• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

Монгол Улсын Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан.  Энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Digital Nation” буюу “Цахим үндэстэн” шоуг нэг сарын өмнө зохион байгуулав. Салбар бүрт цахим үйлчилгээ нэвтэрч, ихэнх үйлчилгээг иргэд гэрээсээ, утсаараа авах боломж бүрдсэн гэдгийг “гайхуулах” нь энэ арга хэмжээний гол зорилго байв. Үүнээс гадна төрийн 500 гаруй цахим үйлчилгээг нэгтгэсэн E-Mongolia платформ өдгөө хоёр сая орчим хэрэглэгчтэй болсон нь томоохон ололт гэдгийг онцлох нь зөв. Гэвч гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай төрийн үйлчилгээ цахимжаагүй учир иргэд энэ төрлийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очих шаардлагатай хэвээр л байна. Уг нь зургаан  бүлэг, 36 зүйлтэй Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Тус хуулийг баталснаас хойш гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан ч тоон гарын үсэг буюу цахим гарын үсэг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсангүй. Тухайлбал, хууль хэрэгжээд 10 орчим жил өнгөрсөн ч ердөө 38 мянга орчим тоон гарын үсгийг хэрэглээнд ашиглаж байна. Энэ нь цахим гарын үсгийг нийтийн хэрэглээ болгох, үүний үр нөлөөг олон нийтэд сайтар сурталчлаагүй, баталсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр хичээл зүтгэл гаргаагүйн тод илрэл юм. Хэрэв хуулийг баталсан цагаас иргэд тоон гарын үсгийн талаарх мэдлэгтэй болсон бол өдгөө гадаад, дотоод, хөдөө орон нутагт амьдардгаас үл харгалзан төрийн бүх үйлчилгээг алсын зайнаас байгаа газраасаа түргэн шуурхай авах боломж бүрдэх байлаа. Гэвч ингэж чадсангүй.

Шалтгааныг нь ухаж үзвэл баталсан хуулиа эргэн сөхөж хардаггүй хууль  тогтоогчидтой холбоотой байв. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хуулийн үр нөлөөг тандсан судалгааны тайланд “Тоон гарын үсгийн хэрэглээг төрөөс дэмждэггүй, хэрэглээ хялбар биш, тоон гарын үсгээр баталгаажсан цахим гарын үсгийг хууль эрх зүйд цаасан баримт бичигтэй адил хэмжээнд авч үздэггүй” гэсэн хэд хэдэн дүгнэлтийг бичжээ.

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЭРХТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

Иргэнд төр болон аж ахуй нэгж, банк цахим үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэн өөрөө мөн гэдгийг тогтооход тоон гарын үсгийг ашигладаг.Ингэснээр гэртээ байхдаа ч төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.Тодруулбал, та цахим гарын үсгээ флаш хэлбэрээр, bluetooth төхөөрөмжөөр эсвэл сим картанд суулган тээн хаана ч авч явах боломжтой. Энэ нь та цаасан дээр бичдэг гарын үсгээ цифр буюу тоон хэлбэрт хувирган биет бусаар авч явж буй гэсэн үг юм. Хэдийгээр Монгол Улс цахим үндэстэн болох зорилт тавин төрийн үйлчилгээнүүдээ цахимд шилжүүлж байгаа одоогоор татвар болон тендэрийн систем, E Mongolia  платформд л тоон гарын үсгийг хэрэглэж байна.

Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд олгодог. Манай улсад  “Мон Пасс” ХХК, “Тридиум и-Секюрити” ХХК, “ВиЭсЭм” ХХК, “Нью компасс” ХХК гэсэн дөрвөн байгууллага Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл авч, энэ оны гурван сарын байдлаар 30399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна. Харин “Үндэсний дата төв” УТҮГ-аас 8008 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээг олгосон хэдий ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тус байгууллагад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрхийг олгоогүй юм.

Яг одоо УИХ-аар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Үүнд иргэдэд тоон гарын үсгийг үнэгүй олгоно, төрийн байгууллагуудын цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн онцлох заалтууд багтжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Цахим гарын үсгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж,тоон гарын үсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас  иргэдэд эхний удаа үнэгүй олгохоор хэлэлцэж байна. Тодруулбал, иргэний үнэмлэхний шифэнд суулгаж өгөх зохицуулалтыг хийнэ. Хаясан, хугацааг сунгахаар бол эрх бүхий компаниудаас авна. Одоогоор тоон гарын үсэг олгодог тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компани бий. Эхний удаад төрийн байгууллагууд нь цахимд шилжих, тоон гарын үсгийг хэрэглэж сурах шаардлагатай байна. Төрийн захиргааны 40 орчим мянган албан хаагч тоон гарын үсэг хэрэглэж сурсан байх ёстой. Гэхдээ эхлээд үүнийгээ хуулиар хүлээн зөвшөөрөх нь чухал” гэж ярилаа. Цахим гарын үсэг нь биетээр аваад явах боломжгүй цифр байдаг учраас  тээгч, гэрчилгээ буюу тоон гарын үсгийг олгосон сертификатын тухай ойлголт гарч ирнэ. Одоогоор 20 орчим мянган тээгч, 500 орчим гэрчилгээтэй  иргэн, 20 мянга орчим гэрчилгээтэй аж ахуй нэгж манай улсад байна.

Тэгвэл Эстони Улс 2000 онд баталсан Тоон гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийлгэх зэрэг гарын үсэг шаардаж байгаа аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд 2021 оны байдлаар 900 саяаас дээш тооны тоон гарын үсгийг хэрэглээнд гаргасан гэсэн тоон мэдээлэл байна. Ингэхдээ тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзсэн хэрэгсэл буюу иргэний үнэмлэхийн санах ой, гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулах, Эстони дахь баталгаажсан Smart-ID болон digi-ID зэргийг ашиглан олгодог байна.

ИРГЭДИЙН ДИЖИТАЛ БИЧИГ ҮСГИЙН  ЧАДАВХИ 43 ХУВЬТАЙ БАЙНА

Тоон гарын үсгийн тээгч, пин код хоёр нийлж тухайн хүнийг цахим орчинд мөн гэж нотолдог. Тиймээс тээгч буюу цахим гарын үсгээ суулгасан флаш, сим картаа хүнд өгөхгүй, пин кодоо зөвхөн өөртөө хадгалах ёстой юм. Цахим гарын үсгийн аюулгүй байдлыг төрөөс хэрхэн хангах талаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Манай байгууллагын зургаан үндсэн зорилтын нэг нь иргэдийн дижитал бичиг үсгийн  чадавхийг нэмэгдүүлэх байдаг. Одоогоор энэ чадавхи 43 хувьтай байна. Үүнд тоон гарын үсэг төдийгүй мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, цахим орчин дахь хэрэглээ ямар байгаа зэрэг нь багтана. Иргэдэд интернэтээс хэрэгцээт мэдээллээ богино хугацаанд олж авах чадварыг суулгах шаардлагатай байдаг. Энэ хүрээнд тоон гарын үсгийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана.Цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг дөрвөн багц хуулиар зохицуулна” гэсэн юм. Хууль тогтоогчдын зүгээс эхний удаад төрийн үйлчилгээндээ цахим гарын үсгийг нэвтрүүлж, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх нь цахим үндэстэн болох зорилтдоо хүрэх эхний чухал алхам юм. Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн “Засаглалын бодлого” гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ” гэж заасан нь бий.

Европын холбоо 1999 онд “Цахим гарын үсгийн удирдамж”-ийг баталж, 2014 онд зохицуулалтыг шинэчлэн, 2016 оноос холбооны бүх улсад хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, “Цахимаар таних болон Итгэмжлэгдсэн үйлчилгээний журам”-ын зохицуулалтаар хувь хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таних нөхцөлийг бүрдүүлэх, цахим гарын үсэг, цахим тамга, цахим цагийн бүртгэл, цахим баримт бичиг, цахим гүйлгээний журам зэргийг жишиг болгон тогтоож, Европын холбооны гишүүн улс орнууд тоон гарын үсэг хэрэглэхдээ дагаж мөрдөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Эрүүгийн хэргүүдэд мөрдөгдөж...
СЕХ: Нөхөн сонгуулийн дүнг...

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

ДОЛЖИНЖАВ 2021-10-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах