• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт

Хотын түгжрэлийг бууруулах  хоосон амлалт хориод жилийн түүхтэй. Анхлан 2005 онд  замын хөдөлгөөний ухаалаг систем бий болгох, 2006 онд Засгийн газраас Улаанбаатарын авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахыг зарим сайд, Хотын даргад үүрэг болгож байв. Мөн 2008 онд “Хоёр түвшний зам” төсөл хэрэгжүүлж, баруун, зүүн дөрвөн замыг давхар болгож, гол гудамжуудад нүхэн гарц, гүүр хийнэ гэж тухайн үеийн Хотын дарга Т.Билэгт мэдэгдсэн байдаг.

Түүнээс хойш даруй 14 жил өнгөрсөн ч өнөөдөр замын түгжрэл бахь байдгаараа. Түгжрэл улам бүр нэмэгдсэн ч мөнгө төсөвлөж, зарцуулаад байхаас биш тэмцэх дорвитой арга хэмжээ авсангүй. Дарга сайд нар солигдох тоолонд өмнөхөө баллуурдаж, шинэ төлөвлөгөө “зурдаг” жишиг бий болсон. Үүний уршгаар манай улсын нийт хүн амын тал хувь нь буюу 1.49 сая гаруй хүн оршин сууж, аж ахуйн нэгжийн 64 хувь, ДНБ-ий 64.6 хувь нь төвлөрдөг Улаанбаатар хот түгжрэлийн үүр уурхай хэвээр байна. Судалгаагаар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй. Авто замын хөдөлгөөний хурд 13 км/цаг, оргил цагт 8.9 км/цаг байгаа. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн.

Мөн Улаанбаатар хотын оршин суугч дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Ийм атал сүүлийн арван жилд Хотын таван дарга солигдсон хэрнээ түгжрэлийг бууруулах бодит ажил хийсэн үү гэдгийг зам дээр “амьдарч” байгаа нийслэлчүүдийн төрх бэлхнээ харуулж байгаа учраас дүгнэлт хэлэх ч шаардлагагүй. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө метротой болох мөрөөдөлтэй байсан нийслэлчүүдэд үе үеийн хотын дарга нарын хэн нь  түгжрэлийг бууруулахад юу хэлж, амлаж байсныг эргэн сануулья.

2008-2012 он

Г.МӨНХБАЯРЫН ҮЕД МЕТРОТОЙ БОЛОХ САНААЧЛАГА ГАРГАВ

-Улаанбаатар хотыг 2017 он гэхэд метротой болгохоо амлав. Метро барьж, ашиглалтад оруулах талаар  2011 онд санаачилж, нийтэд танилцуулж байв. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Жайка байгууллагынхантай уулзаж, метротой болгох хэлэлцээ хийхдээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тухай мэдэгдсэн юм. Тухайн үед метротой болгох ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэх компаниудыг шалгаруулж, бага оврын LRT загварын 5000-30000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байжээ.

2012-2016 он

Э.БАТ-ҮҮЛ ХОТЫН ЗАХИРГААГ БАЯНХОШУУ РУУ, АВТОМАШИНЫ ЗАХЫГ СОНГИНОХАЙРХАН РУУ  НҮҮЛГЭХЭЭР БОЛОВ

-Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Б.Бат-Үүл даргын үед НИТХ-аас гаргав. Мөн Амгаланд метроны шав тавих ёслол хийж, Толгойт хүртэл барьж 2020 онд ашиглалтад оруулахаар болсон юм. Түүнчлэн нийтийн тээврийг картын системд шилжүүлж кондукторыг халж, автомашины захыг нүүлгэхээр Авто худалдааны цогцолбор ашиглалтад оруулсан юм. Тэрбээр хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэж, тусгай шугамын автобусны замд Азийн хөгжлийн банкны шугамд тэнцэхүйц троллейбус явуулах санал гаргаж байв. Түүний түгжрэлийг бууруулахаар явуулж эхэлсэн рейлбус нь зорчигчгүй, алдагдалтай гэх шалтгаанаар зогссон юм.

2016-2018 он

100 АЙЛЫГ ХОТООС ГАРГАЖ, ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ  САНААЧЛАГЫГ С.БАТБОЛД ГАРГАСАН

-Долоо хоногийн эхний дөрвөн өдөр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, баасан гарагт томоохон захуудыг амраах санаачлага гаргав байв.  Мөн төв замаар автомашинуудыг зүүн гар тийш эргэхийг хориглосон захирамж гаргасан ч цуцалсан. Түгжрэлийг бууруулахын тулд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх Ажлын хэсэг байгуулж, Тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад оруулахыг эрмэлзэж байгаагаа Азийн хөгжлийн банк мэдэгдэж байжээ. Тэрбээр Хотын захиргааг ханын материал руу нүүлгэх гэж байсныг  Яармаг болгож өөрчилсөн юм.

2019-2020 он

ДҮҮЖИН ТЭЭВЭР, ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ТӨСӨЛ С.АМАРСАЙХАНЫ ҮЕД  ГАРЧ ИРЭВ

-2019 оны хоёрдугаар сард С.Амарсайхан Хотын даргаар томилогдож, солигдох хүртлээ нийслэлийн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн нийтийн тээвэртэй цогц төслийг санаачилсан юм. Тэрбээр агаарын дүүжин тээврийн эхний маршрутыг  2021 оны зургадугаар сард ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд автобусны парк шинэчлэлт, цахилгаан соронзон галт тэрэг, шинэ төрлийн такси үйлчилгээ, агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэхээр болсон юм. Мөн тухайн үеийн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан түгжрэлийг бууруулах “Тэнгэрийн тойрог” төслийг танилцуулж байв. Нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлснээр 4-6 жилд түгжрэлийг 90 хувь шийднэ хэмээн үзэж, Засгийн газар дэмжсэн байдаг. 2020 онд Ж.Батбаясгаланг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

2020 оноос

ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ Д.СУМЪЯАБАЗАРЫН ШИЙДЭЛ LRT ХӨНГӨН ГАЛТ

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн түүхэн шийдвэр гаргасан. Ажлын задаргааг танилцуулсан тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэв. Ингэхдээ LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг есөн бүлэг ажил төлөвлөсний дотор автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөх,  499 нэгж талбарын газар чөлөөлөх,  Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барина. Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгоор 30 байршилд автозамын инженерчлэл хийх, ухаалаг тээврийн систем, 500 автобусны парк шинэчлэл,  гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр, дугуйн замыг нэмэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Эдгээр ажил хэзээ хэрэгжиж үр дүнгээ өгөх нь тодорхойгүй ч хамгийн их түгжирдэг Их тойруу, Хан-Уулд байрлах 59 сургуулийн хичээлийн эхлэх, дуусах цагийг өөрчилж, эцэг эхчүүдийн ажлын цагтай уялдуулах зохицуулалт хийхээр ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 36 (6768)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Тель Авивын их дуулгад манай...
Хөгжлийн банкны хэрэг хөөн...

Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт

УЯНГА 2022-02-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

13 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах