• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Нэргүй: Ажил, амьдралын маань 30 гаруй жил Үндсэн хуультай салшгүй холбоотой

 Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч, албаны дарга Ж.Нэргүйтэй ярилцлаа.

-Таны ажил Үндсэн хуультай хэр холбоотой байсан бэ?

- Улсад 40 гаруй жил ажилласны 30 гаруй жилийн ажил, амьдрал маань Үндсэн хуультай салшгүй холбоотой байсан. Одоо ч байгаа. 30 гаруй  жилийн өмнө Улсын Бага Хурлаар Үндсэн хуулийн төслийг дөрвөн удаа хэлэлцсэн. Дараа нь БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах, Улсын Их Хурал шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл явцыг мэдээлэх, мэдээлэх ажлыг зохион байгуулахад оролцож байв. Одоо Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн албанд ажиллаж байна. Энэ бол надад тохиосон үнэхээр ховор аз завшаан гэж боддог.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаа анх хэдийд төрсөн, төслийн хэлэлцүүлэг хэрхэн өрнөж эхэлсэн түүхээс  хуваалцана уу?

-БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санаа анх 1988 оны дунд үеэс эхлэн яригдаж, 1989 оны эхээр “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комисс”-ыг байгуулж байжээ.

Энэ үед тухайлбал, таван хэсэг бүхий БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэг байгуулагдаж, “Оршил, нийгэм-эдийн засгийн байгууллын асуудлаар, “БНМАУ-ын иргэний харъяалал, төр ба бие хүн, иргэний үндсэн эрх, үүрэг”-ээр,”Нийгмийн улс төрийн систем, БНМАУ-ын төрийн байгуулалтын асуудлаар, Хууль хамгаалах байгууллагын болон  Гадаад бодлогын талаар тус тус санал, төсөл боловсруулах үүрэг хүлээсэн байв.

 1990 онд Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулж, тус комиссын боловсруулсан төслийг  чуулганаараа дөрвөн удаа хэлэлцэн зохих засвар, өөрчлөлтүүдийг хийж бүх ард түмнээр хэлэлцүүлсэний дараа АИХ-д өргөн барьсан юм.

Улсын Бага Хурал Их цаазын төслийн дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг их нухацтай хийсэн. Олон эшт үзлийн үүднээс өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ёстой л “хэлэлцэж байж үгээ нийлүүлж, мэтгэлцэж байж түүнийгээ мадаггүй” болгодог зарчмыг баримталж, уйгагуй зөвшилцөж байж саналаа нэгтгэж байлаа. Хэлэлцүүлгүүд  завсарлага авах, санал хураалтад оролцохгүй хуралдаан хаяж гарах, гишүүний бүрэн эрхээс татгалзахаас аваад Улсын Бага Хурлыг тараах талаар мэдэгдэл хийх зэргээр байр суурь, үзэл бодлын хурц мэтгэлцээн дунд өрнөсөн. Зарим асуудлаар тухайлбал, “Ерөнхийлөгчөөр... Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг дөрвөн  жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байв.

-Төслийг ард түмнээр хэрхэн хэлэлцүүлсэн бэ?

-Их цаазын төслийг 1991 оны зургадугаар сарын 10-наас 1991 оны есдүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж улмаар нийт долоон мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан тухай, эдгээр саналыг цахим тоолуурт оруулж бусад хуультай эрхзүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж үзээд 45 орчим хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгасан тухай тэр үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат АИХ-д илтгэж байсан.

Эдгээр саналыг судлан боловсруулж төсөлд тусгах, төслийг найруулан засах үүрэг бүхий ажлын 11 хэсэг байгуулан ажиллуулсны зэрэгцээ Их цаазын төслийн зарчмын гол гол асуудлаар төв, орон нутагт социологийн судалгаа явуулж байсан байна. Тухайлбал, хөдөлмөрчдөөс ирүүлсэн нийт саналын 60 гаруй хувь, социологийн судалгаанд оролцогсдын 50 гаруй  хувь нь төрийн удирдлагын парламентын хэлбэр зохистой гэж үзэж байсан бол, Ерөнхийлөгчийн удирдлагын хэлбэр илүү тохиромжтой юм гэсэн үзэл баримтлалыг дэмжсэн санал 40 орчим хувийг эзэлж байв. Түүнээс гадна Монгол Улсын засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар  “Өөрчлөлт оруулахгүй” гэсэн хандлага давамгайлж байжээ.

Монгол Улс  ямар байгуулалд хүрэх гэж буй зорилго, баримтлах зарчим, үзэл баримтлалыг тодорхойлон тусгах, төрийн удирдлагын ямар хэлбэр зохистой болон төрийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргааны хуваарь, төрийн бэлгэ тэмдэг, улсын болон Үндсэн хуулийн нэр зэрэг  асуудлууд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, энэ талаар их олон санал ирүүлж байж.

Их цаазын төслийн талаар НҮБ-ын Хүний эрхийн олон улсын хороо, Олон улсын парламентын холбоо, Олон улсын Өмгөөллийн байгууллага болон Азийн хөгжлийн сангийн зуучилснаар гадаад орны хуульчид, “Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон 10 гаруй улс, олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөгч  санал дүгнэлтээ илэрхийлж байжээ.

-Үндсэн хуулийн төсөл баталсан  Ардын Их Хурал ямар бүрэлдэхүүнтэй  байсан бэ?

-БНМАУ-ын АИХ-ын арванхоёр дахь удаагийн сонгуулиар сонгогдсон  депутатуудын 90.4 хувь буюу 381 нь дээд, 18 буюу 4.2 хувь нь тусгай дунд мэргэжлийн, 18 буюу 4.2 хувь нь ерөнхий боловсролын бүрэн ба бүрэн бус дунд, тав буюу 1.8 хувь нь бага сургуулийн боловсролтой хүмүүс байжээ. Депутатуудыг насны байдлаар авч үзвэл, 30 хүртэл насны залуучууд 28, 31-45 настай 176, 46-гаас дээш настай 218 байсан байна. Эмэгтэй депутат ес, санваартан нэг сонгогдож байжээ.Тэр үеийн АИХ-ын депутатуудын 87 хувь буюу 367 нь анх удаа сонгогдож байжээ.

-Ардын Их Хурлын хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг хэрхэн хэлэлцсэн тухай дурсамжаас ярина уу?

-Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдаан 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал хуралдсан. Хуралдаан АИХ-ын 427 депутатаас 420  буюу  98.4 хувийн ирцтэй нээлтээ хийж байв.

Депутатууд тухайлбал, Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглалттай байх уу, парламент нь  Их, Бага гэсэн хоёр танхимтай байх эсэх, парламент нь  55, 76, 102, 120 гишүүнтэй тус тус байх эсэх, сүлд нь хуучнаараа эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх, Үндсэн хуулийн нэрийг хуучнаар нь үлдээх үү эсвэл “Эх дархлал”, “Их засаг”, “Үндсэн хууль”,” Их цааз”, “Их хууль”, “Эх хууль” гэж нэрлэх зэргээр тус тус олон санал гаргаж байлаа.

 Ерөнхийлөгчийн засаглалттай, хоёр танхимтай парламенттай байх саналыг  нам бусчуудын бүлэг, Хөдөө аж ахуйн хоршоодын бүлэг болон 10-аад аймгийн бүлгээс дэмжиж байсан бол Парламентын засаглалттай байх саналыг улс төрийн намын бүлгүүд илүү дэмжиж байв. Дундын хувилбар байх талаар ч  санал гаргаж байсан. Түүнээс гадна УИХ-ын дарга, дэд даргыг сонгогдсон өдрөөс эхлэн УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, тэд хуралдаанд оролцохдоо таслах эрхгүй байх, намаас татгалзах, дарга, дэд даргыг хоёр жил тутам өөрчлөх, Ерөнхийлөгчийн эзгүйд УИХ-ын дарга биш, Засгийн газрын Ерөнхий сайд төлөөлөх, сонгогчид нь шаардлагатай гэж үзвэл гишүүнээ эгүүлэн татах эрхтэй байх зэрэг санал өмнө нь Их цаазын төслийг хэлэлцэх явцад гаргаж байсан ч  олонхын дэмжлэг аваагүй.

Санал болгонтой холбоотой тооцоо гаргаж байсан бөгөөд тухайлбал, сүлд тэмдэг, тамга, нэр өөрчилснөөр 8.2 сая төгрөгийн, паспорт өөрчилснөөр 50 орчим сая төгрөгийн зардал тус тус  гарахаар байна гэсэн тооцоо гаргаж байсан санагдана.

Хуралдааны үеэр, МАХН, МоАН,  МҮДН, “Ардчилсан эвсэл”, Нам бусчуудын бүлэг, Монголын залуучуудын холбооны идэвхтэн-депутатууд нэгдэж “Залуучууд ардчиллын төлөө”, Намын харъяалалгүй цэргийн депутатын бүлэг, Эмэгтэй депутатын хэсэг, Хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын байгууллагаас сонгогдсон депутатуудын бүлэг, АИХ-ын депутат хүний эмч нарын бүлэг, Депутатуудын бие даасан бүлэг зэрэг олон бүлэг байгуулагдаж өөрсдийн байр сууриа тодорхойлох, нэгтгэх, хамгаалах, зарчмын санал боловсруулж дэвшүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсныг дурьдууштай.

Өмнө нь АИХ-ын депутатууд  олон  хоног хуралдаж, мэтгэлцэж, үгийн цэц, ухааны цараа харуулж, үзэл бодлоо чөлөөтэй уралдуулж байсан тохиолдол үгүй байх. Зарим депутатуудад асуудлыг олон өнцөгөөс нь авч хэлэлцэх, мэтгэлцэх, зөвшилцөх талаар арга ухаан, туршлага дутагдаж, цоо шинэ харилцааны олон асуудлаар практик, онолын мэдлэг, төсөөлөл үгүйлэгдэж байж билээ. Тиймээс “Их цаазын төслийг манай хуульчид ойлгуулах гэж оролдоод байна. Депутатууд энэ хуулийн төслийг ойлгохгүйдээ биш, хууль өөрөө ойлгогдохгүй байна”, “Зөвхөн хуульч хүн ойлгохоос биш, жирийн хүн ойлгохгүйгээр хуулийг бичигдсэн байна” гэх шүүмж  нэг биш удаа гарч байлаа.

Санал задрах, олон дахин санал хураах ,олонхийн санал авч чадахгүй мухардалд орох, ирц бүрдэхгүй  байх тохиолдол олон гарч байсан. Үүнээс болж зарим депутат АИХ-ыг тараах, АИХ-ын удирдлага хуралдаан удирдаж чадахгүй байна гэж мэдэгдэл хийхэд хүрч байлаа. Тухайлбал, 1991 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр  АИХ-ын хуралдааны танхимд байгаа депутатуудыг нэгбүрчлэн нэрийг нь дуудаж босгон нарийн тооллого явуулж байлаа. Бараг өдрийн талыг авсан энэ тооллогоор 308 депутат бүртгэж байсан.

Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурлын гишүүд илүү идэвхтэй оролцож туршлагатай парламентын гишүүд гэдгээ илт харуулж чадаж байв. “Бүх эрх мэдэл Улсын Бага Хуралд байгаад байна шүү.”,“АИХ-ын дотор Улсын Бага Хурал хуралдаж байна” гэж, тэрбайтугай “Үндсэн хуулийн замаар төрийн эргэлт хийх гэж байна.”, “Хэлэлцүүлгийг санаатайгаар удаашруулах хүч байна. Бодлого ч байна” гэж хардах тохиолдол ч гаргаж байсансан.

-Их цаазын төсөлд Үндсэн хуулийн шүүхийн эрх, үүргийг хэрхэн тусгасан байсан бэ?

-Төслийг ард нийтээр, мөн УБХ-ын чуулганаар хэлэлцэхэд  Их цаазын цэц буюу Үндсэн хуулийн шүүх аль эрх мэдэлд багтах, чиг үүрэг нь хаана хамааралтай байх вэ  гэдэг асуудал  нэлээд маргаантай байсан. Их цаазын цэцгүй бол төрийн дээд “гурван оргил”-ын хооронд үүссэн аливаа маргааныг чухам ямар субьект шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хэрэв Улсын дээд шүүх ийм эрх эдлэвэл төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэдгээрийн эрх мэдлийн тэнцлийг хангах явдал үгүйсгэгдэхэд хүрнэ гэсэн үзэл баримтлал давамгайлж байв. Тиймээс төсөлд, Үндсэн хууль хэрэгжин биелэх хууль зүйн баталгаа нь Улсын их цаазын цэц байх бөгөөд энэ нь ямар ч байгууллагаас үл хамааран Үндсэн хууль дээдлэх ёсыг чанд сахиулах талаар төрийн дээд хяналт тавьж зөвхөн Монголын ард түмэнд үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байх зарчимд үндэслэн” гэж төсөлд тусгасан байв. Түүнээс гадна Их цаазын цэц зургаан  гишүүний бүрэлдэхүүнтэй байна, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хэрэв хэрэгт холбогдон огцроогүй бол 65 нас хүртэл Улсын Их цаазын гишүүн байж болно” гэх зэрэг заалт тусгагдсан байсан. Их цаазын цэцийн гишүүдийг Улсын Их Хурлын гишүүдийн 4/5 саналаар, хугацаагүй сонгож байх санал  гаргаж байсан санагдана.

-АИХ-ын Хэвлэл, мэдээллийн Ажлын хэсэг ямар үүрэгтэй үйл ажиллагаа  явуулж байв?

-БНМАУ-ын АИХ-ын  даргын захирамжаар Ажлын хэсэг  томилогдож, бүрэлдэхүүнд нь  миний бие,  тэр үед  Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Д.Сүхжаргалмаа, “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч  Б.Пүрэвдаш нар орсон юм. Ажлын хэсэг АИХ-ын хоёрдугаар хуралдааны ажиллагааг  сонин, радио, телевиз, хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр мэдээлэх, мэдээлэх ажлыг зохион байгуулах  үүргийг хүлээсэн байв.

Ажлын хэсгийнхэн юуны өмнө хуралдааны үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэрс гаргаж тэдэнд сурвалжлах эрхийн үнэмлэх олгохоос ажлаа эхэлж байлаа. Хэвлэл, мэдээллийн нийт 22 байгууллагын 115 сурвалжлагч мөн гадаадын хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын сурвалжлагчид сурвалжлах эрхийн үнэмлэх олгож байв. Тухайлбал, тэр үеийн “Ардын эрх” сонины Ө.Энхтүвшин, И.Рэнчинханд, Д.Цэдэн-иш, Монгол телевизийн С.Мягмар, С.Мөнхцэрэн, Монцамэ-гийн Б.Зоригт, Б.Бямбаа, “Ил товчоо” сонины Ц.Ганболд, Гэрэл зургийн газрын С.Батсүх, Ц.Нина, “Монголкино” үйлдвэрээс Ш.Сүхбаатар, Г.Баттөмөр, Монголын радиогоос Л.Гүнсэн,У.Сарантуяа, Ц.Рэнцэнбат, Д.Сарангэрэл,“Ардчилал” сониноос Н.Лхагва, Б. Эрдэнэбаатар, “Үг” сониноос Б.Цэнддоо, Ч.Чулуунбаатар, “Үнэн” сониоос Ш.Цэрэнпил, “Шинэ үе” сониноос С.Амарсанаа, “Тусгаар тогтнол” сониноос А.Баярсайхан,”Монголын залуучууд” сониноос Д.Батсүх, “Засгийн газрын мэдээ” сониноос Д.Шатар, Г.Батаа нараас гадна Оросын ТАСС, ИАН, Зөвлөлтийн радио, телевиз, Хятадын Синьхуа, Японы Ёмиури, Асахи, Киодо Цусин, Эн-Эйч-Кей, Английн Ройтер зэрэг гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл сурвалжлах эрх авч байсан. Ажлын хэсгийнхэн хуралдааны ажиллагааг шууд дамжуулах, тойм бэлдэх, депутатуудтай ярилцлага хийлгэх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хуралдааны ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй байдлыг тоймлон АИХ-ын удирдлагад танилцуулах, сурвалжлагчдыг боломжтой бүхий л мэдээллээр хангах, хэлэлцэж буй асуудалтай холбоотой төсөл, илтгэл, тайлан,  бусад материал тараах зэрэг ажлыг гүйцэтгэж байлаа. Манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сурвалжлагчид Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг олон нийтэд шуурхай, үнэн бодитой, өргөн мэдээлэхийн  сацуу Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг депутатуудын сонорт хүргэх улмаар олон нийтийн санал бодлыг төсөлд тусгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж тэмдэглэмээр байна.

-АИХ Үндсэн хуулийн төслийг батлаад үйл ажиллагаа нь дуусгавар болсон уу?

-Үргэлжлүүлж хуралдсан. Хуралдааны эхэнд Засгийн газрын тайлан, алт, дилерын асуудлыг Их цаазын төсөл хэлэлцэхээс өмнө хэлэлцэх саналыг зарим депутатууд  гаргасан боловч олонхын дэмжлэг аваагүй гэдгээ энд хэлэх ёстой. Тиймээс АИХ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж тухайлбал, Засгийн газрын 1990-1991 оны тайланг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд анх удаа огцрох саналаа илэрхийлж  үндэслэлээ “Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэн, төрийн дээд байгууллага, улс төрийн гол хүчнүүдийн зүгээс дэмжлэг авах хэрэгцээ хэзээ хэзээнээс илүү нэмэгдэж, зөвхөн тийм нөхцөлд нийгмийн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улам бүр гүнзгийрүүлэн, тууштай хэрэгжүүлэх боломжтой болохыг үндэс болгосон” гэдгээр тайлбарлаж байв.Учир нь үүний өмнө АИХ-ын депутатуудын дийлэнх нь 1991 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн социологийн асуулгаар Засгийн газрыг огцруулах саналаа илэрхийлсэн байв.“Ачаа даахгүйдээ биш, төр, намуудын зүгээс итгэл хүлээж чадаж байна уу гэдэгт огцрох хүсэлтийн гол учир нь байгаа юм” гэдгээ ч Ерөнхий сайд  хэлж байлаа.

Ерөнхий сайд  тэр үеийн улс орны эдийн засгийн байдал ямар байсныг илтгэх зарим тоо баримтыг эш татахдаа, нийт хүн амын тал орчим хувь нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ авч, бага хувьчлалд 2.1 тэрбум төгрөгийн, их хувьчлалд 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хамрагдаад байгаа талаар, төрийн хяналтад байсан үнийн 90 гаруй хувийг чөлөөлж зах зээлийн зүй тогтлоор үнэ бүрдэх горимд оруулсныг дурдаад энэ нь бараа таваар ховор байх үед чөлөөт үнэд шилжсэнийг буруушаах явдал олонтаа тохиолдож байна” гэж  АИХ-ын  депутатуудад илтгэж байсан.

Мөн “Нэг хүнд ногдох сарын дундаж орлого нь 200 төгрөг хүрэхгүй, хүн амын амьжиргааны баталгаат доод түвшинг хотод 297 төгрөг, хөдөөд 166 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон тухай, улсын санхүүгийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд 1991 оны улсын нэгдсэн төсвийн орлого 845.5 сая төгрөгөөр тасалдаж, төсвийн зарлага төлөвлөснөөс 270 орчим саяар хэтэрч төсвийн алдагдал 2.8 тэрбум төгрөг болсон” тухай танилцуулж байсан тухай миний бие тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээсэн байна.

 Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж буйтай холбогдуулан 100 орчим депутатууд үг хэлж, саналаа бичгээр илэрхийлж байсан байна. Ерөнхий сайдад итгэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон АИХ-ын  депутатуудын 186 нь буюу 59 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн билээ.

АИХ-ын хуралдааны үеэр банк, диллерын асуудлын хэлэлцүүлэг тун хурц байдалд болж байсныг хэлүүштэй.“Банктай холбоотой паян дуусаагүй” тухай зарим депутатууд мэдэгдэж байсан. Банкны дилерын алдагдал 1990 оны эхний гурван сард 13.1 сая,1991 онд  10 сая гаруй ам.долларт хүрч, Монголбанктай харилцаагаа тасалсан гадаадын банкны тоо 30 гаруй хүрсэн тухай шалгалт хийсэн ажлын комисс депутатуудад мэдээлж байлаа. Ийнхүү БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатууд  их эрдэм зарцуулж, ухаан зааж баталсан “Овроор бяцхан боловч агуулгаар баян” Үндсэн хуулиа иргэн бүрийнхээ “өврийн ном, тархины бичлэг, амны уншлага, зүрхний хэмнэл” болгохын төлөө өнөөг хүртэл хүчин зүтгэсээр байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (6741)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорноговь аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна
Г.Занданшатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж байна
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ипотекийн зээл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Мэдээ
ХУРААХ
Үндсэн хууль батлагдсаны ойн...
“Төр, сэтгүүл зүйн харилцааг...

Ж.Нэргүй: Ажил, амьдралын маань 30 гаруй жил Үндсэн хуультай салшгүй холбоотой

ҮЛ-ОЛДОХ 2022-01-13

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорноговь аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна
Г.Занданшатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж байна
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

“Булл Капитал Ай Би Эс ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээгдлээ

16 цагийн өмнө өмнө

Дорноговь аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна

17 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

18 цагийн өмнө өмнө

ХУД-ийн VIII хороонд шүншиг гэгээн төслийг хэрэгжүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

18 цагийн өмнө өмнө

Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ

19 цагийн өмнө өмнө

Б.Намбардагва чөлөөт бөхийн улсын аваргаар тодорлоо

19 цагийн өмнө өмнө

“102 Police”-р зөрчил мэдээлсэн иргэний урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгоно

19 цагийн өмнө өмнө

БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

19 цагийн өмнө өмнө

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

20 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

20 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж байна

20 цагийн өмнө өмнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

20 цагийн өмнө өмнө

МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

20 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ

21 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

1 өдрийн өмнө өмнө

Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгана

1 өдрийн өмнө өмнө

Мөс цөмөрч, автомашин цөмөрч орсон дуудлага бүртгэгдсээр байна

1 өдрийн өмнө өмнө

МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Монгол Улсын аваргад тав дахиа түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 55 кг-ын аваргаар тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

65 кг-д шинэ аварга төрлөө

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 8 дахь удаагаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

2 өдрийн өмнө өмнө

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

САНАЛ БОЛГОХ
2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

2026-01-06 өмнө

AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

2026-01-06 өмнө

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

2026-01-09 өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2026-01-06 өмнө

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

2026-01-09 өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2026-01-09 өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2026-01-08 өмнө

В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна

2026-01-08 өмнө

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

2026-01-09 өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

2026-01-09 өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2026-01-09 өмнө

Монгол газрын ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-09 өмнө

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

2026-01-06 өмнө

Баянхошуу, Дамбадаржаа, 100 айл ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-08 өмнө

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

2026-01-08 өмнө

Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

2026-01-08 өмнө

П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

2026-01-09 өмнө

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

2026-01-06 өмнө

Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

65 кг-д шинэ аварга төрлөө

2026-01-09 өмнө

Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

2026-01-08 өмнө

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 8 дахь удаагаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

2026-01-09 өмнө

МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ

2026-01-06 өмнө

Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

2026-01-06 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2026-01-09 өмнө

“AIC Steppe Arena” АНУ-ын аренад ашиглагддаг шалны технологийг ашиглаж эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах