• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ясны хугарал “гамшиг” ийн хэмжээнд хүрчээ

Үсээ хоёр салаа хуваан дээр гэгч нь боосон бяцхан охин зүүн гараа сойж, баруун гартаа рентгений зургаа барьсаар эмнэлгийн коридор даган эмчийн өрөөний зүг ээжийнхээ араас алхана. Энэ жил зургаан нас хүрч буй шаргал үстэй бяцхан охин сандал дээрээс унахдаа гараа хугалчихсан бөгөөд гипсээ авахуулахаар ирээд байгаа энэ аж. Энэ бол ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн өрөөний гадаа дугаарлан зогсох хүүхдүүдэд тохиолдсон ганцхан жишээ. Сүүлийн үед тус төвд хөл, гараа хугалж, бэртээсэн 2-16 насны хүүхдүүд ирэх нь ихэсчээ. Бид бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолдох мөчдийн хугарлыг байх л ёстой юм шиг сэтгэж нүд нь балай, чих нь дүлий мэт хайхрахгүй явсаар нэг л мэдэхэд үндэсний хэмжээнд яригдахуйц асуудал болсон гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байсан юм. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаа “ГССҮТ”-өөс бэлтгэлээ.

2016 онд нийт 18652 хүүхэд яаралтай тусламж авчээ

Манай сурвалжлах хэсэг өдрийн 14:00 цагийн алдад ГССҮТ-ийг зорилоо.  Аль хэдийнэ үд өнгөрсөн ч тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлах, түргэний машинаар хүргэгдэн ирэх үйлчлүүлэгчид тасрахгүй байлаа. Наян настай буурлаас эхлээд найман настай балчир хүртэл эмчид үзүүлэх ээлжээ хүлээн зогсоно. Зарим түргэний машинаар яаралтай ирсэн нэгэн нь шууд эмчид үзүүлэх аж.

Гэвч нийт үйлчлүүлэгчдийн ихэнх нь 2-18 насны хүүхдүүд байлаа. Дээр дурьдсанчлан шаргал үстэй бяцхан охин тэдний нэг. Сандал дээрээс унахдаа гараа эвгүй дараад хугалчихсан аж. Харин энэ өдөр гипсээ авахуулахын тулд бусдын адил дугаарлан зогсч буй нь энэ. Гэмтлийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт хоёр цаг гаруй суухад л сэтгэл өвтгөм олон дүр зургийг харж болно. Хугарсан гарынхаа өвчинд шаналан ээжийнхээ энгэрт зүүгдэх хүү, гудамжинд найзуудтайгаа тоглож байхдаа хөлөө бэртээсэн охин нулимс дуслуулан дамнуурга дээр хэвтэхийг харсан хэний ч сэтгэлд “бага насны хүүхдүүдийн гар, хөл ямар их хугардаг болсон юм бэ” гэх харуусал төрөхөөр. 

Жил ирэх бүр бага насны хүүхдүүдийн осол, гэмтэл ихэсч байгааг тус төвийн гаргасан судалгаанаас харж болно. Тухайлбал, 2016 оны судалгаанаас үзэхэд, ГССҮТ-өөс нийт 77890 хүн яаралтай тусламжийн үйлчилгээ авчээ. Үүний 18652 буюу 23.9 хувийг 2-16 насны хүүхдүүд эзэлж байгаа нь судалгаагаар гарчээ. Энэхүү судалгааны мэдээллийг харахад л 2-16 насны хүүхдүүд хэр их бэртэж, гэмтэж буйг мэдэж болохоор. Манай сурвалжлах хэсэг Яаралтай түргэн тусламжийн эмчтэй уулзах гэсэн ч эмчийн өрөөг бараадан өвчнөө тэсч ядан зогсох хүн олон байсан учраас шууд IV давхарт байрлах Хүүхдийн тасагт очив.

Гадаа тоглож байгаад гар, хөлөө хугалсан хүүхэд олон байна

Хүүхдийн тасгийн гадна мөн л эргэлтийн хүмүүс, эмнэлэгт хэвтэгсэд, эмчилгээгээ дуусгаад гарч байгаа багачууд гээд хөд хөдөлгөөн ихтэй байлаа. Баруун гараа гипсдүүлж сойлт зүүсэн 10 гаруй насны хүү баруун гартаа тортой зүйл барьсаар тасгийн хаалга руу алхаж харагдав.

Түүний барьсан зүйлээс харвал эргэлтээр ирсэн хоолоо аваад явж буй нь энэ аж. Тэрнийг Улсболд гэдэг бөгөөд 12 настай. Бидэнд гэмтсэн тухайгаа “Би хоёр долоо хоногийн өмнөөс элдэв саадан дээгүүр харайдаг спортоор хичээллэж эхэлсэн юм. Анх найз минь энэ спортын төрлийн бичлэгийг надад үзүүлснээр сонирхсон. Би бэлтгэл хийж байхдаа бэртчихсэн. Хашаан дээгүүр харайх гэтэл хөл маань тээглээд унахдаа гараараа тулчихсан. Тэгээд л хугарчихсан” гэв. Түүний баруун гарны шууны хоёр савхан яс нь хугарчээ. Үүнээс болж хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ.

Бид н.Улсболдтой ярилцсаар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн II тасгийн зүг алхлаа. Тус төвийн хүүхдийн тасаг нийт 70 ортой гэнэ. Одоогийн байдлаар нийт 10 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Монгол Улсын хэмжээнд ганцханд тооцогдох ГССҮТ-ийн Хүүхдийн гэмт согогийн тасгийг 21 аймгийн хүүхдүүд ч зорьж ирэх нь бий. Хөл гараа хугалах зэргээр бэртэж гэмтсэн хүүхдүүдээс гадна тулгуур эрхтэний согогтой хүүхэд ч тус тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Бид II тасагт хэвтэн эмчлүүлж буй багачууд болон эцэг, эхчүүдтэй нь уулзаж ярилцлаа. II тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн нэг бол 10 настай Я.Пүрэвбат.

Тэрбээр мөн л Чингисийн талбайд ролик унаж байгаад бэртэж, улмаар гараа хугалжээ. Энэ тухай түүний ээж Мөнхчимэг “Манай хүүгийн зүүн гарных нь шууны хоёр савхан яс нь хугарсан юм билээ. Маргааш хагалгаанд орно доо. Би нэг насны зөрүүтэй хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн жил дүү нь бас гараа хугалсан юм. Тухайн үед идэж, уух зүйлээсээ болсон болов уу гэж бодоод хийжүүлсэн ундааны хэрэглээг нь багасгасан. Гэвч өнгөрсөн зуны наадмаар гэр бүлээрээ хөдөө явсан юм. Хөдөө явсан хүмүүс чанасан мах, хорхог идэхээрээ хийжүүлсэн ундаа л ууна шүү дээ.

Тэгээд жаахан хорихоо больчихсон байсан. Манай гэр бүлийн хийжүүлсэн ундааны хэрэглээ тийм их биш. Бид чинь хүүхдүүдээ үргэлж дагаад явж чадахгүй шүү дээ. Хичээлд явахад нь цайны мөнгө өгч явуулна. Найзуудтайгаа ямар хоол, хүнс авч хэрэглэж байгааг мэдэхгүй. Орчин үеийн хүүхдүүдийн идэж, ууж байгаа зүйлээс шалтгаалж гар, хөл нь амархан хугарч байж болох юм” хэмээн ярив.

Магадгүй түүний хэлсэнчлэн орчин цагт хоол, хүнсний сонголт ч өргөн болсон. 0-16 насны хүүхдүүдийн дунд ясны сийрэгжилт, рахит зэрэг өвчин ихсэх болсны нэг шалтгаан нь бидний өдөр тутам хэрэглэх хоол хүнстэй ч холбоотой байж болох юм. Харин энэ асуудлыг бид дараагийн сурвалжлагаараа хөндөх болно. Тиймээс бага насны хүүхдүүд бэртэж, гэмтэх болсон шалтгаан нь юу болох эсэх асуудлыг түр энд үлдээгээд одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаархи сурвалжлагаа үргэлжлүүлье. Манай сурвалжлах хэсэгтэй янз бүрийн шалтгаанаар бэртэж, гэмтэн улмаар хөл, гараа хугалсан гэх хүүхдүүд таарав. II тасгийн нэг өрөөнд баруун хөлөө гипсдүүлж, сойсон хүү гар утсаар тоглож харагдав.

Түүний хажууд өвөө нь суух бөгөөд хүүгээ сахиж байгаа аж. Тэрбээр “Манай хүүг Эгшиглүүн гэдэг. Тоглож байхдаа хүнд төмөр татчихсан чинь хөл дээр нь унаад хугалчихсан.  Хөлнийх нь шилбэ хэсэг хугарсан. Мөн ил шархтай гэсэн. Яс нь зөрөөгүй учраас хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн.

Эмч нар түргэн шуурхай эмчилсний үр дүнд одоо сайхан болсон” хэмээв. Энэ мэтчилэн тоглож байхдаа унаад гар, хөлөө хугалсан хүүхэд олон байлаа. Мөн бидэнтэй байрны гурван давхраас унаад гараа хугалсан гэх 15 настай А.Амаржавхлан хүү ч таарсан. Түүнийг фолконоос унаснаас хойш 30 орчим минутын дараа хүн олж харан эмнэлгийн тусламж авчээ. Тэрбээр энэ тухайгаа  “Гэрийнхээ фолкон дээр арагшаа хараад зогсож байтал хүн дуудах шиг болсон. Тэгээд  цочсондоо доошоо уначихсан. Унаад 30 орчим минут тусламж дуудаж, хашгирсан.

Ойр орчимд хүн байгаагүй болохоор намайг хараагүй байх. Нэг ах цонхоороо хараад такси дуудаад эмнэлэгт ирсэн. Өмнө нь нэг хагалгаанд орсон. Маргааш давтан хагалгаандаа орно” гэв. Амаржавхлан хүүгийн шууных нь хоёр савхан яс хугарчээ. Дээр дурьдсан судалгаанаас харахад, 2016 оны яаралтай тусламжийн үйлчилгээ авсан нийт 18652 хүүхдийн 4619 нь мөчдийн хугаралтай байсан аж. Үүнийг хүйсийн ангиллаар авч үзвэл 3207 эрэгтэй, 1412 эмэгтэй хүүхэд мөчдийн хугарал буюу гар, хөлний бэртэлдээ яаралтай тусламжийн үйлчилгээг авсан байна.  

Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч ясны сийрэгжилт илэрчээ

Хүүхэд ямар нэгэн зүйлээс унахдаа гар, хөлөө амархан гэмтэж, бэртээж байвал ясны сийрэгжилт явагдсан гэж үзэж болдог байна. Өөрөөр хэлбэл, ясны бат бөх чанар алдагдсанаар бага насны хүүхдийн гар, хөл амархан хугарч бэртдэг.

Тэгвэл энэхүү аймшигт чимээгүй тахал хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч нөлөөлж эхэлжээ. Манай сурвалжлах хэсгийг ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт очих үед хөдөө орон нутгаас ирсэн гэх хүүхдүүд ч байлаа. 25 орчим насны нэгэн бүсгүй II тасгийн гадаа хоол, цай барьсаар эргэлтээр ирэв. Түүнтэй хэсэг хором ярилцвал түүний нөхрийнх нь дүү ясны сийрэгжилт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Завхан аймагт мал маллаж, аав ээждээ тусалдаг гэх дүү нь 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод ирэхдээ хальтирч унаснаар хөлөө хугалжээ.

Тухайн үед эмч нар ясны сийрэгжилт гэдгийг нь мэдээгүй аж. Эмнэлгээс гарснаас хойш 2016 оны дөрөвдүгээр сард дүү нь дахин өвдөж эмнэлэгт ирснээр өөрийн оношийг мэдэж хагалгаа хийлгэжээ. Тэрбээр “Манай дүү бага байхын малд дуртай хүүхэд байсан юм билээ. Тиймээс ч дөрөвдүгээр ангиасаа эхлэн аав, ээждээ туслан мал маллаж эхэлсэн. Өнгөрсөн оны өвөл хотод ирээд хөлөө гэмтээхдээ өөрийн оношоо мэдсэн. Одоо хоёр дахь удаагаа хагалгаанд орох гэж байна.

Эхний хагалгааны дараа гам сайн барих ёстой юм билээ. Гэтэл манай дүү хийжүүлсэн ундаа уучихсан. Тэрнээс болж өвчин нь дахин сэдэрчихсэн” гэв. Нийслэл хотоос 1000 гаруй км-д орших хөдөө нутгийн хүү хотод ирж, ясны сийрэгжилттэй гэдгээ мэджээ. Түүний өвчин олдмол бөгөөд идэж, ууж буй зүйлээс нь болсон гэдгийг ч эмч нар тайлбарласан байна.  Мөн тус тасагт алс холын Баян-Өлгий аймгаас ч ирж эмчлүүлж буй 15 настай хүү ч байлаа. Тэрбээр найзуудтайгаа барилдаж тоглож байгаад гараа хугалчихсан аж. Түүнээс болж ГССҮТ-д хүргэгдэн ирж хагалгаанд ороод буй нь энэ гэнэ.

ГССҮТ-ийн хүүхдийн эмч нар долоо хоногт 40-50 хагалгаа хийдэг

Улс орон хөгжихийн хэрээр техник, технологи болон хүмүүсийн хэрэглээ ч хүрээгээ тэлсэн. Тэр дундаа бага насны хүүхдүүд орчин цагтай биднээс дутахгүй хөл нийлүүлэн алхаж байгаа гэхэд хэтийдэхгүй. Ямар сайндаа л бид гар утас чөлөөтэй ашиглаж, өөрийн хүссэн хүүхэлдэйн киногоо үздэг хоёр настай хүүхдээ өхөөрдөж суух вэ дээ.  Үүнээс харахад, бидний амьдрах орчин, хэрэглээ, хоол хүнсний сонголт хүртэл хувьсан өөрчлөгдөж байна.

Тэр хэрээр  хүүхдүүдийн бие бялдар, эрүүл мэндэд эерэг болон сөргөөр нөлөөлж эхэлжээ. Үүний нэг жишээ нь бидний харсан ч нэг их оошойхгүй өнгөрөөдөг хүүхдүүдийн гар, хөлний бэртэл, гэмтэл. Гэвч энэ нь үндэсний хэмжээний асуудал болсныг ГССҮТ-ийн Хүүхдийн ганцхан тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээс харж болох юм. Тэдний ихэнх нь тоглож байхдаа, орон дээрээс, сандал дээрээс унаад гар, хөлөө хугалчихсан гэх шалтгааныг бидэнд хэлж байсан юм.

Хүүхэд маш их хөдөлгөөнтэй. Тиймээс ч сандал, орноосоо унах нь энүүхэнд. Гэхдээ тэр болгонд гар, хугална гэдэг хамгийн том асуудал. Өнгөрсөн 2016 онд ГССҮТ-д нийт 13999 хүн хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 2933 нь хүүхэд байжээ. Үүнээс мөчдийн хугарлын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн 1004-д хүрсэн байна.

Мөн нийт 818 мэс заслыг өнгөрсөн онд хийж, гүйцэтгэжээ. Нэгэнт гар, хөлөө хугалсан хүний зовлон ямар байдгийг бид хэлүүлэлтгүй сайн мэднэ. Цаг агаар жаахан хүйтрэх, бороо орох юм уу даарахаар яс нь янгинаж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхэд насан туршийн шаналгаатай болж байгаа юм. Түүнээс гадна хамгийн том аюул бол бага насны хүүхдүүдийн дунд газар авч буй ясны сийрэгжилт билээ. Бидний тоодоггүй гар, хөлийн хугарал, бэртэл ясны сийрэгжилтийн хэмжээнд хүрч буй учраас бид үүнд томоос том анхаарал хандуулах цаг иржээ. Тэгэхгүй бол ясны сийрэгжилт гэх “чимээгүй тахал” бидний хойч ирээдүй рүү өнгийж эхлэх нь.

Хүүхэд унаад гар, хөлөө хугалж л байдаг шүү дээ гэх хуучирсан сэтгэлгээгээ хаяхгүй бол ирээдүй үгүй монгол болоход тун ойрхон болжээ. Бид ийнхүү Тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон эцэг, эхтэй ярилцсаны дараа ГССҮТ-ийн ХГС-ийн II тасгийн эрхлэгч Б.Жаргалсайхантай дээрх асуудлаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Б.Жаргалсайхан: Хүүхдүүдийн гар, хөлний хугарал ихэссэн нь ясны бат бөх чанар алдагдсантай холбоотой

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд хөл, гараа хугарах тохиолдол ихэссэн гэсэн. Энэ юунаас болж байна вэ?

-Улс орны хөгжиж, машин техник ихсэхийн хэрээр осол, гэмтлийн тоо нэмэгдэх боллоо. Тэр дундаа хүүхдийн гэмтэл нэмэгдэж байна. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжил, нийгмийн байдлыг дагаад машин, техникийн тоо, үйлдвэржилт эрс ихэслээ. Хоёрдугаарт, ард иргэдийн ууж, идэж буй хүнсний хэрэглээтэй холбоотой. Дээхнэ үед хүүхдүүд тоглож байхдаа байшин, хашаан дээрээс унадаг байсан.  Гэхдээ тэр болгон гар, хөл нь хугардаггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед хүүхдүүд сандал дээрээс унаад гараа хугалж байгаа нь тэдний идэж буй хоол хүнс, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалж байна. Үүний улмаас хүүхдүүд рахит, ясны сийрэгжилт зэрэг өвчтэй болж байна. Өөрөөр хэлбэл, ясных нь бат бөх чанар буурч байна гэсэн үг. Бат бөх чанар нь буурч байгаа учраас хүүхэд орноосоо унаад гараа гэмтээчихдэг, сандлаас унаад л хөлөө гэмтээчихдэг болж. Ийм хоёр шалтгаанаар хүүхдүүдийн гар, хөл хугарах нь ихэссэн.

-Хүүхдүүд орноос унаад гар, хөлөө гэмтээчихдэг болсон гэлээ. Энэ нь тухайн хүүхдэд тодорхой хэмжээгээр ясны сийрэгжилт явагдаж байна гэж ойлгож болох уу?

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд ээжтэй нь холбож авч үзнэ.Тухайлбал, ээжийнх нь жирэмслэлт хэвийн байсан уу, эсвэл хортой нөхцөлд ажиллаж байсан уу гэдэг чухал. Мөн ээж нь жирэмсэн байхдаа газтай ундаа их хэрэглэдэг, компьютерт удаан ажилладаг, гар аргаар алт олборлодог байсан бол тун хэцүүхэн. Ийм амьдралын хэв маягтай ээжээс төрсөн хүүхэд ясны эмгэгтэй, ясны хэврэгшилтэй төрөх магадлалтай. Түүнчлэн төрснийхөө дараа хүүхэддээ хүрэлцээтэй хэмжээний витамин, амин дэмийг өгсөн эсэх бас нөлөөлнө. Манай иргэд тэр бүр амин дэм хэрэглээд байдаггүй. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн яс хугарч байна гэдэг хүүхэддээ зөвхөн мах, гурил өгөөд ямар ч витамин, ногоо өгдөггүйтэй холбоотой. Үүнээс болж хүүхдийн биеийнх нь ерөнхий эсэргүүцэл, тамир тэнхээ алдагддаг. Мөн ээжүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллолгүй нэмэлт тэжээл өгдөг. Энэ нь хүүхдүүдийн яс хэврэгшиж, ясны сийрэгжилт явагдах нэг үндэс болдог.

-Орчин цагт хүмүүс хийжүүлсэн ундаа их хэрэглэх болсон. Ясны сийрэгжилтэд нөлөөлөх үү?

-Маш их нөлөөлж байгаа. Хийжүүлсэн ундаа, чипс хүүхдэд ямар ч тэжээл болохгүй мөртлөө ходоодыг нь дүүргээд байдаг. Химийн аргаар боловсруулж, гаргаж авсан бүтээгдэхүүн шүү дээ. Эко бүтээгдэхүүн биш. Тиймээс ааруул, цагаан идээгээ хэрэглэх хэрэгтэй.

-Одоогийн байдлаар танай тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ. Сая тасгийн коридорт хоёр хүүхэд хэвтэж харагдсан. Ачаалал их байгаа бололтой?

-Бид жилийн дөрвөн улиралд ачаалал ихтэй ажилладаг. Манай II тасаг гэхэд нийт 35 ортой. Гэтэл өнөөдрийн байдлаар 43 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бүр найман хүүхэд дамнуурга, кушетка, сандал дээр суугаад сул ор гарах,  хагалгаандаа орохыг хүлээгээд л сууж байна. Дулааны улирал болохоор ачаалал ихэсдэг л дээ. Одоо бол хүүхдүүд гадаа их тоглодог үе нь. Зун болохоор гэр бүлээрээ аялал зугаалганд явдаг. Тиймээс машины осол, хурдан мориноос унаж гэмтсэн хүүхэд их ирнэ. Өвөл хальтирч унаснаас бэртсэн хүмүүс ирнэ.  Ер нь л жилийн дөрвөн улиралд ачаалалтай.

-Өдөрт хэчнээн хагалгаа хийгдэж байна вэ?

-Өдөрт 8-10 мэс засал үргэлж хийдэг. Төлөвлөгөөт хагалгаа учраас тэр. Долоо хоногт 40-50 хагалгаа тогтмол хийж байна.

-Монгол гурван хүн тутмын хоёр нь шүдний өвчлөлтэй байдаг гэж сонсож байсан. Үүнтэй адил хүүхдийн ясны бэртэл, гэмтэл үндэсний хэмжээний асуудал болсон уу?

-Тийм. Үүнийг гаргаж тавих цаг нь болчихсон. Хугараад л байдаг, хугарч л байдаг юм гэсэн сэтгэлгээр биш хугарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Сэргийлэх гэдэг нь ясныхаа бүтцийг хэвийн байлгана гэсэн үг. Хүний яс кальци, фосфор, магни гээд олон элементүүдээс бүтдэг. Тэр элементүүдийн хоорондын харьцаа нь алдагдахаар ясны бат бөх чанар алдагддаг. Үүнийг ясны сийрэгжилт гэж нэрлэдэг.  Энэ бол үндэсний хэмжээний асуудал болчихсон. Харамсалтай нь хүмүүс энэ талаар ярихгүй байна.

-Ясны сийрэгжилт төрөлхийн гэж байх уу?

-Байна.

-Олдмол ясны сийрэгжилт ихсэж байна уу?

-Ихсэж байна. Би түрүүнд жишээ гаргаад хэлсэн шүү дээ. Би 1980-аад оны хүүхэд. Бид хүүхэд байхдаа үргэлж л хашаан давж, энэ тэрүүгээр хариаж явдаг.Тэгэхдээ олон л унаж байсан. Тэр болгон гар хугараад байдаггүй. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд орон дээрээс унасан, сандал дээрээс унасан гээд гар, хөл нь хугарсан хүүхдүүд их ирж байна.

...Ямартай ч мэргэжлийн эмч бидэнд ийн ярилаа. ГССҮТ-ийн ганцхан тасгаар ороход нөхцөл байдал ийм байна. тус төвийн үйлчлүүлэгчдийн нэлээдгүй хувийг орноос, сандлаас унаж гар, хөлөө хугалсан гэх шалтгаантай хүүхдүүд эзлэх болж. Хүүхдүүдийн гар, хөл яагаад ийм амархан хугарах болов, юунаас болж байна вэ гэдгийг бид дараагийн сурвалжлагаараа хөндөх болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Нийслэл
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сонгууль
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Ярилцлага
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хойд Солонгосын дүрвэгчийн хүү...
“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн...

Ясны хугарал “гамшиг” ийн хэмжээнд хүрчээ

Батзаяа 2017-05-11

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

1 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

4 цагийн өмнө өмнө

"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг

7 цагийн өмнө өмнө

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

8 цагийн өмнө өмнө

51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Ш.Баранчулуун: Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй

9 цагийн өмнө өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” тухай төслийг УИХ-д танилцуулав

9 цагийн өмнө өмнө

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

9 цагийн өмнө өмнө

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

9 цагийн өмнө өмнө

МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

9 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-ын иргэн өрөө авахын тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Аутизмыг таниулах дэлхийн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

1 өдрийн өмнө өмнө

Сар руу нисэх "Артемис II" сансрын хөлөг амжилттай хөөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээ үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв

1 өдрийн өмнө өмнө

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

1 өдрийн өмнө өмнө

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.02/

1 өдрийн өмнө өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

1 өдрийн өмнө өмнө

Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-03-27 өмнө

Л.Сөрөлт: УИХ- ын дарга өөр банк Монголд оруулж зээлийн хүүг буулгах нь гэсэн хүлээлт надад байв

2026-03-27 өмнө

Г.Занданшатар: Бид баялгийн хулгайг таслан зогсоосон

2026-03-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.03.27/

2026-03-27 өмнө

А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

2026-03-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-03-27 өмнө

Б.Энхтүвшин: АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ

2026-03-27 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин хулгана өдөр

2026-03-27 өмнө

Сэтгүүлч Л.Б-г цагдан хорихоос татгалзлаа

2026-03-28 өмнө

Хилчингийн 7-р байрны халуун усны шугамыг засварлаж байна

2026-03-28 өмнө

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

2026-03-28 өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2026-03-28 өмнө

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

2026-03-27 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-03-27 өмнө

Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна

2026-03-30 өмнө

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

2026-03-30 өмнө

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ

2026-03-31 өмнө

“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

2026-03-31 өмнө

Р.Булгамаа:Хууль мөнгөнөөс хамаарч өөрөөр хэрэгждэг байж болохгүй

2026-03-31 өмнө

Боловсролын яам: Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ

2026-03-31 өмнө

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

2026-03-31 өмнө

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна

2026-03-30 өмнө

Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна"

2026-03-31 өмнө

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл нуурт живсэн “Зил 131”-ийг татан гаргалаа

2026-03-31 өмнө

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

2026-03-30 өмнө

Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажилтай танилцаж, дадлага сургуульд хамрагдлаа

2026-03-27 өмнө

"The MongolZ" баг шигшээ шатанд Туркийн "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах