• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дүрэмт хувцас: Олон улс ба Монгол

Ч.ГАНТУЛГА, З.БАТЦЭЦЭГ

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ цаг үед хамгийн эрэлттэй мөртлөө чанар, эдэлгээ, стандарт, загвар гээд асуудал дагуулдаг зүйл нь сурагчийн дүрэмт хувцас. Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ямар дүрэмт хувцас өмсдөг болон Монголын дүрэмт хувцасны стандарт загварын тухай харьцуулсан мэдээллийг хүргэе.  

МОНГОЛД “MNS” СТАНДАРТЫГ МӨРДДӨГ

Манай улсын хувьд 2012 оноос ерөнхий боловсролын бүхий л сургууль нэгэн жигд дүрэмт хувцастай байх шийдвэр гарсан. Харин хамгийн сүүлд 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэн баталсан ажээ. Улсын хэмжээнд одоогоор материалын хувьд олон улсын “MNS” стандарт шаардлагыг мөрдөж байна.

Харин сурагчийн дүрэмт хувцасны нэгтгэсэн стандарт, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл дамжих шат дамжлагад тавигдах шаардлага байдаггүй аж. 2019 онд монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийсэн байна.

Судалгаагаар эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангиллаар биеийн дундаж хэлбэрийг тогтоосон ажээ. Үүгээр хөвгүүдийн хамгийн өндөр нь 190-197 см, охидын хамгийн өндөр нь 170-176 см байх тул энэ хэмжээнд тохирсон дүрэмт хувцас үйлдвэрлэх болсон байна. Харин дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг аж. Гэтэл манай улсын хувьд 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” буюу  “MNS 4253-1995” стандартыг 1995 онд боловсруулж байжээ. ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж материалын чанар, загварын талаар “2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тухай хууль баталсан. Оёдлын үйлдвэрүүд үнэ, чанар, стандартаа өөрсдөө тогтоож түүгээрээ өрсөлдөнө. Манайхаас шууд оролцох боломжгүй. Аль болох дотооддоо сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхийг дэмжиж байна” гэж ярилцлагадаа онцолжээ.

МАТЕРИАЛАА ИХЭВЧЛЭН АМЕРИК, СОЛОНГОСООС АВДАГ

Манай ерөнхий боловсролын сургуулиудын хувьд бага ангийн охид сарафан, сорочка, зангиагаар ижилсдэг бол хөвгүүд хүрэм, сорочка, зангиа хэрэглэж байна. Харин дунд ангийн сурагчид хүрэм, зангиа, ахлах ангийн охид хүрэм, зангиа, юбка, хантааз, хөвгүүд нь  хүрэм, зангиа, хантааз, өмдөөр ижилсэж байгаа билээ.  Дүрэмт хувцасны материалын хувьд стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой. Энэхүү стандартаар үйлдвэрлэснээр хувцас агаар сайн нэвтрүүлж, хүүхэд хөлрөхгүй, арьсанд харшил өгөхгүй зэрэг олон давуу талтай юм байна. Харин БШУЯ-наас дүрэмт хувцасны чанар, стандартын тал дээр хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахад “Яамнаас сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандарт, борлуулалтад хяналт тавьж, оролцдоггүй. Манайхаас стандартыг тогтоож өгөх боломжгүй. Харин сурагч зөвхөн дүрэмт хувцсаараа жигдрэх ёстой гэдэг шаардлага тавьдаг.

Энэ нь ялгаварлан гадуурхалтаас сэргийлдэг” гэсэн тайлбар өгсөн юм. Үйлдвэрлэгчдийн хувьд дүрэмт хувцасны материалаа ихэвчлэн Америк, Өмнөд Солонгосоос ирсэн цэвэр даавуун материалаар үйлдвэрлэдэг аж. Одоогоор сурагчийн дүрэмт хувцсыг  “Бүтээлч Үйлс”, “Өүлэн менч”, “Шилмэл загвар”  зэрэг 10 гаруй компани дотооддоо үйлдвэрлэж байна.

Дэлхийн зарим оронд ямар дүрэмт хувцас өмсдөг тухай сонирхуулъя

Англи

Англид сурагчийн дүрэмт хувцас анх үүссэн гэж үздэг. 1552 онд Лондон дахь Христийн эмнэлгийн сургуульд анх дүрэмт хувцас өмссөн. Энд ихэвчлэн өнчин, ядуу айлын хүүхдүүд хамрагддаг, хувцасны мөнгөгүй байсан тул сургууль нь цэнхэр дүрэмт хувцас гаргажээ. Тус улс цэнхэр өнгө нь хүүхдийг хүлцэнгүй, анхааралтай болгодог гэж үздэг юм байна. 470 жил өнгөрсөн ч тэр дүрэмт хувцас өөрчлөгдсөнгүй. Зөвхөн даавууны чанар өөрчлөгдсөн. Өнөөдөр тус сургуулийн сурагчид урт цэнхэр пальто, өмдтэй (хөвгүүд), хуниастай юбка (охид) өмсөж, шар оймс, савхин бүсээр ижилсэж, дүрэмт хувцас, уламжлалаараа ихэд бахархаж байна.

Тайланд

Тайландын сурагчдын дүрэмт хувцас нь богино даашинз, бариу цамцнаас болж хэтэрхий задгай гэсэн шүүмжлэл дагуулдаг. Ахмад үеийнхэн бүгдээрээ хүүхдүүд, ач зээ нарынхаа энэ төрхийг таашаадаггүй байсан бөгөөд хэдэн жилийн өмнө Засгийн газар сурагч охидын садар самуун төрхийг хориглох шийдвэр гаргасан. Сургуулийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид даашинзыг уртасгаж, сургуулийн хүүхдүүдэд илүү тохиромжтой хувцас санал болгожээ.

Япон

Сургуулийн дүрэмт хувцсаараа байнга бахархдаг улсуудын нэг Японд хөвгүүд хар өмд, цагаан цамц, хүрэм, охид нь цагаан цамц, хар хүрэм, юбка өмсдөг. Түүгээр ч барахгүй япон хүүхдүүд хичээлийн бусад цагаар ч дүрэмт хувцсаа өмсөх дуртай. Тайландын нэгэн адил Японд охидын дүрэмт хувцас заримдаа шүүмжлэл дагуулдаг. Гэвч  үнэн хэрэгтээ охид юбканыхаа уртыг өөрсдөө тохируулахыг хичээдэг юм байна. Тэд өвдөг хүртэл урт сонгодог юбкээ дээшээ татаж, дээрээс нь нугалаад богиносгодог ажээ.  Японы сурагчийн дүрэмт хувцасны өөр нэг шинж чанар нь гоёмсог дүр төрхийг бий болгодог урт цагаан оймс.

Тажикистан, Узбекистан

Тажикистан улсад хоёр жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцсыг нэвтрүүлсэн бөгөөд ойрын  хугацаанд Узбекистаны дүрэмт хувцсыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хоёр орны сургуулийн сурагчдын дүрэмт хувцас нэлээд албархуу байдаг. Тажикистан  охид өвдөгнөөс доош хар эсвэл хар хөх өнгийн юбка, хар эсвэл хар хөх өнгийн хүрэм, урт эсвэл богино ханцуйтай цагаан цамц, заавал цагаан тирко өмсөх ёстой. Мөн үндэсний алчуур. Харин хөвгүүд хар, хар хөх өнгийн өмд, хар, хар хөх өнгийн хүрэм, цагаан цайвар цэнхэр цамц, зангиа зүүж сургуульдаа ирэх ёстой.

Африкийн сургуулиуд

Африкийн сургуулийн сурагчид хамгийн тод сургуулийн дүрэмт хувцастай нь. Тэнд хувцасны тод өнгийг бүх талаар дэмждэг ажээ.  Мөн Нигерид бүх сурагч хичээлдээ тусгай шаахай өмсөх шаардлагатай. Африкт бүс нутгийн ядуурлаас болж бүх хүүхэд сургуульд сурч чаддаггүй тул тод хувцасласан, сургуулийн хүүхдүүдийг онцгой баяр хөөртэй, бахархалтай, заримдаа атаархаж хардаг. Сургуулийн хувцасны тод өнгө нь хүүхдүүдийн сурлагын амжилт, мэдлэг хүслийг нэмэгдүүлж, боловсрол өөрөө тэдэнд илүү сайхан амьдрах тасалбар өгдөг гэдэгт тэд чин сэтгэлээсээ итгэдэг ажээ.

Хятад

Хятадууд юуны түрүүнд хүүхдийн ая тухыг хангах зорилготой байдаг тул тэдний сургуулийн дүрэмт хувцас нь ихэвчлэн хичээллэж, гүйж, хөл бөмбөг тоглох боломжтой энгийн биеийн тамирын хувцастай төстэй байдаг. Цагаан цамц, улаан бүч зүүдэг ч, хаа сайгүй биш.

Хойд Солонгос

Улаан бүч нь Хойд Солонгосын сургуулийн дүрэмт хувцасны салшгүй хэсэг юм. Тэд коммунист хөдөлгөөний энэ бэлгэдэлд маш хатуу ханддаг боловч хачирхалтай нь сургуулийн дүрэмт хувцасны нэгдсэн стандарт байдаггүй.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 162 (6894)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хоёр “засаг”-тай явсаар байх...
Өчигдөр 92 жолооч согтуу жолоо...

Дүрэмт хувцас: Олон улс ба Монгол

Kuzmo 2022-08-24

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах