• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Энх-Амгалан: Улстөржилтөөр ацаглаж аймгийн хөгжлийг хойш нь татаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.
 
-Хөл хориотой нэг жилд парламентын гишүүний хувиар болон тойрогтоо хэр оролцоотой ажиллав?
 
-Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор УОК хөл хорио тогтоосон учраас Говь-Алтай руу явах боломж хомс байлаа. Гол төлөв утсаар болон цахимаар холбогдож байна.
 
Их хурал дээр хэд хэдэн ажлын хэсэгт орж ажиллалаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал болон Зохиогчийн эрхийн хуулийн төсөл дээр ажилласан. Нэг зүйлийг онцлоход, Алтайн хөгжлийг хангахын тулд бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх шаардлагатай. Алс хязгаарт байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангахын тулд Алтай сум болон Тахийн талд бага оврын онгоц буулгах нисэхийн талбай засах ажлыг эхлүүлсэн.
 
Туршилт хийхэд аль аль нь болж байгаа.  Эхний хэдэн жилдээ улсын төсвөөс татаас авчихвал тогтмолжих боломж бүрдэнэ. Мөн Ээж хайрхан буюу Баянтооройд нисэх онгоц буулгачихвал олон цаг тав тухгүй замаар явах биш 30-40 минутад нисээд очно. Энэ бол орон нутаг эзгүйрэхгүй байх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгахад чухал ач холбогдолтой.
 
 Говь-Алтай олон жил усны асуудалтай байж ирсэн. Одоо бол алтайчууд Завхан голоос ус татаж ууна. Хөл хориотой холбоотойгоор төслийн хүмүүс нааш, цаашаа явах асуудал гарч байгаа ч удахгүй аймгийн төв цэвэр усаар хангагдана. Солонгосын банкны зээлээр хийгдэж байгаа станц баригдчихвал цахилгааны асуудал бүрэн шийдэгдэж цаашид үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бүрдэх юм. Гуулин тосгонд хөдөө аж ахуйн парк, Тайширт цементийн үйлдвэр байгуулах ажлын эрчимжүүлнэ. Мөн баруун бүсийг хамарсан махны үйлдвэр байгуулах боломжийг судалж байна. Энэ мэтээр бүс нутгийн хөгжлийг анхаарах цаг болсон.
 
-Цаг агаарын хүнд хэцүү цаг үе таарч малчид зүдэрлээ. Тойргийн гишүүний хувьд малчдын нөхцөл байдалд хэр анхаарсан бэ?
 
-Говь-Алтай аймагт өнгөрсөн жил зуншлага маш тааруу болсон. Сумдын 70 орчим хувь нь гантай. Алтайн өвөр говь ихэнхдээ өнтэй байдаг. Энэ утгаараа Хөх морьт, Баян-Уул, Дарви, Бугат гээд хэдхэн суманд газрын гарц гайгүй гарсан учраас бусад сумын малчид  нүүгээд очсон. Тиймээс онцгой анхаарах ёстой гэж үзэж тойргийн гишүүд Ерөнхий сайдын багцаас эхлээд 250  сая төгрөгийн асуудал шийдэж, тусламжийн багц илгээсэн. Мөн Хүнс хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай ярьж Засгийн газар болон улсын төсвийн нөөц хөрөнгөнөөс таван удаагийн тусламж явуулсан. Тэжээл л гэхэд 1000 гаруй тонныг нутаг руугаа илгээлээ. Отроор явж байгаа малчдад хүнсний багц явуулах зэргээр боломжийнхоо хэрээр анхаарахыг хичээлээ. Үүний хүчинд ч аймаг өвлийг хохирол багатай давлаа.
 
Намар мал худалдан авах ажлуудыг нэлээн зохион байгууллаа. Зүүн аймгуудаас ч нэлээн мал авах шиг боллоо. Тиймээс ч төлийн хоргодол харьцангуй бага байлаа. Хаваржилт нэлээн хүндэрсэн учраас Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хэд хэдэн удаа хандсан. Ер нь энэ жил нийт нутгаар цас ахиу орж байгаа болохоор газрын гарц сайн байх болов уу гэж найдаж сууна. Энэ жил аймгийн 80 жилийн ой тохионо. Цар тахалтай холбоотойгоор хойшлуулаад байсан бол түүхт ойгоо угтаад нэлээдгүй ажил төлөвлөж байна.
 
-Малчид оторлохын хэрээр туурайн зуд нүүрлэх асуудал хөндөгдөж байна. Гэтэл малчдыг бусад аймаг орон нутаг хөөж туух зэргээр Их хурлын гишүүдэд цөөнгүй хандах шиг боллоо?
 
-Шадар сайд Я.Содбаатар, С.Амарсайхантай хоёулантай нь орж уулзсан. Алтайн зарим айл Өмнөговийн урд хэсэг, Дорноговьд хүртэл байна. Энэ жил малчдыг айхтар хөөж туугаагүй. Ер нь цаашид бэлчээрийн доройтол бий болж байгаа учраас одоо байгаа услалтын системийг нэмэгдүүлнэ. Тахийн тал, Ээж хайрхан, Баянтооройд услалтын систем хийж чадвал ногоон тэжээлийг өргөнөөр тариалж болно. Энэ бол малчдад том тус дэм болно. Бэлчээрийн гарц сайтай газарт ус байхгүй учраас худаг ус гаргах тал дээр салбарын яамтай ярилцаж байна. Малын бэлчээр тахлагдаж байгаатай холбоотойгоор үүлдэр угсааны асуудлыг ярих ёстой. Өмнө нь аймаг сайн угсааны мал үржүүлгийн төвтэй байсан. Үүнийг сэргээж үржил шим сайтай, амьдын жин ихтэй малыг өсгөж таваарлаг чанарыг сайжруулахад ирэх жилийн төсөвт санхүүжилт суулгах талаар санал солилцож байна.
 
-Өвөлжилт хүндрэхээр малчдыг чиглэсэн тусламж эрс нэмэгддэг. Гэтэл аймаг, сумаас хуваарилахдаа зорилтот бүлэгтээ өгдөггүй. Танил талдаа тараагаад дуусгадаг нь нууц биш. Энэ жил малчид аймаг сум дамжин оторлосон учраас тусламжийн өвс, тэжээлээ төдийлөн авч чадсангүй. Тайлан тооцоог ил болгоход анхаарах ёстой санагддаг. Та ямар бодолтой явдаг вэ?
 
- Үндсэн чиг үүргийн хувьд аймгийн онцгой комисс хуваарилалтыг хийж байгаа. Аймаг, сумдын дарга нарт нэг л зүйлийг хэлсэн. Тусламжийг зорилтод бүлэгт нь хүргээрэй. Ах дүү, амраг садан, танил тохоо татахгүй шүү. Тайланг УОК авна гэдгийг анхааруулсан. Тэр дундаа Говь-Алтай аймагт мониторинг хийхийг Шадар сайдаас хүссэн. Мөн эрсдлийн үнэлгээ хийх ёстой. Энэ хоёр зүйлийг хийж байж цаашид байгалийн хүнд хэцүү нөхцлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ.
 
Хэрэв тусламжийг хувийн ашиг сонирхлоор хуваарилсан байх юм бол хариуцлага тооцно. Тиймээс аймгийн удирдлагуудыг тайлангаа гаргаж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Малчдаас цөөнгүй санал хүсэлт ирж байна. Тусламж үнэхээр малчдад хүрсэн эсэхийг нягтлах ёстой гэсэн зарчим баримтална.
 
-Сүүлд Өмнөговь, Говь-Алтай хоёр ногоон бүс болж үлдлээ. Аймгийн удирдлагууд ногоон бүсээ хамгаалахын тулд аймаг руу хүн нэвтрүүлэх талаар хатуу байр суурь баримталсан. Их хурлын гишүүдээ очиход нь аймаг руу нэвтрүүлэхгүй буцаалаа гэсэн?
 
-Улс төрийн хувьд үзэл бодлын зөрүү байж болно. Харин улстөржилтөөр ацаглаж аймгийн хөгжлийг хойш нь татаж болохгүй. Их хурлын гишүүд өмнөх жилүүдэд ч хөрөнгө оруулалтын ажлыг маш сайн хийж ирсэн. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд хүрэлцээтэй бүхнээр хангаж байна.
 
Аймгийн удирдлагууд гурван зүйлийг анхаарах шаардлагатай байна.  Говь-Алтай аймаг эрсдлийн үнэлгээгээ зөв хийх ёстой. Эрсдлийн үнэлгээ хийгээгүй учраас халдвар хамгааллын дэглэм баримтлах онцгой байдлын төлөвлөгөө байгаагүй гэж харж байна. Хоёрдугаарт, PCR шинжилгээний аппарат байгаагүй. Үүнд анхнаасаа маш сайн зохион байгуулалттай ажиллах ёстой байсан. Аймаг дотор хөдөлгөөнөө хориогүй юм билээ. Гаднаас ирэх хүмүүсээ цагдаж хорьсон хэрнээ өөрсдөө чөлөөтэй явснаас халдвар алдсан гэж үзэж байгаа. Тиймээс аймгийн удирдлагууд УОК-т худал мэдээлэл өгч байсан гэж үзэж байгаа. Үгүй бол цөөн хүн амтай аймагт нэг дор 100-аараа илрэхгүй шүү дээ.
 
 -Вакцинжуулалтад хэр анхаарсан бэ?
 
-Эхний ээлжинд халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа төрийн албан хаагчдад 4700 тун вакцин очсон. Дараа нь 4000 гаруй дахиад очсон. Сүүлд хоёр удаа 12700 тунг явууллаа.
 
Цар тахлаас гарах арга бол вакцинжуулалт, хөл хорио, хувь хүний сахилга хариуцлага. Тиймээс иргэд халдвар хамгааллаа  сахиж, вакциндаа идэвхтэй хамрагдах ёстой.  Дэлхийн улс орнууд мөнгөө бариад ч вакцин олдохгүй байгаа хүнд хэцүү үед монголчууд голоод сууж болохгүй. Нийтээрээ хариуцлагатай байж чадвал улсын баяр наадмаар вакциндаа бүрэн хамрагдаж, хөл хориогоо цуцалж энгийн амьдралдаа шилжсэн байх болно.
 
-Ер нь аймгийн удирдлагууд сонгуулиас хойшхи хугацаанд тойргийн гишүүдтэйгээ хэр ойр ажиллав. Яагаад ойлголцохгүй байна вэ?
 
-Говь-Алтай бол төвийн татаастай аймаг. Улсын төсвөөс санхүүжилт авч байгаа бол тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ ажиллахаас аргагүй. Шаардлага санхүүжилтийг улсын төсөвт суулгахын тулд байнгын хороо, Их хуралд танилцуулах, лоббидох, батлахад гишүүд л оролцоно. Хамтарч ажиллаж байж аймагтаа хөрөнгө мөнгө татаж, орон нутгаа хөгжүүлэх ёстой. Аймагт юу хийх шаардлагатай байгаа, ямар хөрөнгө оруулалтыг татах зэргээр маш сайн ярилцаж байх учиртай.
 
Говь-Алтайнхан улстөржиж ханасан. Нэгнээ муулж, намчирхаж суусаар байтал аймаг орон нутгийн хөгжил хоцрогдож дууслаа. 21 аймгаас хамгийн хөгжил муутай байж болохгүй. Харин одоо Алтайн хөгжлийн төлөө ойлголцож хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэх цаг болсон. Нутгийн зөвлөлтэйгөө хамтарч, бизнес эрхлэгчдээ дэмжиж байж хөгжинө. Түүнээс аймгийн дарга, Их хурлын гишүүн маргалдаад байх юм бол хөгжлийн асуудлыг ярихад хэцүү. Намын харьяалал ярьж суудаг цаг биш.
 
Говь-Алтай аймагт зайлшгүй хийх ёстой хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа 116.7 км замыг жилийн дотор барьж ашиглалтад оруулсан. Чанартай ч барьсан. Одоо сумдаа засмал замаар холбох ёстой. Мөн Тайширыг аймгийн төв болон Жаргалан сумтай холбох хэрэгтэй. Жаргалан сумаас хойш Завхан гол дээгүүр тавигдсан Бүрэнгийн гүүрийг дуусгачихвал голын хойд хэсгээр нутагладаг Жаргалан, Хөх морьт, Баян-Уул, Тайширын айлууд гүүрээр зорчих боломж бүрдэнэ. Гүүрээр даваад Алдархаан буюу Донойн нисэх онгоцны буудал руу очих бололцоотой. Өөрөөр хэлбэл, аймгийн төв дээр заавал нисч ирэх албагүй. Завханд буугаад гүүр даваад харих боломж бүрдэнэ. Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй нэг ажил.
 
Гэгээн нуур, Хүнхэрийг аялал жуулчлалтай холбож дэд бүтцийг хийхээр замын зураглалыг Барилга хот байгуулалтын сайдын багцаас хийж байна. Үр дүнд нь Алтайчууд Завхан, Архангайгаар дамжиж нийслэл рүү орж ирнэ. Мөн Өвөрхангай, Баянхонгороор дамжиж Говь-Алтай руу очих хоёр урсгал замтай болно. Цаашлаад Шарга, төгрөг, Бугат, Алтай сумыг холбох ажил хийнэ. Алтайн хүдэр компани эдгээр замуудыг тавих ажлуудыг хийхээр ярьж байна.
 
Алтай сум, Тахийн тал цахилгаан эрчим хүчний дутагдалтай. Тиймээс импортын цахилгаан авах асуудлыг Эрчим хүчний яамтай ярилцаж байна. Нэгэнт Хятадаас цахилгаан татаад Алтайн хүдэр дээр тог ирэх юм бол голоос нь Алтай сумаа холбочихвол мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээнүүд тогтмол болохоос гадна баруун хил Алтайн отрядыг цахилгаанаар хангах боломж бий.  Алтайд орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд төвийн эрчим хүчийг сайжруулах шаардлагатай. Солонгосын Эгзим банкны зардлаар найман аймагт баригдах станцын тоонд манай аймаг орсон. Цаашид нэмэлт дэд бүтэц хийж орон сууцжуулахад анхаарах боломж бий болно.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.5.18 МЯГМАР № 101 (6578)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Сонгууль
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
ХУРААХ
Хүүхдийг “халдвар тээгч” гэж...
NBA-ын 21 дэх долоо хоногийн шилдэг...

Б.Энх-Амгалан: Улстөржилтөөр ацаглаж аймгийн хөгжлийг хойш нь татаж болохгүй

УЯНГА 2021-05-18

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
34 минутын өмнө өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

49 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

51 минутын өмнө өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

1 цагийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

1 цагийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

1 цагийн өмнө өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2 цагийн өмнө өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

22 цагийн өмнө өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

1 өдрийн өмнө өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

1 өдрийн өмнө өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 17-19 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2 өдрийн өмнө өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

САНАЛ БОЛГОХ
2026-09-05 өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-04 өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2026-09-04 өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2026-09-02 өмнө

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-04 өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-03 өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2026-09-04 өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-05 өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

2026-09-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

2026-09-03 өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2026-09-04 өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2026-09-03 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03 өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-04 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-03 өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

2026-09-02 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах