• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Анагаахаар овоглосон хүн бүрийн энгэрт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гялалзах нь

Улсын нэгдүгээр эмнэлгийн зүүн талд байрлах нэгэн сургуулийн урдуур өнгөрөх болгонд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. Тус сургуулийн орчин, сургалтын тоног төхөөрөмж,  багш нарын заах арга барилыг харахаар оюутнуудад нь битүүхэн атаархдагийг нуух юун. Магадгүй АШУҮИС-д тасралтгүй үргэлжилж буй бүтээн байгуулалтын ажлыг үзсэн харсан, сонссон хүн бүрт энэ их дэврүүн сэтгэл төрөх биз ээ.

Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, олон улсын стандартад нийцсэн номын сан, гарааны компаниуд гээд дурьдвал олон бүтээн байгуулалтын ажил АШУҮИС-иар овоглоно. Түүнээс гадна Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг их, дээд сургуулийн нэг болох том зорилго өвөртлөн ажиллаж буй энэ сургууль Монгол Улсын анагаахын салбарт хүчин зүтгэх эмч, мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргаж байна. Тэгвэл 75 жилийн түүхтэй тус сургуулийн төдийгүй түүхэнд тэмдэглэгдэх нэгэн үйл явдал өчигдөр болж өндөрлөлөө.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АШУҮИС-ийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Төрийн дээд одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга Т.Ган-Эрдэнэ, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Монгол Улсын ардын багш, хүний гавьяат эмч, доктор, профессор Г.Цагаанхүү, Монгол Улсын ардын багш, хүний гавьяат эмч Х.Гэлэгжамц, Монгол Улсын ардын эмч, хүний гавьяат эмч Ж.Баасанхүү болон хамтран ажилладаг гадаадын төлөөлөгчид, багш оюутан сурагчид оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул  “Бид бүхний төрөлх их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд анагаахаар овоглуулсан хүн бүхэн, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч мэргэжилтнүүд, энэ сургуультай амьдралаа холбон айсуй цагийн авралын бурхадыг бойжуулан гаргаж буй эрдэмтэн, профессор багш нарын өмнөөс туйлын баяртай байна.

Аливаа хөгжил дэвшил уламжлал шинэчлэлт нь өнгөрсөн, одоо, ирээдүйн бат холбоонд суурилан явагддаг жамтай. Өнөө үеийнхнийг өсгөн хүмүүжүүлж, хөгжлийн энэхүү өндөрлөгт хүрэх суурийг баттай тавьсан, бидний хайрлан хүндэтгэдэг эрдэмтэн багш нар, мэргэжлээрээ овоглуулсан анагаахын бурхан эмч нар, ахмад үеийнхэндээ гүнээ талархаж, та бүхнийг дурсан хүндэтгэж мэхийн ёсолъё.

Өнгөрсөн зууны эхэнд шинэ төрсөн хүүхдийн тэн хагас нь ой хүрэлгүй энддэг, төрсөн 100 эх тутмын 10 нь төрөхийн ямар нэгэн хүндрэлээр нас бардаг, дундаж наслалт 50 хүрэхгүй байсан хагас сая хүнтэй монгол орон зарим судлаачдын үзсэнээр мөхөж буй үндэстэнд тооцогддог байлаа. Тэгвэл өнөөдөр Монголчууд гурван сая болтлоо өсчээ. Мөн дундаж наслалт 70 хүрч, эх, хүүхдийн эндэглэл эрс буурч, мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтыг биелүүлсэн дэлхийн цөөхөн орны тоонд багтлаа.

Мөн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсэн эрүүл мэндийн тогтолцоотой, олон улсын төвшинд ажиллах эмч мэргэжилтнүүдтэй ирээдүйдээ итгэлтэй эрүүл чийрэг эрдэм боловсролтой иргэдтэй, дэлхийн нийгэмлэгт өөрийн байр сууриа баттай эзэлсэн орон болон хөгжсөн нь яах аргагүй эдгээр хүмүүсийн маань гавьяа юм. Бид 2024 он гэхэд Ази, номхон далайн баруун эргийн бүсийн шилдэг 100 их, дээд сургуулийн нэг болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Их сургуулийн хамт олныг шагнасан энэхүү төрийн дээд шагнал нь эрхэм зорилгоо биелүүлэн бүсийн шилдэг их сургууль болох итгэлийг улам батжуулж, сэтгэлийн урмыг бидэнд хайрлалаа” гэв. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулав.

Тэрбээр  “Монгол Улсын их сургуулийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн байгуулагдсан АШУҮИС-д эдүгээ 21 мэргэжлээр 13 мянган оюутан, төрөлжсөн нарийн мэргэжлээр 100 гаруй, сувилахуйн мэргэжлээр 10 гаруй, магистрантурт 700 орчим, докторантурт 160 гаруй оюутан суралцаж байна. Орчин үеийн сайн багш, судлаачид ажилтнуудын амжилтын хүчээр та бүхэн энэ бахархам түүхийг бүтээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож буй төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэсэн хүн бүрийн энгэрт гялалзах одон юм.

Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах эмч, сувилагчдын бэлтгэж буй эрдмийн их уурхай болсон сургуульд гүн хүндэтгэл илэрхийлье” гэлээ. Монголын анагаах ухааны салбарт түүхийн нэгэн хуудсыг нэмсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол тус сургуультай ажил, амьдралаа холбосон хүн бүрийн хөдөлмөрийн үр шим юм. Энэ өдрөөс эхлэн АШУҮИС-ийн босгыг алхсан хэн бүхний энгэрт төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гялалзана гэдгийг ёслолын үйл ажиллагаанд оролцсон хүмүүс онцолж байлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

Ё.Отгонбаяр: Үе үеийн багш, ажилтнуудын хөдөлмөрийн төр үнэлж байна

/БСШУС-ын дэд сайд/

-1932 онд Монгол Улсын их сургуулийн  Хүн эмнэлгийн факультет гэж байгуулагдсан. Энэ сургууль 1962 онд анагаах ухааны дээд сургууль болон өргөжиж байлаа. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын боловсон хүчний 90 гаруй хувийг бэлтгэн гаргаж, долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуультай, 1000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, 12 мянга гаруй оюутантай том сургууль болон өргөжжээ. БСШУСЯ-аас болон Засгийн газраас дээд боловсролыг чанаржуулах бодлого баримталж байгаа. Уг бодлогын хүрээнд АШУҮИС Ази, Номхон далайн баруун эргийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ сургуулийн харьяа эмнэлэг баригдаж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зөвхөн энэ сургуульд өгч байгаа шагнал биш юм. АШУҮИС-д ажиллаж ирсэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, одоо ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулж, тэдний хөдөлмөрийг төрөөс үнэлж байгаа нэг хэлбэр юм.

Т.Ган-Эрдэнэ: Гадаад харилцаагаа өргөжүүлэн зарим үзүүлэлтээрээ олон улсын төвшинд хүрсэн

/ БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга/

-АШУҮИС байгуулагдсаны 75 жил, дээд боловсролтой анхны эмч төрөн гарсаны 70 жилийн ой тохиосон түүхт мөчид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.

Монгол Улсын их сургуулийн Хүн эмнэлгийн факультетийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь нийгмийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж, суралцах оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэн факультетийн үүргээ нэр төртэй биелүүлсэн учраас МАХН-ын Төв хорооны 1961 оны 179 дүгээр тоот тогтоол, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 441 тоот тогтоолоор Монгол Улсын их сургуулийн Хүн эмнэлгийн факультетийг Анагаах ухааны дээд сургууль болгон өргөтгөх түүхэн шийдвэр гарч байлаа.

Энэ хугацаанд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд гадаад, дотоодын хамтын ажиллагаа өргөжиж, судалгаа, сургалтын орчин эрс сайжран зарим үзүүлэлтээрээ олон улсын төвшинд хүрсэн. Мөн санхүү эдийн засгийн чадавх нэмэгдсэнээр бүтээн байгуулалт эрчимжин, эрдэм шинжилгээний ажил санхүүжиж, суралцагчиддаа сургалтын тэтгэлэг олгодог болсон.

Г.Цагаанхүү: Залуу үеийнхэнд урам хайрлаж, итгэлийг нь бадраасан шагнал

/Монгол Улсын ардын багш, хүний гавьяат эмч, доктор, профессор/

-Юуны өмнө үе үеийн эрдэмтэн багш, оюутан сурагчиддаа энэ сайхан баярт өдрийн мэндийг хүргэе. Энэ цаг мөчид түүхийн хуудсыг эргүүлэхэд манай сургуулийн анхны суурь 1942 онд тавигдаж байлаа. Тэр үед анагаах ухааны салбарын үндэс суурийг тавьсан анхдагчууд, алдартнуудын хөдөлмөрийн үр дүн шингэсэн шагнал. Нөгөө талаас манай сургуулийн үе үеийн захирал, удирдлага, хамт олны хөдөлмөр шингэсэн шагналыг бид өнөөдөр хүлээж авлаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор АШУҮИС-ийг шагнасан нь манай сургуулийг төгсөж байгаа оюутан залуус, цаашид энэ сургуульд ажиллах залуу үеийнхэнд урам зориг хайрлаж, тэдний итгэлийг бадраасан сайхан үйл явдал боллоо. АШУҮИС сүүлийн үед гадаад, дотоодын хүрээнд нэр хүнд нь өсч байгаа. Нэг жишээ дурьдахад, сургалтын орчин сайжирлаа. Номын сан, эко цогцолбор баригдлаа. Түүнээс гадна салбар сургуулиудад бүтээн байгуулалтын ажил өрнөж, тоног төхөөрөмжөөр хангагдан үйл ажиллагаа нь эрчимтэй өргөжиж байна.

Б.Хатантуул: Цаашид улам хичээн суралцах ёстойгоо ойлголоо

/Эм зүй био анагаахын сургуулийн IV курсийн оюутан/

-Энэ сайхан түүхэн мөчийг хамт хуваалцсандаа  маш их баяртай байна. Би сургуулиа нэг гэр бүл, нэг өрх гэж боддог. Аав, ээж нар хүүхдээ өлгийдөн авч,  өсгөж хүмүүжүүлдэг шиг сургуулийн маань баг нар биднийг анагаахын эрдэмд сурган хүмүүжүүлж, хариуцлагатай эмч мэргэжилтэн болох үүд хаалгыг минь нээж өгдөг.

Багш нараараа маш их бахархдаг. Мөн сургууль минь энэхүү эрхэм хүндтэй шагналыг авсанд маш их баярлаж байна. Цаашид улам хичээн суралцаж, хариуцлагатайгаар ажиллах ёстой юм байна гэдгийг ойлголоо. Багш нартаа, үе үеийн төгсөгчид, сургуулийнхаа удирдлагуудад дахин дахин баярлалаа гэж хэлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа
Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Азийн АШТ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр...
Ж.Тэмүүлэл: Бид олон зүйлээр...

Анагаахаар овоглосон хүн бүрийн энгэрт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гялалзах нь

Батзаяа 2017-07-06

Сэдвүүд : #Боловсрол   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа
Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

3 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

3 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

3 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

3 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

3 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах