• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эзэнгүй мөнгө үржүүлж, байрны урьдчилгаа бүрдүүлдэг тариаланчдыг дэмжих сан

Бусдын өмнүүр орж боломжийг нь хулгайлдаг дараагийн "ЖДҮ"-гээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих санг нэрлэж, тус сангаар дамжуулж хэрхэн “мөнгө угаадаг”-ийг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаж тогтоосон талаар “Зууны мэдээ” сонин нийтэлсэн билээ. Тэгвэл төрийн мөнгө уйлдаггүйн жишээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр давтагдаж байгааг манай сонин үргэлжлүүлэн хөндөж байна.

ХХААХҮЯ-НЫ АЖИЛЧДЫН БАЙРНЫ УРЬДЧИЛГААНЫ 100 САЯ, ХУВИЙН КОМПАНИАС 2.262.2 САЯ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үндсэн үүрэг нэрнээсээ л ойлгомжтой. Хууль журамд ч гэсэн үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж заажээ. Гэтэл төсвийн мөнгийг зарцуулдаг тус сан тариаланчдыг дэмжих бус ямар ч эзэнгүй их хэмжээний хөрөнгө хуримтлуулахаас гадна яамны ажилчдад орон сууцны урьдчилгаа олгож, барилга бариулж, төсөл санхүүжүүлэгч “компани” болж хувирсан гэхэд хол зөрөхөөргүй болжээ. Мөн хэдэн арван саяар хэмжигдэх барааг ямар ч тушаал шийдвэр, тэмдэглэлгүйгээр данснаас хассан. Сангаар орж гардаг мөнгөний тайлан тодорхойгүй. Их хэмжээний авлага, өрөндөө баригдсан зэргээр тоочиж барамгүй зөрчил дутагдал илэрсэн учраас төрийн аудитын байгууллагаас “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байгаа юм. Энд нэг зүйлийг тодотгоход, өнгөрсөн жилээс Тариалан эрхлэлтийг дэмжих санг Мал аж ахуйтай нэгтгэж Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэй болгоод байгаа юм. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хамгийн сүүлийн жилийн тайлан буюу 2019 оны үйл ажиллагаа ямар байсныг энд дурдаж буйг хэлэх нь зүйтэй.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд “Axplorer” программ ашиглаж байгаа ч дотоод хяналт үр нөлөөгүй гэж үзжээ. Сангийн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 11.133.3 сая төгрөгийн алдаа, зөрчил  илэрсэн байна.  Мөн тайлант онд 2.348.8 мянган төгрөгийн бараа материалын дансны ангиллыг буруу ангилж бүртгэж тайлагнасан нь тогтоогджээ. Тухайлбал, улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн хэрэгжээгүй үлдэгдэлд 2019 оны жилийн эцсийн байдлаар 168.9 сая төгрөгийн алданги тооцоогүй, 26.1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлүүлэлгүйгээр дэмжлэг олгосон. Тариаланчдад олгосон дэмжлэгийн эргэн төлөлт 405.0 сая төгрөгийн орлогоос 128.9 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй. Төсвийн төвлөрүүлэн захирагчид 2.836.6 сая төгрөгийн алдаа, зөрчилд найман зөвлөмжийг менежментийн захидалд дурдсан байна. Мөн харьяа байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар 5.624.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 5.483.9 сая төгрөгийг залруулж, 5.3 сая төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага, 134.7 сая төгрөгийн алдаа зөрчилд  дөрвөн зөвлөмж хүргүүлсэн байна. Тухайлбал, мөнгөн гүйлгээний тайланд өмнөх оны гүйцэтгэл 271.3 сая, үр дүнгийн тайланд 276.9 сая төгрөгийг тайлагнаагүй.

Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 1.927.8 сая төгрөг, эцсийн үлдэгдэл 246.1 сая төгрөг болж 1.681.7 сая төгрөгөөр, авлага 14.104.9 сая төгрөгөөр буурсан байна. Тухайлбал, тариаланчдад 2018 онд дэмжлэгийн зээлээр олгосон ОХУ-ын бага оврын тракторын 25.399.1 сая төгрөг, үрийн буудайн дэмжлэгийн 17.921.0 сая төгрөг, гурилын үйлдвэрт олгосон улаан буудайн 19.394.0 сая төгрөг, шатахууны дэмжлэг 9.734.1 сая төгрөг, жимс, чацарганын суулгац 8.847.6 сая төгрөгийн  авлагатай. ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийн зээлийн авлага 6.000.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Байгууллагаас авах авлагад бага оврын трактор төсөл 20.324.5 сая төгрөг байх жишээтэй. Авлага дунд нэг сонирхол татахаар зүйл байгаа нь иргэд аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс авах авлагад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилчдад 2010 онд байрны урьдчилгаа зээл олгосноос 50.0 сая төгрөг төлөгдөж хугацаа хэтэрсэн 101.2 сая төгрөгийн зээлийн авлага байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон зээл  КР-1 төслийн 1.533.5 сая төгрөг, КР-2 төслийн 2.262.2 сая төгрөгийн 2009-2015 онуудад үүсчээ. 

ЭЗЭН ТОДОРХОЙГҮЙ 430.7 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГЫГ ЖИЛ БҮР ХУРИМТЛУУЛСАН

Тариалан эрхлэлтийг дэмжих сан үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо, дизель түлшний дэмжлэг тариаланчдад олгож, гэрээнд зааснаар тайлант оны арванхоёрдугаар сард багтаан мөнгөөр болон улаан буудайгаар буцаан төлүүлэхээр тусгасан боловч, авлага, өглөгийг тооцоо нийлсэн акт байхгүй. Уг авлагаас 39.791.9 сая төгрөгийг барагдуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, 2.099.8 сая төгрөгийн авлага хугацаа хэтэрсэн байгаа аж.

Нөөцөд байсан хэрэглэхээргүй болсон 17.1 сая төгрөгийн бараа материалыг акталж устгахаар болсон ч ямар нэг шийдвэргүйгээр данснаас шууд хассан.  Булган, Сэлэнгэ, Хөтөл салбаруудад тайлант оны төсөвт тусгаагүй 201.6 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлсэн нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн байна. Хамгийн ноцтой нь урьдчилж орсон орлого дансанд эзэн холбогдогч нь тодорхойгүй 430.7 сая төгрөгийг  жил бүр хуримтлуулан бүртгэсэн боловч тухай бүр ААНБ, иргэдтэй тооцоо нийлж уг орлогыг бууруулах арга хэмжээ аваагүйгээс авлага, өглөг нэмэгдэх нөхцлийг бий болгосон гэж аудитын байгууллага дүгнэж байна. Энэ мэтээр тариаланчдыг дэмжих үүрэгтэй сангийн үйл ажиллагаа үндсэн үүрэг зорилгоосоо хазайж, төсвийн мөнгийг үр ашиггүй гарынхаа салаагаар урсгаж байдгийг дараагийн дугаартаа үргэлжлүүлэх болно.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.24 ЛХАГВА № 231 (6708)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй улаан...
Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж...

Эзэнгүй мөнгө үржүүлж, байрны урьдчилгаа бүрдүүлдэг тариаланчдыг дэмжих сан

УЯНГА 2021-11-24

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

16 минутын өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

19 минутын өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

20 минутын өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах