогын ажиллагаа 8.55 хувьтай байгааг зарлахад л БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь тодорхой болчихсон байв.

Томоохон мэдээллийн агент­лагууд гарцан дахь санал асуулгын дүнд үндэслэн Ардчилсан намын дарга Мүн Жэ Ин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ирэх таван жилд Азийн дөрөв дэх том эдийн засагтай бар улсыг тэргүүлэхээр болсныг зарласан юм.

Гарцан дахь санал асуулгын дүнгээр Мүн Жэ Ин 37.43 хувь, Эрх чөлөөт Солонгосын намын нэр дэвшигч Хон Жён По 28.92, төвийн үзэл баримтлалт Ардын намын нэр дэвшигч Ан Чёл Су 21.15 хувийн саналыг тус тус авчээ. Улмаар Мүн Жэ Ин ялалтаа зарлаж, “Ард түмний Ерөнхийлөгч байх болно” хэмээн амлажээ. Үүнээс гадна бусад нэр дэвшигчид ч, санал тооллогын дүн албан ёсоор гараагүй байхад ялагдлаа хүлээн зөвшөөрсөн юм. Хон Жун Пё оройн 22:30 цагийн үед буюу гарцан дахь санал асуулгын дүн гарсны дараа ялагдлаа албан ёсоор хүлээн мэдэгдэл хийжээ. Тэрбээр намын байрандаа хэвлэлийн хурал зарлан “Би намаа дахин сэргээж чадсандаа сэтгэл хангалуун байна. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

БНСУ-ын 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогын ажиллагаа өчигдөр өглөө үүрээр 03:00 цагийн үед дууссан. Ингээд дүнг танилцуулахад Мүн 41.1 хувь, “Либериал Солонгос” намын нэр дэвшигч Хон Жун Пё 24.03 хувийн саналыг тус тус авчээ.

БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон  Мүн Жэ Ин өчигдөр Сөүл хотын Үндэсний Ассамблейн ордонд тангаргаа өргөлөө. Солонгосын шинэхэн төрийн тэргүүн хэд хэдэн бодлогыг дэвшүүлж байгаа аж. Гэхдээ тэдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Хойд Солонгосын талаар баримтлах бодлого юм. Тэрбээр Хойд, Өмнөдийн харилцааг шинэ шатанд аваачихаа сонгуулийн кампанит ажлын үеэр хэлсэн. Хойд Солонгосчуудын талаар БНСУ-ын эдүгээг хүртэл баримталж ирсэн харилцааг эрс өөрчилж, Пхеньяныг ганцаар­дуу­лахын эсрэг байхаа илэрхийлж байв.

Мөн Ерөнхий­лөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд БНАСАУ-д айлчилна гэж амласан удаатай. Үүнтэй холбоотойгоор түүнийг Ерөн­ хийлөгч болмогц Японы зарим хэвлэлд АНУ-БНСУ-Япон гэсэн гурван улсын Хойд Солонгосын талаар баримтлах бодлогод өөрчлөлт гарч, байдал одоогийнхоос өөр төвшинд хүрч болзошгүй тухай мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Мүн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байр­шуулах АНУ-ын шийдвэр зөв эсэхийг эргэн харах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Хэрвээ энэ бодлогоо хэрэгжүүлэх бол Сөүл-Вашингтоны харилцаа муудах магадлалтай юм.

Шинэхэн Төрийн тэргүүний Хойд Солонгосын талаар баримтлах бодлогыг түүний угсаа гаралтай холбон ойлгох боломжтой. Тодруулбал, Мүн Жэ Ин Хойд Солонгосын дүрвэгсдийн гэр бүлээс гаралтай билээ.  Мүн Жэ Ин 1953 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд  таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ.

Түүний эцгийг Мүн Ён Хюн, харин ээжийг нь Кан Хан Ок гэдэг бөгөөд тэд 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ-ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу ирсэн дүрвэгсдийн  нэг байсан гэдэг. Тэд Өмнөд Солонгост дүрвэн ирж суурьшаад, гурав дахь өвөлтэйгөө золгохдоо анхны үрээ өлгийдөн авсан нь Мүн Жэ Ин байжээ.

Мүн Жэ Ин гэж хэн бэ

“Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан. Оюутан байхдаа буюу 1975 онд их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байсан Мүн Жэ Ин  Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ. Тухайн үед БНСУ-ын Ерөнхийлөгчөөр эдүгээ хэд хэдэн хэрэгт буруутгагдан хоригдож буй экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг Пак Чун Хе ажилладаг байв.

Үүний дараа 1982 онд тухайн үед өмгөөлөгч байсан Ну Мү Хёньтой хамтран хуулийн компаниа байгуулж байсан гэдэг. 2002 оны арванхоёр­дугаар сард түүний хамтран зүт­гэгч Ну Мү Хён Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвшиж, Жэ Ин Бусан дахь сонгуулийнх нь штабын даргаар ажиллаж байсан гэнэ. Харин Ну Мү Хён 2003 онд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Мүн Ерөнхийлөгчийн Тамгын газарт орж ажилласан байна. Харин 2009 онд Ну гэрийнхээ хойд талын ууланд очиж, амиа егүүтгэн нас барахад ч Мүн Жэ Ин хамтран зүтгэгчээ эцсийн замд нь үдэн, оршуулгын ёслолыг удирдаж байжээ. 2011 оны есдүгээр сард “Инноваци ба хамтын ажиллагаа” компанийг үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр нь ажиллах болсон. Дараа жил нь буюу 2012 оны дөрөвдүгээр сард 19 дахь удаагийн бүх нийтийн сонгуулиар “Ардчилал эв нэгдлийн нам”-ыг үүсгэн байгуулж, нэр дэвшсэн байна. Ардчилсан нам дотооддоо эхний шатны сунгааг наймдугаар сарын 25-нд хийж, улс даяар 13 бүс нутгаас нэг нэг нэр дэвшигчийг тодруулжээ. Улмаар шийдвэрлэх шатны санал хураалтыг мөн оны есдүгээр сарын 16-нд товлосноор Мүн Жэ Ин 56.5 хувийн дэмжлэг хүлээж, “Ардчилсан нам”-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болж байв. Ингээд 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болоход Сэнүри намаас нэр дэвшигч Пак Гын Хетэй өрсөлдөн ялагдаж байжээ.

2016 оны дөрөвдүгээр сард болсон 20 дахь удаагийн бүх нийтийн сонгуульд тэр нэр дэвшээгүй. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан байдаг. Тэр гэрлэсэн, хоёр хүүхэдтэй. Ромын католик шашинтай гэнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.05.10)
Ясны хугарал “гамшиг” ийн...

Хойд Солонгосын дүрвэгчийн хүү БНСУ-ыг тэргүүлнэ

Даваахүү 2017-05-11

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
25 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

9 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

9 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

9 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах