• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гэр бүлийн хүчирхийлэл 2.5 дахин нэмэгдэж, эхчүүд, хүүхдүүд хохирсоор байна

“COVID-19” биднийг олон зүйл дээр туршиж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, боловсролын хоцрогдол гээд олон асуудалд санаа зовинож байна. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн талаар мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн ням гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан “Бүх улс орны Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихыг уриалж байна” хэмээн “Twitter”-т бичиж, уриалснаас үүдэн дэлхий нийт дахиад энэ асуудал руу анхаарч эхлээд байна. 

Олон улсын байгууллагын хийсэн судалгаанаас харахад, коронавирусын халдварыг цар тахал гэж зарласнаас хойш гэр бүлийн хүчирхийлэл Бельги улсад 70 хувь,  АНУ-д 30 хувь, Колумбид хоёр дахин нэмэгдсэн байна. Хүчирхийлэл ихсэж байгаагийн шалтгаан нь  цаг үе, нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, хөл хорионы үед тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм. Манай улсад ч бас гэр бүлийн хүчирхийлэл нь ярих ёстой сэдэв, шийдвэрлэх ёстой асуудлын нэг болоод байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ӨДӨРТ 100-150  БҮРТГЭГДДЭГ

Тоон мэдээлэл сонирхвол, 2021 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 39 хувиар өсчээ.  “Хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1365 дуудлага ирсэн. Ер нь, хоногт зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг бөгөөд хөл хорио тогтоосон хамгийн эхний өдөр 182 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Бусад өдөр 100-гаас доош дуудлага бүртгэгддэг” гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан хэлж байна.  Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ “Ирж буй дуудлага мэдээллийг  өмнөх оны арваннэгдүгээр сарын 11-нээс он дуусталх үеийнхтэй харьцуулахад, энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Бүгдэд нь хэрэг нээгээд ажиллаж байгаа” гэдгийг  дурдав. Энэ бүхнээс харахад нийслэл хотод  хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өссөн, олон хүүхэд эмэгтэйчүүд хохирсон дүн мэдээтэй байна.

Хэдэн жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг төв ганцаараа шахуу энэ асуудалтай тэмцдэг байсан. Харин одоо Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар гээд төрийн олон байгууллага энэ асуудалд анхаарч, өөр хоорондоо уялдаатай ажилладаг болжээ. Эдгээрээс хамгийн голлох үүрэгтэй байгууллага нь НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс. Тус хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, есөн дүүрэгт урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг. Мөн 107 тусгай дугаарын утас болон түр хамгаалах байрыг давхар ажиллуулдаг. “Он гарсаар тус байгууллагын түр хамгаалах байранд 60 гаруй хүн байрласны 37 нь хүүхэд байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд аюулын зэргийн үнэлгээ өндөр айл өрхүүдээр биечлэн явж шалгах үүргийг дүүрэг бүрт өгч ажиллаж байгаа” гэдгийг албаныхан хэлэв.  

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ  БОЛ  ХААНА ХАНДАХ ВЭ?

Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлж, арга хэмжээ авахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байгааг энд дахин дурдъя. Өмнө нь бид дуудлага өгөхдөө “Мэдээллийн нууцыг хэрхэн хадгалах вэ”, “Миний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ” гэж санаа  санаа зовдог байсан бол 2020 оноос хүчирхийллийг мэдээлэгчийн нууцыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хамгаалдаг болсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.  Иймд таны таних, танихгүй хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мөн 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Хэрэв хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй бол 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээж мэдээлэл өгөх боломж бүрдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Итгэлтэй утас-96490505” дугаарт холбогдох, дүүрэг бүрт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төвүүд”-д хандаж тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой. Энэ талаарх нэмэлт мэдээллүүдийг албаны хүмүүсээс тодруулснаа хүргэе.

ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НУУЦЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:

-Хөршүүдээс мэдээлэл их ирдэг болсноор энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжтой болсон. Зарим тохиолдолд хөрш нь намайг мэдээлэл өгснийг мэдчихвэл яах юм бэ, миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэж их асуудаг.  Тэгэхээр хуульд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр бүх хуулийн байгууллага үүрэг хүлээдэг. Амьдрал дээр 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гэрчийн мэдээлэл задарчихаад байдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн дуудлага мэдээлэл өгснийг мэдчихдэг байсан. Тэгвэл бид олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа нэгдэж байгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг ноцтой зөрчих зөрчлийг шалгасан алба хаагч хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байж болох заалтыг оруулсан. Тэгэхээр мэдээлэл задруулах асуудал нэг мөсөн арилсан гэж ойлгож болно.

НИЙСЛЭЛД УДАА ДАРАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ 2000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА

НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:

-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 2000  гаруй иргэн байна. Эдгээр айл өрхийг аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилдаг. Аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрхөд НГБХЗХГ-тай хамтраад 171 хороонд тусгай ажлын баг гаргаж, айл өрхүүдээр биечлэн явж, хянаж шалгаж байна. Учир нь тухайн айл өрхүүдээс байнга ирдэг дуудлага нь зогсчихдог. Тиймээс хатуу хөл хорио тогтоосон үед эдгээр айл өрхийг заавал шалгахаас өөр арга байдаггүй учраас хамтарсан баг гарган тогтмол хянан шалгах ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн нэгдсэн сан гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэхэд нь тус мэдээллийн санд бүртгэж дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зорилгоор хамтарсан багийн тусламжтайгаар бүсчилж хянадаг.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ 96490505 УТСААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

ХЭҮТ-ийн Итгэлтэй утасны зөвлөгч Д.Должинсүрэн:

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2021 оны эхний улирлын байдлаар ХЭҮТ-ийн түр хамгаалах байранд нийт 57 иргэн үйлчлүүлснээс эмэгтэй 22, хүүхэд 35 үйлчлүүлсэн байна. Эмнэлгийн анхан шатны  тусламж үйлчилгээг 27 хүнд, сэтгэлзүйн зөвлөгөөг 82, хууль эрхзүйн туслалцааг 113 хүнд үзүүлсэн байна. Мөн бид “Итгэлтэй утас”-ны зөвлөгөөг 344, онлайн зөвлөгөөг 125, бичлэн хандсан 80 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Манай түр хамгаалах байр үйлчлүүлэгчийг долоо хоногоос гурван сарын хугацаанд байрлуулан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүйн туслалцаа үзүүлдэг. Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгаагаар Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна. Мөн 10 эмэгтэй тутмын зургаа нь салсан нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.6 ПҮРЭВ № 91 (6568)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ: Та нарыг дахин...
Челси клуб аваргуудын лигийн...

Гэр бүлийн хүчирхийлэл 2.5 дахин нэмэгдэж, эхчүүд, хүүхдүүд хохирсоор байна

Kuzmo 2021-05-06

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах