• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ

НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дүүргийн Засаг дарга зэрэг шийдвэр гаргах түвшний 500 гаруй хүн оролцож байна. Төрийн хүнд суртал, авлигыг багасгах, ковидын дараах эдийн засгийн хүнд үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд туслах зорилгоор зөвлөгөөнийг нэлээн эртнээс төлөвлөж, зохион байгуулж байгаа. Авлига, хүнд суртлыг бодлого гаргаад, үүрэг, чиглэл өгөөд алга болдоггүй. Систем, хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр авлига, хүнд суртлыг бууруулах ёстой. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид шударга үнэний төлөө, шударга ёсыг эрхэмлэж, нэгдмэл байр сууринд нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байж авлига, хүнд суртлыг арилгана. 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг гурван сар, гурван жилийн хугацаанд нэг мөр цэвэрлэж чадахгүй. Тиймээс системтэйгээр энэ ажлыг хийж, хэрэгжүүлнэ.

Хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Өдгөө эдийн засгийн реформ хийх Газрын багц хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг Улаанбаатар хоттой холбоотой олон хууль, эрх зүйн шинэтгэлийг хийхээр бэлдэж байна. Бид нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дэлхийн жишигт хүрсэн хотуудын стандарт, норм, нормативыг Улаанбаатар хотод тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан судалж үзээд, есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулсан. Хотын дүрмээ мөн батлуулахаар зорин ажиллаж байна. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлсийг дүрэм, стандартаараа зохицуулна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал бий. Үүнийг  үе шаттай, системтэйгээр засаж, хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээ дэмжих, бүрэн суурь ойлголтоор нь шинэчлэлийг хийх гэж зорьж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлтэй холбоотой 200 гаруй хууль, тогтоомж мөрдөгдөж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар үндсэн 79 чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хотыг бий болгох алсын хараан дор иргэд, оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна.

Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх хамгийн гол ажлуудыг бид өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжихэд нийслэл манлайлал үзүүлж, авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ. Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, урьдчилан срэгийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж, сар, улирал бүр холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллана. Авлигыг бууруулна гэдэг хэсэг бүлэг хүний ажил биш, нийслэлийн албан хаагч та бүхний оролцоо чухал. 74 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн үйлчилгээнүүдийг цахим руу шилжүүлж байгаа нь авлигаас ангид байх томоохон алхам юм” хэмээлээ. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх чиглэлээр манлайлж ажиллахыг уриалсан юм.

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, цахим шилжилтийн явцын талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт ирэх зургадугаар сарын 1-н гэхэд шилжүүлнэ. Бэлтгэл ажилд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа. Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох, үргэлжлүүлэхтэй холбоотой 42 төрлийн үйлчилгээ бий. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэн, үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхээр зорьж байна” хэмээлээ.

Х.Нямбаатар: Төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Шударга байдлын судалгааны үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан. Мөн нийслэл дэх төрийн бус байгууллага болон нийслэлийн төрийн захиргааны байгуулагатай хамтран, сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа” хэмээв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд НЗДТГ цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, үүний үр дүн нь эхнээсээ гарч байгааг тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа мөн шат дамжлагыг багасгах хэрэгтэйг ч онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР       

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...
Барилгын зөвшөөрөл олгох үйл...

Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ

Kuzmo 2022-04-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах