• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя

Хотын дарга нийслэлийг гоё ганган болгох, иргэдийг аз жаргалтай амьдруулах тэр ч битгий хэл  ямар сайхан мөнгө амлаж мастер төлөвлөгөө яриад ч үнэндээ сонсох, эргэцүүлэх, дэмжих, сөрөх “чадалтай”  хүн алга. Түгжрэл дунд хамаг амьдрал, нервээ барж, сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн иргэд үнэндээ сөхөрлөө. Ард түмэнд түгжрэлийг шийдэхээс өөрөөр хотын даргаас хүлээх өчүүхэн ч тус байхгүйг мэдэрсэн баймаар. Ядаж нисэхээс нэг өглөө ч болтугай автобусанд суугаад явбал бага ч гэсэн ойлгох байх. Ингэж л түгжрэл хүн болгоны асуудал, толгойны өвчин болсон учраас шийдэл хэрэгтэй байна. 

Нийслэлчүүдийн өнөөгийн дүр төрхийг харвал яг л 30 жилийн өмнөх шигээ автобусныхаа араас элдэж хөөсөн, хашгичиж сандарч, бухимдсан хүмүүс дүүрэн. Нийтийн тээврийн автобус бүгд нэг талдаа гарч түгжирснээс буудал дээр хэдэн цаг хүлээнэ. Мөн сургуулийн автобус маш хүйтэн. Дээр нь цагтаа ирдэггүйгээс  хүүхдүүд түрүүлж гараад хүлээж, хоцордгоос болж эцэг эхчүүд хувийн унааг илүүд үзэж хөхөө өвлийг арга ядан барлаа. Энэ мэтээр дүн өвлийн хүйтэнд автобусны буудал дээр 2-3 цаг дагжтал зогсч байгаа нь хориннэгдүгээр зуунд хэнд ч төсөөлөгдөхгүй. Гэвч бодит байдал үүнээс ч дор байгааг олж хардаггүй Хотын дарга нарыг яалтай.

Нийслэлийн 1.5 сая иргэн, тэрдундаа Нисэх, Яармагийн олон зуун хүн Хотын даргаас аврал эрсээр хэдэн оныг үдэж байна. Ганцхан жишээ хэлэхэд Нисэхээс өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд гарсан хүн хотын төвд хоёр цагийн дараа ирдэг. Хурдан явлаа гэхэд энэ шүү дээ.

Буцахдаа бас л 2-3 цаг түгжирнэ. Ингэж хоёр нарны хооронд зам дээр өнжиж байгаа иргэдээс ажлын бүтээмж,  оюутан сурагчдаас сурлагын чанар шаардах нь шударга уу. Гэтэл үе үеийн бодлого гаргаж байгаа хүмүүс түгжрэлийг шийднэ гэж хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж, том том төлөвлөгөө ярьж цонхны цаанаас чихэр долоолгосоор ямар ч гарц гаргалгаа, туршилт, оролдлого хийсэнгүй. Үүний ганцхан жишээ бол түүхэндээ түгжрэлд 420 тэрбум төгрөг зарцуулах  болсноо зарлаад есөн сар өнгөрлөө. Гэвч хэзээ энэ мөнгийг зарцуулж, түгжрэл буурах эсэх нь одоо ч бүрхэг хэвээрээ. Нэг л их урт хугацааны хөгжлийн хөтөлбөр ярьж ухаантай царайлсан хүмүүс. Тиймээс эдийн засгийг солонгоруулна гэж хэт холын юм ярихаасаа өмнө түгжрэлийг сааруулах ядаж ганц туршилт хийхийг Хотын дарга Д.Сумъяабазарт санал болгож байна.

Түгжрэлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд мөнгө төгрөг, хугацаа шаардахгүй ажил бол замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх. Нийтийн тээвэр болон сургуулийн автобусыг хотын төв, нисэх, Яармагийн алинд ч нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулаад өгвөл иргэд хувийн машинтайгаа хоёр цаг түгжрэх үү, автобусаар 20 минут зорчих уу гэсэн сонголтын өмнө ирнэ. Тиймээс нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд цагдаа нарыг жаахан дайчилж, зохион байгуулалтад ороход л болно.

Нэгдүгээр эгнээ рүү дайрсан жолооч нарыг торгож, хаших зэргээр хэд хоног хариуцлага тооцсон зохицуулалт хийхэд аяндаа жигдрэх боломжтой. Энэ мэтээр хэтэрхий ухаантай, урт хугацааны төлөвлөгөө ярихгүйгээр эхний ээлжинд нийтийн тээвэр дээрээ багахан зохицуулалт хийж үзье. Агаарт биш амьдралд хэрэгжих шийдвэр гаргахдаа хэтэрхий их алгуурламааргүй байна Хотын дарга аа. Танд хурд, шийдэл дутагдаж байна. Үгүй бол иргэд зам дээрээ хонон өнжин дугаарлаж, тэсрэхэд бэлэн болсон шүү. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00...
Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх...

Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя

УЯНГА 2022-02-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя

Хотын дарга нийслэлийг гоё ганган болгох, иргэдийг аз жаргалтай амьдруулах тэр ч битгий хэл  ямар сайхан мөнгө амлаж мастер төлөвлөгөө яриад ч үнэндээ сонсох, эргэцүүлэх, дэмжих, сөрөх “чадалтай”  хүн алга. Түгжрэл дунд хамаг амьдрал, нервээ барж, сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн иргэд үнэндээ сөхөрлөө. Ард түмэнд түгжрэлийг шийдэхээс өөрөөр хотын даргаас хүлээх өчүүхэн ч тус байхгүйг мэдэрсэн баймаар. Ядаж нисэхээс нэг өглөө ч болтугай автобусанд суугаад явбал бага ч гэсэн ойлгох байх. Ингэж л түгжрэл хүн болгоны асуудал, толгойны өвчин болсон учраас шийдэл хэрэгтэй байна. 

Нийслэлчүүдийн өнөөгийн дүр төрхийг харвал яг л 30 жилийн өмнөх шигээ автобусныхаа араас элдэж хөөсөн, хашгичиж сандарч, бухимдсан хүмүүс дүүрэн. Нийтийн тээврийн автобус бүгд нэг талдаа гарч түгжирснээс буудал дээр хэдэн цаг хүлээнэ. Мөн сургуулийн автобус маш хүйтэн. Дээр нь цагтаа ирдэггүйгээс  хүүхдүүд түрүүлж гараад хүлээж, хоцордгоос болж эцэг эхчүүд хувийн унааг илүүд үзэж хөхөө өвлийг арга ядан барлаа. Энэ мэтээр дүн өвлийн хүйтэнд автобусны буудал дээр 2-3 цаг дагжтал зогсч байгаа нь хориннэгдүгээр зуунд хэнд ч төсөөлөгдөхгүй. Гэвч бодит байдал үүнээс ч дор байгааг олж хардаггүй Хотын дарга нарыг яалтай.

Нийслэлийн 1.5 сая иргэн, тэрдундаа Нисэх, Яармагийн олон зуун хүн Хотын даргаас аврал эрсээр хэдэн оныг үдэж байна. Ганцхан жишээ хэлэхэд Нисэхээс өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд гарсан хүн хотын төвд хоёр цагийн дараа ирдэг. Хурдан явлаа гэхэд энэ шүү дээ.

Буцахдаа бас л 2-3 цаг түгжирнэ. Ингэж хоёр нарны хооронд зам дээр өнжиж байгаа иргэдээс ажлын бүтээмж,  оюутан сурагчдаас сурлагын чанар шаардах нь шударга уу. Гэтэл үе үеийн бодлого гаргаж байгаа хүмүүс түгжрэлийг шийднэ гэж хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж, том том төлөвлөгөө ярьж цонхны цаанаас чихэр долоолгосоор ямар ч гарц гаргалгаа, туршилт, оролдлого хийсэнгүй. Үүний ганцхан жишээ бол түүхэндээ түгжрэлд 420 тэрбум төгрөг зарцуулах  болсноо зарлаад есөн сар өнгөрлөө. Гэвч хэзээ энэ мөнгийг зарцуулж, түгжрэл буурах эсэх нь одоо ч бүрхэг хэвээрээ. Нэг л их урт хугацааны хөгжлийн хөтөлбөр ярьж ухаантай царайлсан хүмүүс. Тиймээс эдийн засгийг солонгоруулна гэж хэт холын юм ярихаасаа өмнө түгжрэлийг сааруулах ядаж ганц туршилт хийхийг Хотын дарга Д.Сумъяабазарт санал болгож байна.

Түгжрэлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд мөнгө төгрөг, хугацаа шаардахгүй ажил бол замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх. Нийтийн тээвэр болон сургуулийн автобусыг хотын төв, нисэх, Яармагийн алинд ч нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулаад өгвөл иргэд хувийн машинтайгаа хоёр цаг түгжрэх үү, автобусаар 20 минут зорчих уу гэсэн сонголтын өмнө ирнэ. Тиймээс нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд цагдаа нарыг жаахан дайчилж, зохион байгуулалтад ороход л болно.

Нэгдүгээр эгнээ рүү дайрсан жолооч нарыг торгож, хаших зэргээр хэд хоног хариуцлага тооцсон зохицуулалт хийхэд аяндаа жигдрэх боломжтой. Энэ мэтээр хэтэрхий ухаантай, урт хугацааны төлөвлөгөө ярихгүйгээр эхний ээлжинд нийтийн тээвэр дээрээ багахан зохицуулалт хийж үзье. Агаарт биш амьдралд хэрэгжих шийдвэр гаргахдаа хэтэрхий их алгуурламааргүй байна Хотын дарга аа. Танд хурд, шийдэл дутагдаж байна. Үгүй бол иргэд зам дээрээ хонон өнжин дугаарлаж, тэсрэхэд бэлэн болсон шүү. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

22 цагийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

22 цагийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

22 цагийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

22 цагийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

22 цагийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

22 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

1 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

1 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

1 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

1 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах