• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хийн хоолойн 25 жилийн түүх

ОХУ-аас Монголоор дайруулан БНХАУ руу хийн хоолой тавих асуудал яригдаад 25 жилийн нүүр үзлээ. Байгалийн хий дамжуулах хоолой барих энэхүү төсөл нь ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замыг 1956 онд барьж дуусган ашиглалтад оруулснаас хойшх гурван улсыг хамарсан хоёр дахь мега бүтээн байгуулалт гэж үздэг. Тиймээс анх яригдаж эхэлснээс  хойш яриа хэлэлцээ идэвхижиж эхэлсэн зэргээр хийн хоолойн асуудал багагүй хугацаа, бартаа саад басхүү олон өнгийн эрх ашгийг даван туулж байж өнөөдрийг хүрчээ. Мэдээж тухайн цаг үе болгонд хийн хоолойг урагшлуулах эсэх нь төр, засгийн өндөр түвшинд хэлэлцэж, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын үүрэг оролцоо онцгой байж ирсэн нь лав. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх  гэрээ зурагдаад буй эл төсөл хэдэн онд аль Засгийн газрын үед хэрхэн яригдсан, ямар идэвхтэй хэлэлцээр хийгдсэн зэргийг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэе.

1990-ээд он

ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дайруулан барих төсөл 1990-ээд оны II хагасаас яригдаж эхэлсэн. .

2000-2015 он

Дээрх хугацаанд Монгол Улсын үе үеийн Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын ОХУ-д хийсэн айлчлал болон ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд манай улсад хийсэн айлчлалын үеэр байгалийн хийн хоолойн асуудлаар удаа дараа хүсэлт тавьж байжээ. Тухайн үед ОХУ-аас татгалзсан хариу өгөөгүй ч ажил хэрэг болоогүй.

2016 он

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат​​​​

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2016 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрт байгалийн хий дамжуулах хоолой барих техник-эдийн засгийн үндэслэлийг судлах тухай санаа туссан хэдий ч идэвхтэй яриа хэлэлцээ явагдалгүй бас л хэдэн жил өнгөрсөн юм.

2018 он

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандана” гэж хэлсэн нь зогсонги байдалд ороод байсан энэ асуудлыг хөдөлгөөнд оруулах эхний бодит нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.

2019 он

Есдүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.

Арванхоёрдугаар сар

Арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсын нутгаар дамжуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 30 орчим жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эрх зүйн эхний суурь ийнхүү тавигдсан юм. Өөрөөр хэлбэл хийн хоолой барих төслийг цаасан дээр анх удаа буулган баталгаажуулсан нь энэ юм.

2020 он

2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн захирамжаар БНХАУ, ОХУ-ыг холбох байгалийн хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн бэлтгэл ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бол  “Газпром” компани Удирдах зөвлөлийнхөө орлогч дарга В.А.Маркеловоор ахлуулсан Оросын талын Ажлын хэсгээ байгуулав.

Дөрөвдүгээр сар

Хийн хоолойн төслийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах тухай шийдвэрийг Засгийн газар 2020 оны дөрөвдүгэээр сарын 15-нд гаргасан бөгөөд тус компанид төслийн ажил хариуцсан тусгай нэгж байгуулагдаад байгаа.

Наймдугаар сар

Хийх ажлын төлөвлөгөөгөө баталснаас гадна ОХУ-аас БНХАУ руу барих хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани (Special Purpose Vehicle, SPV) байгуулах тухай баримт бичгийг Монгол, Орос хоёр тал 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

Есдүгээр сар

Есдүгээр сарын 16-нд Оросын “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж тус компаний ойрын үед хийх ажил болон “Сибирийн хүч-2” төслийн явцын талаар танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

2021 он

“Сибирийн хүч-2” төслийн хайгуул-судалгааны ажил, түүний дотор Монголоор дайрах хэсгийн ажлыг давхар эхлүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй цахим хурал хийх үеэр Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойн трассыг сонгох, ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий тусгай компани байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Хийсэн ажлынхаа дүнг 2021 оны I улиралд танилцуулна гэжээ.

Нэгдүгээр сар

Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тусгай зориулалтын компани болох “Газопровод союз восток” ХХК Монгол Улсын Бүртгэлийн газарт 2021 оны нэгдүгээр сард бүртгэгдэж, хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

2021 он

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ​​​​​​

Гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловын ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, ТЭЗҮ-ээ боловсруулах ажлыг хэрэгжүүлэх 2021-2022 оны төлөвлөгөөгөө Монголын талтайгаа хамтран батлав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зургадугаар сарын 2-нд Санкт-Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн чуулгын үеэр ОХУ-ын “Газпром” компаний тэргүүн А.Б.Миллертэй уулзаж ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай нутаг дээгүүр барих төслийн явцын талаар санал солилцож, Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов.

2022 он

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн баталсан тухай Протоколд гарын үсэг зурлаа.

Хоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.  Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.

Хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Хоёрдугаар сарын 28-нд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.

Өнөөдрийн түвшинд инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг дөрөвдүгээр сард багтаан хийх бол төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөөд байна. Мөн "Газопровод Союз Восток”, “Эрдэнэс Монгол” компани  хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгах юм. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 55 (6787)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножо...
Сургуулийн спорт заалны...

Хийн хоолойн 25 жилийн түүх

УЯНГА 2022-03-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах