• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хий боргодог “нохой”

МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон. Тиймээс дангаар бүх шийдвэрийг гаргаж, даналзах эрх нь тэдэнд бий. Гэвч МАН сүүлийн 2-3 сар ердөө л хий боргодог “нохой” аятай л байлаа.  Баахан мэдэгдэл гаргаад л, түүнийг ч хасна, үүнийг ч танана. Хэт өндөр цалинтай дарга нарын түрийвчээ түнтийлгэдэг мөнгөний багахан хувийг нь улсад үлдээнэ.
 
Төсөв хэмнэнэ, утас, унааны мөнгийг хасна гээд л байсан. Сүүлдээ татвар нэмж эдийн засгаа аврах арга хайж үзлээ. Оюутны 70-ыг байхгүй болгоно, автобусаар дураараа зорчдог байдлыг нь болиулна. Хүүхдийн мөнгийг яг зорилтот хэсэг нь олгоно гэсэн.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг багц хуулийг буцааж татахаар болсон. Гэх мэт маш олон зоригтой алхмуудыг хийхээр болж, “боргож” эхэлсэн нь саяхан. Гэвч өнөөдөр тэднээс аль нь биеллээ олов. Хий боргож боргож хазаж чадалгүй л үлдлээ. Уг нь ганц хоёр ч болов хазчихсан бол зүгээр байсан юм. Харамсалтай нь урьдын л адил ард түмэнд таалагдах гэж хичээдэг арчаагүй аргаа өөрчилсөнгүй. МАН өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны ихэнхэд нь төр барьсан. Тэр хугацаандаа дараагийн сонгуулиар яаж ард түмэнд таалагдсан хэвээрээ үлдэх вэ гэдэг “мөрийн хөтөлбөр”-ийг л хэрэгжүүлж ирсэн. 
 
Одоо ч бас тэгэх гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хотыг удирдсан нөхдүүд дугаарын хязгаарлалтаас авахуулаад маш олон зүйлийг зоригтой хийсэн. Угаасаа зориглохгүй бол болохгүй байсан юм. Гэтэл МАН-ынхан “Уг нь бид дугаарын хязгаарлалт хийх гэж байсан. Судалж, санаачилгыг нь гаргасан. Яг хийх гэж байтал сонгууль болчихсон. АН-ынхан бидний санааг л хэрэгжүүлсэн төдий” гэх маягийн юм яриад сууж байж билээ. Яг үнэн хэрэг дээрээ тэд дугаарын хязгаарлалт хийхээр ард түмэнд таалагдахгүй гэж бодоод л хийгээгүй гээд хэлчихэд нэг их буруудсан болохгүй байх. Одоо ч гэсэн яг ийм л байдлаар асуудалд хандаж байна. Тэд ерөөсөө иргэд юу гэхийг л харж байгаа. Иргэд ч гэж дээ, сошиал ертөнцөд идэвхтэй байгаа цөөн хэдэн хүний л санаа бодлыг давж гарахгүй байна. Уг нь МАН-ынхан зарим “хазалт”-аа зоригтойхон шиг хийчих байсан юм. Тэгсэн бол ард түмэнд илүү их таалагдах байлаа. 
 
Тухайлбал, цалин урамшуулал нь “тасарцан” Төрийн өмчит компанийн дарга нарынхаа  мөнгийг жаахан таначих хэрэгтэй байлаа. Ер нь тэдний цалинг хасахыг эсэргүүцсэн хүн байгаа юм уу. Хассан бол МАН гоё харагдах байлаа. Сайд, дарга нарын утасны мөнгө, унааны зардлыг хасч, танана гэхэд хэн эсэргүүцсэн юм. Хэн ч эсэргүүцээгүй. Харин татвар нэмэх гэж байгааг, хүүхдийн мөнгийг хасч буйг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцааж татсаныг л эсэргүүцсэн. Хамтын тэтгэврийн хуулиар оролдож, ахмадуудаа доромжилж байгааг л буруу гэсэн байх. Гэтэл МАН-ынхан орон нутгийн сонгууль болох үед намын нэр хүнд уналаа хэмээн арчаагүйтэж хэлсэн, ярьсанаасаа буцчихлаа. Алийг нь хэрэгжүүлээд, алийг нь боливол ард түмэнд таалагдах бол гэдгээ ч ялгаж байгаа юм алга. Албан тушаалын наймааны хэрэгсэл болгосон дэд сайдын суудлаа алга болгочихсон бол бүр гоё харагдах байв. Ард түмэн босч алга таших байсан нь гарцаагүй. 
 
Яам, тамгын газрын дарга нарын утасны мөнгө, шатахууны зардлыг хассан бол, тэгж хэмнэлт хийсэнсэн бол иргэдэд таалагдах байлаа. Гэтэл чадсангүй.  Оюутны 70 мянгыг хасна гэснээрээ зориглоод л хасчих байлаа. Манай улс мөнгөтэй, боломжтой үедээ оюутнууддаа тэтгэлэг өгч л байсан биз. Одоо мөнгө байхгүй, эдийн засаг хүндэрчихсэн үед хасаа л биз дээ.
 
Энэ чинь л зоригтой шийдвэр. Зөв алхам. Гэтэл бас л бүгдэд таалагдахын тулд энэ тэтгэлгийг байхгүй болгочихож чадсангүй. Бүр жилд нэг удаа олгохоор болж, хэмжээг нь хүртэл нэмчихлээ. Тэд бараг юу ч хийж чадсангүй. Аргагүй ээ, одоо удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Дөнгөж эрх баригч болчихоод дөрвөн жилийн дараах сонгуульдаа бэлтгэж, ард түмэнд таалагдах гэж явдаг нөхдүүд шүү дээ тэд. Харин одоо орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн байхад таалагдах бүхнээ хийхгүй гээд ч яах юм билээ.
 
Харамсалтай нь зөв хийж чадахгүй байгаад л учир байна.  Улс орон хэцүүдсэн, хямарсан, эдийн засаг элгээрээ мөлхөх дөхсөн, гадаад өр төлөх цаг тулчихсан үед “Бид сонгуулиар тэгж амласан. Манай мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй” гэж ажиллах ёстой бил үү. Ёстой л ганган харагдах гэж идэр есийн хүйтэнд шилэн оймс өмсч гүйдэг годогносон хүүхэн шиг л загнаж байна даа. Эцэстээ энэ бүх шалбаагнаасаа гарах аргаа ердөө л өмнөх эрх баригчдыг муулах гэж муйхарлаад байна. 
 
МАН-ын бүлгийн дарга  нь өнгөрсөн дөрвөн жилд АН-ын тарьсан балгийг 10 жилийн дараа ч арилгаж, илааршуулж чадахгүй гэх маягийн юм яриад л.  Энд нэг л үнэн юм байгаа. Одоогийн нөхцөл байдал хаа байсан 10 гаруй жилийн өмнөөс л ихтэй. Улстөрчид улс орон, эдийн засгаараа байнга тоглож байсны гай одоо тулж ирчихээд байна.  Тэд тоглоомоо яаралтай зогсоохгүй бол улс сүйрлээ. Тийм болохоор одоо улс орноо өөд татах ажил хийх ёстой болохоос биш хий боргож, өнгөрснөө мууллаа гээд хэн ч бидний эдийн засгийг өөд нь татаад өгөхгүй. Гадаад өрийг төлөхгүй. Тэртээ тэргүй тэр энэ нам гэлтгүй та нарын өөрсдийн чинь тарьсан гай. Одоо бусдыг муулж, өнгөрснөө үгүйсгэж, “хий боргох”-ын оронд зоригтойхон шийдвэр гаргаад, “хазах”-аа хазаад л яв. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Стефийн шидэлтийг хаасан...
Төрийн залгамж чанар хаачив

Хий боргодог “нохой”

Пунцагболд 2016-09-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хий боргодог “нохой”
МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон. Тиймээс дангаар бүх шийдвэрийг гаргаж, даналзах эрх нь тэдэнд бий. Гэвч МАН сүүлийн 2-3 сар ердөө л хий боргодог “нохой” аятай л байлаа.  Баахан мэдэгдэл гаргаад л, түүнийг ч хасна, үүнийг ч танана. Хэт өндөр цалинтай дарга нарын түрийвчээ түнтийлгэдэг мөнгөний багахан хувийг нь улсад үлдээнэ.
 
Төсөв хэмнэнэ, утас, унааны мөнгийг хасна гээд л байсан. Сүүлдээ татвар нэмж эдийн засгаа аврах арга хайж үзлээ. Оюутны 70-ыг байхгүй болгоно, автобусаар дураараа зорчдог байдлыг нь болиулна. Хүүхдийн мөнгийг яг зорилтот хэсэг нь олгоно гэсэн.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг багц хуулийг буцааж татахаар болсон. Гэх мэт маш олон зоригтой алхмуудыг хийхээр болж, “боргож” эхэлсэн нь саяхан. Гэвч өнөөдөр тэднээс аль нь биеллээ олов. Хий боргож боргож хазаж чадалгүй л үлдлээ. Уг нь ганц хоёр ч болов хазчихсан бол зүгээр байсан юм. Харамсалтай нь урьдын л адил ард түмэнд таалагдах гэж хичээдэг арчаагүй аргаа өөрчилсөнгүй. МАН өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны ихэнхэд нь төр барьсан. Тэр хугацаандаа дараагийн сонгуулиар яаж ард түмэнд таалагдсан хэвээрээ үлдэх вэ гэдэг “мөрийн хөтөлбөр”-ийг л хэрэгжүүлж ирсэн. 
 
Одоо ч бас тэгэх гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хотыг удирдсан нөхдүүд дугаарын хязгаарлалтаас авахуулаад маш олон зүйлийг зоригтой хийсэн. Угаасаа зориглохгүй бол болохгүй байсан юм. Гэтэл МАН-ынхан “Уг нь бид дугаарын хязгаарлалт хийх гэж байсан. Судалж, санаачилгыг нь гаргасан. Яг хийх гэж байтал сонгууль болчихсон. АН-ынхан бидний санааг л хэрэгжүүлсэн төдий” гэх маягийн юм яриад сууж байж билээ. Яг үнэн хэрэг дээрээ тэд дугаарын хязгаарлалт хийхээр ард түмэнд таалагдахгүй гэж бодоод л хийгээгүй гээд хэлчихэд нэг их буруудсан болохгүй байх. Одоо ч гэсэн яг ийм л байдлаар асуудалд хандаж байна. Тэд ерөөсөө иргэд юу гэхийг л харж байгаа. Иргэд ч гэж дээ, сошиал ертөнцөд идэвхтэй байгаа цөөн хэдэн хүний л санаа бодлыг давж гарахгүй байна. Уг нь МАН-ынхан зарим “хазалт”-аа зоригтойхон шиг хийчих байсан юм. Тэгсэн бол ард түмэнд илүү их таалагдах байлаа. 
 
Тухайлбал, цалин урамшуулал нь “тасарцан” Төрийн өмчит компанийн дарга нарынхаа  мөнгийг жаахан таначих хэрэгтэй байлаа. Ер нь тэдний цалинг хасахыг эсэргүүцсэн хүн байгаа юм уу. Хассан бол МАН гоё харагдах байлаа. Сайд, дарга нарын утасны мөнгө, унааны зардлыг хасч, танана гэхэд хэн эсэргүүцсэн юм. Хэн ч эсэргүүцээгүй. Харин татвар нэмэх гэж байгааг, хүүхдийн мөнгийг хасч буйг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцааж татсаныг л эсэргүүцсэн. Хамтын тэтгэврийн хуулиар оролдож, ахмадуудаа доромжилж байгааг л буруу гэсэн байх. Гэтэл МАН-ынхан орон нутгийн сонгууль болох үед намын нэр хүнд уналаа хэмээн арчаагүйтэж хэлсэн, ярьсанаасаа буцчихлаа. Алийг нь хэрэгжүүлээд, алийг нь боливол ард түмэнд таалагдах бол гэдгээ ч ялгаж байгаа юм алга. Албан тушаалын наймааны хэрэгсэл болгосон дэд сайдын суудлаа алга болгочихсон бол бүр гоё харагдах байв. Ард түмэн босч алга таших байсан нь гарцаагүй. 
 
Яам, тамгын газрын дарга нарын утасны мөнгө, шатахууны зардлыг хассан бол, тэгж хэмнэлт хийсэнсэн бол иргэдэд таалагдах байлаа. Гэтэл чадсангүй.  Оюутны 70 мянгыг хасна гэснээрээ зориглоод л хасчих байлаа. Манай улс мөнгөтэй, боломжтой үедээ оюутнууддаа тэтгэлэг өгч л байсан биз. Одоо мөнгө байхгүй, эдийн засаг хүндэрчихсэн үед хасаа л биз дээ.
 
Энэ чинь л зоригтой шийдвэр. Зөв алхам. Гэтэл бас л бүгдэд таалагдахын тулд энэ тэтгэлгийг байхгүй болгочихож чадсангүй. Бүр жилд нэг удаа олгохоор болж, хэмжээг нь хүртэл нэмчихлээ. Тэд бараг юу ч хийж чадсангүй. Аргагүй ээ, одоо удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Дөнгөж эрх баригч болчихоод дөрвөн жилийн дараах сонгуульдаа бэлтгэж, ард түмэнд таалагдах гэж явдаг нөхдүүд шүү дээ тэд. Харин одоо орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн байхад таалагдах бүхнээ хийхгүй гээд ч яах юм билээ.
 
Харамсалтай нь зөв хийж чадахгүй байгаад л учир байна.  Улс орон хэцүүдсэн, хямарсан, эдийн засаг элгээрээ мөлхөх дөхсөн, гадаад өр төлөх цаг тулчихсан үед “Бид сонгуулиар тэгж амласан. Манай мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй” гэж ажиллах ёстой бил үү. Ёстой л ганган харагдах гэж идэр есийн хүйтэнд шилэн оймс өмсч гүйдэг годогносон хүүхэн шиг л загнаж байна даа. Эцэстээ энэ бүх шалбаагнаасаа гарах аргаа ердөө л өмнөх эрх баригчдыг муулах гэж муйхарлаад байна. 
 
МАН-ын бүлгийн дарга  нь өнгөрсөн дөрвөн жилд АН-ын тарьсан балгийг 10 жилийн дараа ч арилгаж, илааршуулж чадахгүй гэх маягийн юм яриад л.  Энд нэг л үнэн юм байгаа. Одоогийн нөхцөл байдал хаа байсан 10 гаруй жилийн өмнөөс л ихтэй. Улстөрчид улс орон, эдийн засгаараа байнга тоглож байсны гай одоо тулж ирчихээд байна.  Тэд тоглоомоо яаралтай зогсоохгүй бол улс сүйрлээ. Тийм болохоор одоо улс орноо өөд татах ажил хийх ёстой болохоос биш хий боргож, өнгөрснөө мууллаа гээд хэн ч бидний эдийн засгийг өөд нь татаад өгөхгүй. Гадаад өрийг төлөхгүй. Тэртээ тэргүй тэр энэ нам гэлтгүй та нарын өөрсдийн чинь тарьсан гай. Одоо бусдыг муулж, өнгөрснөө үгүйсгэж, “хий боргох”-ын оронд зоригтойхон шийдвэр гаргаад, “хазах”-аа хазаад л яв. 
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

19 минутын өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

23 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

23 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах