• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү

“Рио Тинто” Оюутолгой төсөл дээр Засгийн газартай түншилсэн цагаасаа Монгол газар нутаг дээр тааваараа “амьдарч” ирсэн. Манай талаас хэнбугай нь ч оролдож чаддаггүй. Цагаан дээр хараар бичсэн хэдэн гэрээнийхээ хэрэгжилтийг ч манай сүүлийн 11 жилийн Засгийн газар нэхэж байсан удаагүй. Гэвч Монгол бол улс, Оюутолгой бол том орд, мөн Засгийн газар, “Рио Тинто” хоёрын дунд хуулиар баталгаажсан гэрээнүүд байгаа болохоор өгдөг авдаг татвар түрээсийн тоолуур урссаар өнөөдрийг хүрчээ.

Уг нь Оюутолгойн гэрээний хэрэгжилт нэг л биш гэдгийг төр засгийн удирдлагад ажиллаж байсан дарга нар, түшээд хэдэн жилийн өмнөөс ухаарсан байдаг. Ухаарсныхаа дараа баахан шалгалт шүүлэг болсон. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, Аудитын байгууллагын шалгалтын дүн, АТГ-ын хавтаст хэрэг нээж шалгасан явц гээд олон хяналт шалгалтын дүн гарсан. Ажлын хэсгүүд тайлан мэдээ, дүгнэлт сэлтээ бэлтгээд УИХ-д өгсөн байдаг. Харамсалтай нь УИХ алийг нь ч сонсож, хэлэлцээгүй. Одоо тэр “цаас”-нууд хаана байдаг юм, бүү мэд.

...“Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн “санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв.  Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг.

Дээрээс нь Оюутолгойн гэрээг анх байгуулсан Засгийн газрын Ерөнхий  сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар шүүхээс ял шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэрт “...Энэ нөхдүүд Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байхаар байгуулсан” гэж байдаггүй. Гэхдээ С.Баярыг шийтгэсэн шүүхийн тогтоолд “...Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан”, С.Баярцогтынход “...Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан” гэсэн байдаг. Эндээс эдгээр дарга нар дээрх гэрээнүүдийг байгуулахдаа улсын эрх ашгийг эхэнд нь тавьсан уу, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн үү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ингэж шийтгүүлсэн дарга нар өнөөдөр баатрын дүрээр гарч ирээд байж л байна. 

Үүнээс гадна Тавантолгойн цахилгаан станц гэж яригдаад л байдаг, явдаггүй нэг мега төсөл бий. Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан  станц барих гээд байгаа юм. Үүнийг барьж ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой. Гэвч “Рио Тинто”-гийн ил далд эсэргүүцлийн улмаас өнөөг хүртэл хөдөлж амжаагүй л байна.

Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ албан тушаалд томилогдохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс “...Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” гээд амлачихсан. Энэ дотор нөгөөх Тавантолгойн цахилгаан станц орчихсон. Хэзээд нэхэгдэх амлалт болчихсон. Хэрвээ “Рио Тинто”-г давж чадвал энэ цахилгаан станц баригдана. Чадахгүй бол биелээгүй амлалт болж үлдэнэ.  

Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх долоо хоногийн хуралдаанаараа эхлүүллээ. 

Тэрэнтэй нь давхцаад Оросоос нийлүүлэх АИ-92 шатахуун ирэхээ больж, улс даяараа хямрав. Гэхдээ энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар зохиомол хомсдол байсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ дээр мөнөөх том компанийн нөлөө орсон байж ч магадгүй юм байна. 

Сонин юм шүү, энэ сарын Оросын Ангарскийн нефть боловсруулах ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1 212 тонн шатахуун Сүхбаатар өртөөнд, Хятадаас худалдан авч буй 2 750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд ирж байхад Улаанбаатарт шатахууны хэвийн түгээгдээд эхэлж байгаа юм.

Хамгийн хачин Орсоос 2021 оны есдүгээр сарын 20-нд “...Аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй” гэдгээ гэнэт мэдэгдсэн. Гэтэл 2021 оны есдүгээр сарын 14 гэхэд шатахууны хомсдол аль хэдийнэ үүсчихсэн, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ талаар мэдээлэл өгөөд зогсож байв. Тэрээр “...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. “Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэж байв шүү. 

Яг үнэндээ АИ-92, АИ-95 шатахуун үнэхээр тасарч хомсдсон уу үгүй юу гэдэг төр өөрөө шалгаагүй байдаг юм. Үүнд хяналт анхаарал тавих ёстой Б.Бат-Эрдэнэ гэдэг даргатай ШӨХТГ гэдэг байгууллага бий. Энэ газрынхан хэдэн импортлогч компанийн шатахууны агуулахыг “шагайхад” л болох байв. Тэгээгүй. Гэсэн атлаа сошиалаар шуугисан мэдээллийн дагуу “...Мах авбал шатахуун өгнө” гэсэн “Синчи ойл” руу давхиж очоод 20 саяар торгосон. Ингэж шатахууны хомсдолтой тэмцэж, шударга өрсөлдөөнийг сахиулсан байдаг юм. Эдийн засагчид, ажиглагчдын хэлээд байгаа төрийн менежментийн алдааны нэг хэсэг нь энэ болсон. 

Шатахууны хомсдолыг тойрсон үйл явдлын заримыг тоймлоход ийм байна. 

Түүчнлэн 2021 оны аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд нэгэн жагсаал болох зар тарсан. Үүний санхүүжилт бас л нөгөөх том компанийнх байж болзошгүй ажээ.

Монгол Улсын эдийн засаг, улс төрийн чадамж нэг иймэрхүү байгаа юм. Ямар ч улстөрч, улс төрийн хүчин өнөөг хүртэл ийм том төслүүдээ амлаад ч, зүтгээд ч хөдөлгөж чадаагүй. 

Шалтгаан нь айдас,  тэр нь ямар айдас юм гэхээр “...Засгийг огцруулах шантааж” гэж байгаа юм. Тиймээс л үе үеийн Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар ханцуй шамлаж ороод л буцаад явчихдаг.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол тэр эрсдэлийг сөрж байх шиг байгаа юм. Болох ёстой юм ч болдгоороо болж л байна. 

Тэд Оюутолгойн төслийнхэнтэй хэлэлцээр хийж, улсад ашигтай болгох УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг оролдож байна. Өнөөг хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох өр 2.3 орчим тэрбум ам.доллар болсон. Үүнийг тэглүүлэх саналыг Засгийн газраас тавьсан. Мөн “Рио Тинто”-гаас ирэх гурван жилийн ногдол ашгийн урьдчилгаа 350 сая ам.долларыг төлөх тал дээр бараг тохирсон гэхэд болно. Гэхдээ энэ бүхний цаана 2009 оны гэрээг хөдөлгөхгүй байх том сонирхол “Рио Тинто”-д бий. Харин Засгийн газрын ажлын хэсэг олон зүйл заалт дээр “хөдөлгөөн” хийх байр суурьтай байгаа нь тэдний дургүйг хүргээд байгаа гэх мэдээлэл бий. 

“Рио Тинто”-гийн яг энэ гомдолтой үеийг манай зарим улс төрийн бүлэглэл ашиглахаа мартсангүй. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэсэн “санаачилга” гаргаад, тэрийгээ хэрэгжүүлэх гэж зүтгээд үзэв.  Цагтаа Монголын улс төрд том орон зайтай явсан улстөрчид энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа нь эмгэнэлтэй л хэрэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед Засгийн газрыг чиглэж өрнөсөн олон үйл явдалтай энэ шугам дээр очно. Гэхдээ тэр нь хол явсангүй бололтой. Хойд хөрштэй 14 биш гурав хоногийн дотор учраа олж, шатахууны тээврийг үргэлжлүүлэв. Шатахууны хомсдолыг барьсаар аравдугаар сарын 1-нд “аймаар” жагсаал хийх төлөвлөгөө нь нурж байх шиг байгаа юм.

Ер нь тэгээд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг том бодлогыг ард түмэн дэмжихээс өөр аргагүй. Тэр нь хараат бус Монгол Улс байхын төлөөх шийдвэрүүд юм. Хэн нэгэн монгол хүү өнөөдөр, эсвэл маргааш хийх ёстой л алхам. Энэ чигээрээ Оросоос тог, шатахуунаа, Хятадаас бусад импорт, экспортоо гуйх замаар өнөө маргаашийг өнгөрөөсөөр хаа хүрэх билээ. Харин ийм шийдвэрийн дараа бид “хэн нэгэн”-ээс улсаараа хатуухан сануулга авсаар байх нь мэдээж. Тэр цаг хугацааг тэсч гарах нь чухал. Эхлэл нь энэ, “Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд цаашид огцруулах, солиулахаас эхлээд нийгмийн сүлжээний дайралт, иргэдийн гомдлын бай болсон олон “юм” үзэж магадгүй л юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
МИАТ компани 2021 оны эхний хагаст...
Эдийн засаг сэргэж байгаа ч...

“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү

ДАМДИН-ОЧИР 2021-09-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах