• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Бат-Эрдэнэ: Энэ жил гурван тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэтэй Говьсүмбэр аймгийн хөрөнгө оруулалт болон хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.

-Говьсүмбэр аймагт урт болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон байгаа шүү дээ.  Ер нь Говьсүмбэр аймаг хөгжлийн бодлогоо хэрхэн харж байна вэ?

-Манай аймаг урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Бид аймгийнхаа тэргүүлэх чиглэлд хэд хэдэн салбарыг тодорхойллоо. Тухайлбал, нэн тэргүүнд аймагтаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлал, үйлдвэржилтийг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Манай аймаг газар зүйн байрлал, дэд бүтцийн хувьд Монгол Улсын хамгийн боломжтой газар нь байрладаг. Нэгдүгээрт, Хөрш хоёр улсын уулзах гол төв цэг нь манай аймаг болж таараад байгаа юм. Сүүлийн үед гурван улсын эдийн засгийн коридорын асуудал их яригдлаа. Энэ хүрээнд гурван улсыг дамнасан аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжинө. Үүний гол буудаллах цэг нь манай аймаг болоход их тохиромжтой. Учир нь аль ч талаасаа 500 км зайд оршдог. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас манай аймаг хүртэл 500 км-ийн зайтай. Мөн ОХУ-аас ч 500 км-ийн зайд байрладаг. Ингэхээр тээврийн үйлчилгээ хүргэж буй жолооч нар буудаллаад дараагийнхаа улс руу явах боломжтой. Зөвхөн орон зайн хувьд гэлтгүй олон улсын шинж чанартай авто зам, эрчим хүч, төмөр зам гэх мэтчилэн бүх дэд бүтэц Говьсүмбэр аймгаар дайран өнгөрч байгаа учраас цаашид тээвэр ложистикийн үйлчилгээг тулгуурлан хөгжих боломжтой гэж харж байгаа. Бидний дараагийн хүлээлт үүсгэсэн томоохон бүтээн байгуулалт нь  “Шивээ овоогийн нүүсний ордыг түшиглэсэн эрчим хүчний цогцолбор төсөл” юм. Энэхүү төслийн хүрээнд асар том бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.

Уг төсөл манай аймагт хэрэгжсэнээр 20 орчим мянган түр ажлын байр, 3000 байнгын ажлын байр 2021 он гэхэд бий болохоор яригдсан. Цогцолбор төсөл хэзээ  бат­лаг­даж ажил болохыг хэлж мэдэх­гүй ч бид нэлээд ач холбогдол өгч, ирэх дөрвөн жилийнхээ бодлогын баримт бичгийг тодорхойлсон байгаа. Төсөлд суурилж дэд бүтэц,  хотжилт, үйлд­вэр­жилтийн бодлогоо тодор­хой­лохоос гадна жижиг дунд үйлдвэрлэлүүд  ч энэ төслийг дагаж нэлээд хөгжиж, өргөжинө хэмээн харж байна. Тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг нь аялал жуулчлалын салбар. Бидэнд Хэнтий, Хөвсгөл гээд бусад аймгуудтай өрсөлдөх хэмжээний аялал жуулчлалын нөөц байхгүй. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд төсвөөс мөнгө гаргаж том цогцолборыг бий болгох тухай ойлголт бүр байхгүй. Харин уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хөгжлийн бодлогодоо тусгасан. Манай аймагт түүх соёлын дурсгалт газар болох Чойрын богд уул, Зүүн жанжин Чойрын хийд гэх мэтчилэн  үүх түүхтэй газрууд байдаг. Эдгээр газруудаа түшиглэсэн аялал жуулчлалын баазуудыг бий болгохоос гадна малчдаа дэмжих үүднээс  уламжлалт мал аж ахуйг түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Нэг их төсөв, мөнгө шаардахгүйгээр энэ чиглэлээр юм хийе гэсэн иргэдийг дэмжин ажиллах замаар аялал жуулчлалын салба­раа хөгжүүлэх юм.

-Хөрөнгө оруу­лалтын чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэв?

-Тавдугаар сарын 5-нд төсвийн тодотголоо хийлээ. Орон нутгийн хөгж­лийн санд хоёр тэрбум 43 сая 306 мянган төгрөгийг тодот­го­сон. Байгаль хамгаалах нө­хөн сэргээх арга хэмжээний зар­далд 79 сая төгрөг, автозамын санд 46.9 сая төгрөгийг оны өмнө баталсан. Мөн энэ жил улсын төсвөөс 649.9 сая төгрө­гийн ажлын эрхийг шил­жүүлж, орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний ихэнх нь нийгмийн салбарын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөгдсөн байгаа. Өнөөдрийн байдлаар автозамын сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөн­гөөр хийгдэхээр төлөв­лөгд­сөн ажлуудын тендер шалгаруулалт нь дуусч,  гэрээ бай­гуу­лах шатандаа явж бай­на. Энэ онд автозамын сан­гаар гурван ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, Засаг даргын Тамгын газрын урд зогсоол барих, дөрвөн замын уулзвараас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийн засварлаж, шинэчлэх, Хонхор хотхонд 100 метрт автозамын өргөтгөнө. Харин байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гол горхи, булаг шандын эхийг хамгаалах, ус нөөцлөх сав суурилуулах, худаг гаргах, усны зөөврийн автомашин худалдан авах гээд нилээдгүй ажил төлөвлөсөн. Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийг теле камерын системд холбох, нэг, наймдугаар байрны фасад, 15-р байрнаас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс хүртэлх авто болон явган хүний зам, тоглоомын талбай засварлах гэх мэт нэлээд ажлууд хийхээр төлөвлөлөө. Эдгээр ажлууд эхнээсээ гүйцэтгэгч нь шалгарч ажлаа эхлүүлсэн байгаа. Худалдан авах ажиллагааг төлөвлө­гөө­ний дагуу хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж байна.

-Гадаад харилцааны чиглэлд ямар бодлого барьж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошуутай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Манай аймагт Уул уурхайн жишиг Политехникийн коллеж  байдаг. Энэ коллежийн багш, оюутнуудыг Шилийн гол аймаг дахь ижил төстэй сургуульд солилцоогоор  суралцаж, туршлага судлах, хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах саналыг тавьсан. Мөн Япон улсын Элчин сайдын яамтай нэлээдгүй хамтарч ажиллаж ирсэн. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслөөс сүүлийн гурван жил төсөл бичиж, хамтран ажилласан. Энэ онд V сургуулийн гадна фасад болон дотор засварын ажлын төслийг дэмжиж, ажил нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байгаа. Энэ сургуулийн дотуур байранд нийт 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийсэн. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман иргэнийг Япон улсад туршлага судлуулах 10 хоногийн сургалтад хамруулах асуудлыг Элчин сайдын яам нь дэмжихээ илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын “Өвсний үндэс” төслөөр 2018 онд Баянтал сумын сургуулийн спорт заалын засварын ажлыг хийхээр ажиллаж байна.

-Аймаг бүр хот суурин газрыг бараадан тэлж байна. Танай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон байрладаг. Ер нь аль зүг рүү тэлж хөгжих вэ?

-Хонхор хотхоноос чанх урагшаа хуучин орос цэргийн казарм байсан. Одоо бол тэр хэсэг хогийн цэг болчихсон. Гэхдээ тэнд цугласан хур хогийг цэвэрлээд 60.8 га газрыг үйлдвэржилтийн бүс болгож хөгжүүлнэ. Түүнээс цааш эрчимжсэн мал аж ахуйн бүс болгон хөгжүүлэх 70 гаруй га газрыг баталсан. Хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байхаар бодож газрыг нь хуваариллаа. Өнгөрсөн жил эрчимжсэн мал аж ахуйн бүсэд худаг гаргаж, цахилгаан эрчих хүчний асуудлыг нь шийдвэрлэсэн. Энэ жил дахин нэг худаг гаргаадбайна. Хонхор хотхоноос зүүн урд чиглэлд “Хаус” хороолол байгуулахаар төлөвлөсөн байгаа. Хамгийн өртөг багатай, таун хаус хэлбэрийн байшинг 2020 он хүртэл үе шаттайгаар барина.  Харин орон сууцыг Хонхор хотхоноосоо хойд чиглэлд барих юм. Тухайлбал, аймаг бүрт баригдаж буй 1000 айлын орон сууцыг Соёл, амралтын хүрээлэнгийн замын эсрэг талд баригдахаар зураг төсөл нь гарчихсан.

-Сүүлийн үед Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч агаарын бохирдолтой холбогдуулж орон сууцжуулах бодлого баримталж байна. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв?

-Салхигүй тогтуун үед гэр хорооллын утаа Хонхор хотхон руу ороод ирчихдэг. Тиймээс энэ онд агаарын чанарын судалгааны судалгааг үе шаттай хийж байгаа. Ер нь нийтэд нь орон сууцжуулах  бодлого баримталж байгаа. Аймгийн нийт өрхийн 65 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Бусад аймгийг бодвол харьцангуй гэр хороолол бага­тай. Гэхдээ жил ирэх тусам шил­жилт, хөдөлгөөн нэмэгдэж бай­на.  Улаанбаатар хоттой ойр­хон, дэд бүтэц хөгжсөн гэдэг үүднээс шилжиж ирж буй хүмүүс бий. Гэр хорооллын айлууд нэмэгдэхээр дагаад утаа ихсэнэ. Тиймээс аймгийн хэм­жээнд орон сууцжуулах бод­лого барьж, шат дараатай ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Хайран 30 тэрбум төгрөг
Хакүхо аварга анх сэкитори...

Т.Бат-Эрдэнэ: Энэ жил гурван тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

Батзаяа 2017-05-25

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

5 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

7 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

7 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

7 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах