УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрээр "2020 он бол сорилтын жил болсон. Зөвхөн Монгол Улс бус дэлхий даяараа хорио цээрийн дэглэмжтэй байлаа. Энэ утгаараа Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Оны эхэнд 11 хувь байсан бодлогын хүүг үе шаттайгаар бууруулсаар зургаан хувь болгосон. Үүний зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах байсан. Гэхдээ бодлогын хүүг бууруулсан шийдвэр нь тэр дороо шууд нөлөөлдөггүй. Зургаан сар, цаашлаад жилийн дараа нөлөө нь гарч ирдэг. Монгол Улсын 2020 оны нэгдүгээр улирлын ДНБ-ийг 2021 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад бодит дүнгээрээ 15.7 хувиар өссөн. Нэрлэсэн дүнгээрээ 22.5 хувиар өслөө. Энэ нь эдийн засаг сэргэж байна гэдгийг харуулж байгаа юм. 2020 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг -10.7 хувиар агшиж байсан бол одоо тэр алдагдлаа нөхөх хэмжээнд өсөлт бий болж байна. Энэ нь төсөв, мөнгөний бодлогын үр дүнг илэрхийлж байна" гэлээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.