• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эх хэлээ хамгаалах цаг болоогүй юу

Энэ жилийн ЭЕШ-ын дүн хүн бүрийг алмайруулж байна. Тэр дундаа эх хэлний шалгалтад хэдэн мянгаараа “онхолдож” буй нь эмзэглэл төрүүлж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд Монгол хэлээр элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдээс ердөө хоёр нь А үнэлгээ авсан. 1768 хүүхэд A-D үнэлгээ авсан. 5142 хүүхэд F  үнэлгээ авчээ гэсэн мэдээлэл тарсан. Мөн Монгол хэлээр 800 оноо авсан хоёр хүүхэд байхад гадаад хэлээр шалгалт өгөөд ийм оноонд хүрсэн 58 шалгуулагч байх жишээтэй.  Бидний ирээдүй ийм л байна.

Монгол Монголоороо үлдэхэд бидэнд юу хэрэгтэй вэ. Алт мөнгө, эрдэнэс, баялаг уу. Үгүй, эх хэл л хэрэгтэй. Олимпын аварга Н.Түвшинбаяр “Гадаадад барилдаад явж байхад хүмүүс нь Монгол гэж ямар улс байдаг талаар асуудаг. Хятадынх уу, Оросынх юм уу гэдэг. Ази тивд оршдог тусгаар улс гэхээр ямар хэлээр ярьдаг юм гэдэг. Өөрийн гэсэн монгол хэлтэй гэхээр тэгвэл танайх том гүрэн юм байна шүү дээ гэж хэлдэг” хэмээн ярьж байсан удаатай.  Энэ эгэл яриа эх хэл ямар үнэтэйг, цэнэтэйг ойлгуулж өгөхөөр байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манайхан эх хэлээ бараг л хаягдал гэх нь холгүй боллоо.

Ажилд авах зар болгон дээр Англи хэлтэй байх ёстой гэж заах нь холгүй байна. Бараг л ТҮК-ийн ажилтнууд гадаад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавих нь холгүй туйлширч байна. Ийм туйлшралаас нь болоод эцэг, эхчүүд хүүхдээ хар нялхаас нь гадаад хэлтэй болгох гэж муйхарч эхэллээ. Ядаж байхад яр гэгчээр гадаад хэлний сургалттай сургууль, бүр цэцэрлэг Улаанбаатараар дүүрч байна. Хятад, Англи хэл заадаг сургалтын төвүүд борооны дараах мөөг шиг олширсон.   Нэг л их даяаршил ярьсан ухаантнуудын арми бий болсоор. Өөрийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн зарим нэг цэцэрхэгчид агуу Ренчин, Дамдинсүрэнг улирсан баларсан гэж хуцаж байна. Ийм байхад бид эх хэлээ яаж хамгаалах вэ, тэднээс. Ийм байхад Монгол хэлний шалгалт өгч байгаа хүүхдүүд F авахгүй яах юм.

Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад төр засгийнхан юу ч хийхгүй сууна. Яаж төсвийн мөнгө идэх үү, хэнийхээ тавьсан өрийг ард түмний мөнгөөр даруулах уу гэдэг хор найруулаад л сууж байгаа. Гэтэл цаана чинь Япон улс яаж байна. Ердөө л саяхан 12 нас хүрээгүй хүүхдэд ямар ч гадаад хэл заахыг хориглосон хууль гаргачихлаа. Ухаантай хүмүүс эх хэлээ тэгж хамгаалдаг юм байна. Гэтэл манай яаж байгаа билээ. Цэцэрлэгт орж байгаа хүүхдэд Хятад, Англи хэл зааж байна. Хэл заахын хажуугаар тэр орны соёлоос авахуулаад бүхий л зүйлээр нь хүүхдүүдийн тархийг угааж байгаа шүү дээ. Монгол хэлээ ч гүйцэд сураагүй, монгол соёлоо, түүхээ ухаарч, уншиж мэдээгүй бяцхан үрсэд гадаад хэл заахаар чинь яах билээ. Эхлээд Монголоо биш гадаадынхыг л сурна гэсэн үг. Ийм байж бид ЭЕШ-ын үеэр хүүхдүүдээс А дүн нэхээд хэрэг байна уу.

Улаанбаатар хотод хоёрхон хүүхэд Монгол хэлээр 800 оноо авч байхад гадаад хэлээр шалгалт өгсөн 58 хүүхэд дээд оноонд хүрч байгаа нь дээр дурьдсан жишээтэй л холбоотой.  Монголд Монголоо гэсэн сэтгэлтэй, эх хэлээ хайрлаж хамгаалах иргэн жилээс жилд цөөрч буйн жишээ энэ. Тэд эх хэлийг ердөө л хоорондоо ярих л хэрэгсэл болгож байна. Өөр юу ч биш болгочихлоо. Зарим нь бүр эх хэлээрээ ч ярьж чадахаа байсан. Энэ үгийг Монголоор юу гэдэг билээ гэж далчигнах будмал авгайтай хүртэл таарч л явлаа. Ингэлээ гээд гадаад хэл сурахыг үгүйсгэх гэсэнгүй. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ бид ядаж хөгжсөн, хүмүүс нь ухаан суусан улсын жишгээс суралцах хэрэгтэй биз дээ. Хүүхдийн эх хэлний дархлаа 12 нас хүрч байж тогтдог гэдэг. Хуучин хүүхдүүдэд 5 дугаар ангиас нь эхлээд гадаад хэл заадаг байлаа. Одоо тэгж яагаад болохгүй гэж. 6 дугаар ангиас нь эхлээд гадаад хэл заая л даа. Эх хэлээ хамгаалъя, дархлаажуулъя.

Одоо л эх хэлээ хамгаалахгүй бол Монгол орон хэдэн жил оршин тогтнох вэ гэдгийг ч ярих цаг болсон.  Иргэн бүр нь баяжаад, эдийн засаг нь тултлаа өсөөд, Азийн бар болох яах вэ. Зөв хөгжүүлж чадвал удахгүй биз. Гэхдээ түүнээс өмнө эх хэл чинь аюулд өртөөд байна. Хэдхэн жилийн дараа “Энэ үгийг чинь Монголоор юу гэдэг билээ” гэж цэмцэгнэх бүхэл бүтэн арми үүсвэл юун Монгол хэлээр элсэлтийн шалгалт өгөх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Пол Миллсап Денвер Наггетстай 90...
“Air Asia”-ийн онгоц ослын буулт...

Эх хэлээ хамгаалах цаг болоогүй юу

Пунцагболд 2017-07-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эх хэлээ хамгаалах цаг болоогүй юу

Энэ жилийн ЭЕШ-ын дүн хүн бүрийг алмайруулж байна. Тэр дундаа эх хэлний шалгалтад хэдэн мянгаараа “онхолдож” буй нь эмзэглэл төрүүлж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд Монгол хэлээр элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдээс ердөө хоёр нь А үнэлгээ авсан. 1768 хүүхэд A-D үнэлгээ авсан. 5142 хүүхэд F  үнэлгээ авчээ гэсэн мэдээлэл тарсан. Мөн Монгол хэлээр 800 оноо авсан хоёр хүүхэд байхад гадаад хэлээр шалгалт өгөөд ийм оноонд хүрсэн 58 шалгуулагч байх жишээтэй.  Бидний ирээдүй ийм л байна.

Монгол Монголоороо үлдэхэд бидэнд юу хэрэгтэй вэ. Алт мөнгө, эрдэнэс, баялаг уу. Үгүй, эх хэл л хэрэгтэй. Олимпын аварга Н.Түвшинбаяр “Гадаадад барилдаад явж байхад хүмүүс нь Монгол гэж ямар улс байдаг талаар асуудаг. Хятадынх уу, Оросынх юм уу гэдэг. Ази тивд оршдог тусгаар улс гэхээр ямар хэлээр ярьдаг юм гэдэг. Өөрийн гэсэн монгол хэлтэй гэхээр тэгвэл танайх том гүрэн юм байна шүү дээ гэж хэлдэг” хэмээн ярьж байсан удаатай.  Энэ эгэл яриа эх хэл ямар үнэтэйг, цэнэтэйг ойлгуулж өгөхөөр байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манайхан эх хэлээ бараг л хаягдал гэх нь холгүй боллоо.

Ажилд авах зар болгон дээр Англи хэлтэй байх ёстой гэж заах нь холгүй байна. Бараг л ТҮК-ийн ажилтнууд гадаад хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавих нь холгүй туйлширч байна. Ийм туйлшралаас нь болоод эцэг, эхчүүд хүүхдээ хар нялхаас нь гадаад хэлтэй болгох гэж муйхарч эхэллээ. Ядаж байхад яр гэгчээр гадаад хэлний сургалттай сургууль, бүр цэцэрлэг Улаанбаатараар дүүрч байна. Хятад, Англи хэл заадаг сургалтын төвүүд борооны дараах мөөг шиг олширсон.   Нэг л их даяаршил ярьсан ухаантнуудын арми бий болсоор. Өөрийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн зарим нэг цэцэрхэгчид агуу Ренчин, Дамдинсүрэнг улирсан баларсан гэж хуцаж байна. Ийм байхад бид эх хэлээ яаж хамгаалах вэ, тэднээс. Ийм байхад Монгол хэлний шалгалт өгч байгаа хүүхдүүд F авахгүй яах юм.

Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад төр засгийнхан юу ч хийхгүй сууна. Яаж төсвийн мөнгө идэх үү, хэнийхээ тавьсан өрийг ард түмний мөнгөөр даруулах уу гэдэг хор найруулаад л сууж байгаа. Гэтэл цаана чинь Япон улс яаж байна. Ердөө л саяхан 12 нас хүрээгүй хүүхдэд ямар ч гадаад хэл заахыг хориглосон хууль гаргачихлаа. Ухаантай хүмүүс эх хэлээ тэгж хамгаалдаг юм байна. Гэтэл манай яаж байгаа билээ. Цэцэрлэгт орж байгаа хүүхдэд Хятад, Англи хэл зааж байна. Хэл заахын хажуугаар тэр орны соёлоос авахуулаад бүхий л зүйлээр нь хүүхдүүдийн тархийг угааж байгаа шүү дээ. Монгол хэлээ ч гүйцэд сураагүй, монгол соёлоо, түүхээ ухаарч, уншиж мэдээгүй бяцхан үрсэд гадаад хэл заахаар чинь яах билээ. Эхлээд Монголоо биш гадаадынхыг л сурна гэсэн үг. Ийм байж бид ЭЕШ-ын үеэр хүүхдүүдээс А дүн нэхээд хэрэг байна уу.

Улаанбаатар хотод хоёрхон хүүхэд Монгол хэлээр 800 оноо авч байхад гадаад хэлээр шалгалт өгсөн 58 хүүхэд дээд оноонд хүрч байгаа нь дээр дурьдсан жишээтэй л холбоотой.  Монголд Монголоо гэсэн сэтгэлтэй, эх хэлээ хайрлаж хамгаалах иргэн жилээс жилд цөөрч буйн жишээ энэ. Тэд эх хэлийг ердөө л хоорондоо ярих л хэрэгсэл болгож байна. Өөр юу ч биш болгочихлоо. Зарим нь бүр эх хэлээрээ ч ярьж чадахаа байсан. Энэ үгийг Монголоор юу гэдэг билээ гэж далчигнах будмал авгайтай хүртэл таарч л явлаа. Ингэлээ гээд гадаад хэл сурахыг үгүйсгэх гэсэнгүй. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ бид ядаж хөгжсөн, хүмүүс нь ухаан суусан улсын жишгээс суралцах хэрэгтэй биз дээ. Хүүхдийн эх хэлний дархлаа 12 нас хүрч байж тогтдог гэдэг. Хуучин хүүхдүүдэд 5 дугаар ангиас нь эхлээд гадаад хэл заадаг байлаа. Одоо тэгж яагаад болохгүй гэж. 6 дугаар ангиас нь эхлээд гадаад хэл заая л даа. Эх хэлээ хамгаалъя, дархлаажуулъя.

Одоо л эх хэлээ хамгаалахгүй бол Монгол орон хэдэн жил оршин тогтнох вэ гэдгийг ч ярих цаг болсон.  Иргэн бүр нь баяжаад, эдийн засаг нь тултлаа өсөөд, Азийн бар болох яах вэ. Зөв хөгжүүлж чадвал удахгүй биз. Гэхдээ түүнээс өмнө эх хэл чинь аюулд өртөөд байна. Хэдхэн жилийн дараа “Энэ үгийг чинь Монголоор юу гэдэг билээ” гэж цэмцэгнэх бүхэл бүтэн арми үүсвэл юун Монгол хэлээр элсэлтийн шалгалт өгөх.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

5 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

7 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

7 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

7 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах