• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төр баялаг бүтээгчдийн “нүд”-ээр харав

-Эхний өгүүлбэр болгон төрийг илэрхийлдэг сэтгэлгээнээс татгалзана-

Цар тахал хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт бий болгосныг дэлхий нийтээр онцолж буй. Тиймээс пандемик эрсдэлээс үүдсэн том сорилтын өмнө сөхрөх биш сөрөх бодлого тодорхойлохын тулд төр нэг өдөр баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн “нүд”-ээр харлаа. Төрийн тэргүүний санаачлагаар саарал ордны их танхимд болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөгөөнд хувийн хэвшлийг найр тавин урьсан нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе хэмээн тодотголоо. Тиймдээ ч төрийн өндөрлөгүүд, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай хамт хуралдсан тохиолдол сүүлийн 30 жилд байгаагүй хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. 

Цар тахал латин цагаан толгойн хаана хүрч дуусахыг мэдэхгүй учраас эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг оновчтой боловсруулахын тулд ийнхүү нүүр тулсан уулзалтыг хийж байгаа аж. Энэ үеэр төр бодлогоо танилцуулж, хувийн хэвшлийнхэн зовлон бэрхшээл ярихаас илүү гарц, шийдэл санал болгосон юм. Мөн болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө болж буйгаараа ч ач холбогдолтой. Цаашид ч хууль, журам дүрэм болгон төрийн эрх ашигт нийцэх ёсгүй. Бүх зүйлд хувийн хэвшилтэй хэлэлцдэг жишиг тогтооно гэдгээ ч төр илэрхийллээ. Харин хувийн хэвшил манлайллыг хамтдаа хийе гэдгийг уриалсан юм. 
Хүн төрөлхтөн цар тахлын нэн хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа ч зовлон тоочихоос илүү сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой. Үүний тулд болж бүтэхгүй бүхнийг залруулахын тулд ажиллана гэв. Ер нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан ч уриа, лоозон төдий үлдсэн. Харин одоо жинхэнэ бодит ажил хэрэг болгох цаг ирснийг ирэх жилүүдэд харах үлдлээ. 
Эдийн засгийн их сэргэлтийн талаар төрийн гурван өндөрлөгийн хэлсэн онцлох эшлэл болон хувийн хэвшлийнхний санал болгосон гарц шийдлийг тоймлон хүргэе. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: ОНОШИЛГОО, ХАРАА, ЧИГ ЗАМАА ЗӨВ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

  • Тээвэр логистикийн сүлжээ гацах, экспорт, импорт хумигдах, үйлдвэрлэл бизнес саатах эрсдэл арилсангүй, байсаар байна.
  • Цар тахлын сөрөг нөлөө даяаршил, дангааршлын асуудлыг ч хөндөж, улс орнууд аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалаа ч эргэн шинээр харахад хүргэж байна.
  • Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас болж манай улсын эдийн засгийн өсөлт 2021 онд буурч, 4-5 хувьд хүрч болзошгүй байна. Гадаад худалдааны болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэмэгдлээ. 
  • Оношоо зөв тавихын тулд УИХ дээр Ажлын хэсгүүдийг байгуулж гадаад, дотоод нөхцөл байдлыг судалж, алсын хараа, чиг замаа зөв гаргахаар ажиллаж байна.
  • Оношилгоо, хараа, чиг зам зөв гарвал бид эрсдэлийг ажралгүй туулж, эрчимт хөгжлийн гараагаа хэрэгжүүлж  чадна. 
  • Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.
  • Хөрөнгөө зөв үнэлж, эргэлтэд оруулж чадвал дэлхийн болон бүс нутгийн зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдэнэ. 
  • Засаглалын чадавхийг бэхжүүлэх нь эдийн засгаа сэргээх, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нэн чухал нөлөөтэй.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: ИХ СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОНО

  • Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
  • Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал.
  • Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай.
  • Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал.
  • Ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахих хэрэгтэй.
  • Бүх шатны төрийн байгууллагууд харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатай.
  • Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ХУУЛЬ БАТЛАХААС ӨМНӨ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ЗААВАЛ ХЭЛЭЛЦДЭГ БОЛНО 

  • Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна. 
  • Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь  өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй.
  • Манай эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 
  • 10 их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. 
  • Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. 
  • Үндэсний аюулгүй байдал нэг байр суурин дээр байна. Төрийн өндөрлөгүүдээс аймгийн дарга нарын яриа хэлэлцээ ч зөрөх ёсгүй юм. Ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно. 
  • Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана.
  • Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх шаардлагатай. Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно.
  • Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж  аваад шийднэ. Жишээлбэл, нийслэлээс улсын төсөвт  татаас авахгүй. 

-Манлайллыг төр, хувийн хэвшил хамтдаа хийе-

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ИХ НАЯДААР НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

-ЖДҮ эрхлэгчид цар тахлын энэ үед амаргүй цаг хугацааг туулж байна. Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх оноос нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зөвхөн ЖДҮ, үйлчилгээний салбар руу тусад нь гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгвэл 50 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 40 мянган ажлын байр хадгалагдаж, 400 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрнө гэсэн тооцоо судалгаа бий.

“Тайж” группийн ерөнхийлөгч Б.Ганпүрэв: МАХНЫ ЭКСПОРТЫГ ТӨР БОДИТОЙ ДЭМЖИХ ЦАГ БОЛСОН  

-Махны экспортыг төр бодитой дэмжих цаг болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  хамгийн хүнд үед ажиллаж байна. Энэ хүнд үед тогтвортой байдал маш чухал. Тиймээс улс төрөө хойш тавиад бүх шатандаа хамтран ажиллая.

Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг: ТӨР АЖИЛЧИН АНГИЙГ МАРТСАН 

-Аливаа байгууллагын амин сүнс нь ажилчин. Энэ салбарыг орхигдуулж, бүтээн байгуулалт хийж буй залуусаа төр мартсан байна. Төр сүүлийн арван жил  ажилчин ангийг мартса Энэ хүмүүсээ төр дэмжиж, анхаармаар байна. Юм хийх гээд зүтгээд байгаа залуусаа боломжоор хангахад  төр засаг туслаач. Барилгын тендер цохьдог намын  сэтэр зүүсэн цүнх баригч нар Монгол Улсын бүтээн байгуулалтыг хойш татаж байгаа шүү.  Бүх тендерийг дундаас нь авч, мөнгийг нь зуучилдаг. Тендер авсан ч ажил нь явдаггүй.

Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: ДОЛОО ХОНОГТ 3200 БАЙЦААГЧ ЯВЖ, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

-Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуй нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Хэрэв борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуй нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. 

MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Том төслүүдэд Засгийн газрын баталгаа хэрэгтэй 

-“Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. 

Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва: ХҮНСНИЙ БИЕ ДААСАН БАЙДАЛ АЛДАГДСАН

-Хүнсний хангамжийн  45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна.  Худалдааны тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна.

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан: төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй 

- Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Үүнийг төр, хэвийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг өнөө үеийнхэнд ирлээ. Яг одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Шинэ аргыг эрэлхийлэх боломж бидний өмнө байна. Цаг алдах алдах эрх байхгүй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.14 МЯГМАР № 180 (6657)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хүчирхийллийн хажуугаар...
Б.Болортуяа Осло-2021 Дэлхийн...

Төр баялаг бүтээгчдийн “нүд”-ээр харав

УЯНГА 2021-09-14

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

4 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

23 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах