• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зургаа дахь ерөнхийлөгч юу хийх вэ

Шинэ Үндсэн хууль баталснаас хойш монголчууд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байна. Энэ сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгч тодорно.  Өнгөрсөн гучаад жилд долоон сонгуулиар таван Ерөнхийлөгч гаргаж иржээ. Тэр утгаараа бид өнөөдөр сонгууль өгөөд сурчихсан гэсэн үг.  Гэхдээ анхны сонгуулиуд шиг нэр дэвшигчийн “өөр зүйл”-ийг хараад сонирхоод байдаг  хэвээр л байна. Ар гэр, ахуй амьдрал, хөрөнгө чинээ, хэл аманд өртдөг байдал гээд нэгэнт сонгоход, эсвэл сонгохоос татгалзахад нөлөөлөхгүй мэдээллүүдийг ихээр сонирхох ажээ. Гэтэл тухайн нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийж чадах вэ, юуг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна вэ гэдэг сонирхох ёстой нэгдүгээр асуудал юм. Тиймээс “Зууны мэдээ” гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг тоймлон хүргэж байна. “...Зургаа дахь Ерөнхийлөгч юу хийх вэ” гэдгийг эндээс харж болох юм.

Нэр дэвшигчийн овог нэр

Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Содномзундуйн ЭРДЭНЭ

Дангаасүрэнгийн ЭНХБАТ

Нэр дэвшүүлсэн нам

Монгол Ардын нам

Ардчилсан нам

“Зөв хүн электорат” эвсэл

Нэр дэвшигчийн сонгуулийн уриа

“Баялагтаа эзэн Монгол”

“Дарангуйлалгүй Монгол”

“Монгол чадна”

Хүний эрхийн талаар

Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт
шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

Монгол Улсын иргэн болон дэлхийн олон улсад амьдарч байгаа Монгол угсаатан, тэдний үр хүүхдүүдэд олон улсын гэрээ, хуулиар олгогдсон бүхий л эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ.

Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тоггвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Үндэсний аюулгүй байдлын талаар

Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрүүд санаачлан боловсруулна.

Засаг захиргааны анхан, дунд шатанд хоосон улс төржилт, талцал хуваагдал асар их байгааг анхааран, үүнийг арилгах үүднээс сум, баг, дүүрэг, хорооны төвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг сахин биелүүлж ажиллана.

Засаглалын талаар

Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж,
ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого,
нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

Төрийн Тэргүүний хувьд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл, бодлогын асуудлуудад байнгын хараа хяналт тавьж, олон нийтийн болон улс орны ашиг сонирхол, төрийн байгууллын засаглалын зарчим, хуульд нийцээгүй, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсонд харшилсан хууль тогтоомжид хориг тавьж ажиллана.

Парламентын ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана.

Гадаад харилцааны талаар

ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлээ хөгжүүлж, “Гуравдагч хөрш” орнууд, олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй харилцааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрх, засаглал, хэвлэлийн эрх чөлөө, жендер, авлига, бизнес эрхлэлт, аз жаргалын үзүүлэлтийг цаашид нэг ч байраар ухраахгүй, ахиулан ажиллана.

Мөнхийн хоёр хөрштэй харилцах уламжлалт бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ гуравдах хөршийн бодлогыг шинэ төвшинд гарган эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана. АНУ, ИБУИНВУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк
зэрэг өрнө, дорнын улсуудтай холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Монгол Улсын Тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хөрш хоёр оронтой найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхийг дэмжинэ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан тулгуур бодлогууд болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

Эдийн засгийн талаар

Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана.

Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.

“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.

Санхүүгийн зах зээлийн хараат бус, бие даасан байдлыг хангуулж, сайн засаглалыг дэмжинэ.

Эрчим хүчний эх үүсвэрийн бие даасан сүлжээ нь тогтвортой хөгжлийн суурь гэж үзэн, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болоход бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана.

Монгол компаниудыг дотоодын жижиг зах зээлд өрсөлдүүлсээр улам жижгэрүүлдэг жишгийг халж, гадагшаа гарч дэлхийн олон улсын зах зээлд тоглогч болгох чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийн аливаа бодлогыг бүх талаар дэмжинэ.

Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бус байдлуудыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана.

Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

Баялгийн хуваарилалтын талаар

Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.

Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.

Сүүлийн 25 жилийн хугацаанд нийтийн өмч болох байгалийн баялаг хайх, олборлох үйл ажиллагаа асар их нэмэгдсэн хэдий ч улсын өр өсөн нэмэгдсээр байгаад анхаарлаа хандуулж, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, ашигтай байдалд мониторинг хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бодлогыг санаачлан боловсруулна.

Баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор баялгийн сан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн халамжийн оновчтой шударга тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн бодлогыг дэмжиж, мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Хүний хөгжлийн талаар

 “Эрүүл - эх,нялхас” үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцлийг дэлхийн түвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.

“Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.

Ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.

Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.

Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мөн эцэг, эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана.

Өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх ашгийг дэмжин хамгаална.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон төрөлтэй, хамралт өргөнтэй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг цахим мэдээллийн тогтолцоогоор холбож, иргэд хувиас хийж буй төлбөрийн улмаас санхүүгийн хүндрэл, ядууралд орох эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгох бодлогыг дэмжинэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох бус зорилтот бүлэгт хүргэх нэгдсэн, ил тод, шилэн тогтолцоог бүрдүүлэх, давхардах, орхигдох байдлыг арилгах бодлогыг дэмжин ажиллана.

Авлигын эсрэг хэрхэн ажиллах талаар

Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.

Авлига нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн дайсан гэж олон нийтэд зарлан, авлигатай тэмцэх стратеги, бодлогьн ахисан төвшинд хүргэнэ. Үүний хүрээнд авлигын эсрэг ажлуудыг санаачилна.

Авлигатай тэмцэх, авлигаас ангид ажиллаж, амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийн ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана.

Хараат бус шүүхийн талаар

Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.

Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.

Үндсэн хуулийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчилж, сахилга хариуцлага алддаг, ёс зүйгүй, өргөсөн тангаргаа зөрчдөг шударга бус, шүүгчдийг огцруулж, бусдыгаа манлайлдаг, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тууштай хамгаалагч, ёс зүй, харилцаа, хандлага, хүнлэг байдлын хувьд өндөр түвшинд хүрсэн хуульчдыг шударга өрсөлдөөнөөр шүүгчээр томилох бодлого баримтална.

Ард түмний итгэлийг олсон шүүхийн тогтолцоо болон шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг устгах чиглэлээр боловсрол, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг дэмжинэ.

АТГ-ын хараат бус, бие даасан байдлыг хангах улс төр, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг дэмжинэ.

Боловсролын талаар

Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна.

Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-шг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ.

Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарна. Өнөөдөр бэлдсэн үндэсний боловсон хүчин бол бидний ирээдүйг тодорхойлно. Иймээс хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёл, уламжлалаараа бахархдаг, ёс суртахуунтай, зөв харилцаа, хандлагатай, хүнлэг сэтгэлтэй болгон хүмүүжил олгох “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжинэ.

Гэр бүлийн суурь хүмүүжилд анхаарч, иргэн бүр бага балчраасаа эхлэн бусдыг, ахмадаа хүндэлдэг, өндөр ёс суртахуунтай, дүрэм журмыг чанд сахидаг, иргэний эрх, үүргээ ухамсарласан, харилцааны өндөр соёлтой, түүх соёлоо мэддэг, үндэсний бахархалтай, эх оронч өв тэгш иргэн хүн болж төлөвшихийг дэмжиж ажиллана.

Монгол хүн дэлхийд өрсөлдөх боловсрол, ур чадвартай, хөрвөх чадвартай байхыг чухалчилж, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь төрийн дэмжлэг, хэрэгжилт, үр дүнг сайтар хянадаг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

Хөдөө аж ахуйн талаар

Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилтгай хослуулан загварчлан хөгжүүлэх, «Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүх эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана.

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.

Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.

Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IVаян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг бол бэлчээрийн уламжлалт мал аж ахуй гэж үзэн бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйн салбартай зэрэгцэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. Бэлчээрийн доройтлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн, бэлчээр ашиглалтын талаарх эрх зүйн орчин, бэлчээрийн зохистой менежментийн төрийн бодлогыг боловсронгуй болгохыг дэмжинэ.

Монгол орны эдийн засгийн харьцангуй давуу тал дээр үндэслэн өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, МАА, газар тариалан, МАА-н бүтээгдэхүүнд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

Монголын уламжлалт нүүдлийн ахуйд цахим технологи, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр усан хангамж, түүхий эд боловсруулах бичил үйлдвэрлэл гэх мэт орчин үеийн технологийн ололтыг нэвтруүлэх, малчдын эрүүл, тохитой орчинд амьдрах, хөгжих, аж ахуй эрхлэх боломжийг сайжруулах, энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалт татах татварын бодлогыг дэмжинэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.28 БААСАН № 108 (6585)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Увс аймаг руу зорчих...
Д.Аззаяа: Тунаж барилдах хамгийн...

Зургаа дахь ерөнхийлөгч юу хийх вэ

ДАМДИН-ОЧИР 2021-05-28

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 минутын өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

8 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

18 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

23 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

23 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах