• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Соёлын биет бус өвийн их наадмыг дотоод, гадаадын 12000 гаруй жуулчин үзэж сонирхлоо

“Нүүдэлчин Монгол - 2022” наадам Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 3 өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран  хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ.

Энэ жилийн "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, 9 дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа.  Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо  хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр,  төслийг хэрэгжүүлэх болно” хэмээгээд Соёл урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлын гэрч болсон эрхэм Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлсэн юм.

Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн  арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.

Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас орлцогч 2 настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан юм.

“Нүүдэлчин Монгол” наадмыг анх 2018 онд Хүй долоон худагт зохион байгуулж байсан бөгөөд аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилж байсан билээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг...
Зөвшөөрөлгүй барьсан 3621...

Соёлын биет бус өвийн их наадмыг дотоод, гадаадын 12000 гаруй жуулчин үзэж сонирхлоо

Kuzmo 2022-08-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Соёлын биет бус өвийн их наадмыг дотоод, гадаадын 12000 гаруй жуулчин үзэж сонирхлоо

“Нүүдэлчин Монгол - 2022” наадам Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 3 өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран  хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ.

Энэ жилийн "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, 9 дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа.  Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо  хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр,  төслийг хэрэгжүүлэх болно” хэмээгээд Соёл урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлын гэрч болсон эрхэм Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлсэн юм.

Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн  арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.

Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас орлцогч 2 настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан юм.

“Нүүдэлчин Монгол” наадмыг анх 2018 онд Хүй долоон худагт зохион байгуулж байсан бөгөөд аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилж байсан билээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Улсын Онцгой Комисс   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

5 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

5 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

5 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

5 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

17 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

17 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

17 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

17 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах