• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхлүүллээ. Байнгын хорооны дарга М.Мандхай “Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор нэг сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон. Гэхдээ 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ”гэлээ. Ер нь бол түүний хувьд сонсголын талаар нэлээд хэдийнээс олон нийтэд мэдээлэл өгөөд эхэлсэн. “Төр сүүлийн 18 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарын зарим төсөлд урамшуулал, татаас өгсөөр байна. Гэтэл сайжирч байгаа юм байхгүй. Хятадуудад түүхий эдийн зах зээлээ алдсаар байна”, “Сонсголын зорилго нь хэн нэгнийг урьдчилан буруутгах биш. Төрөөс хэрэгжүүлсэн бодлого, зарцуулсан төсөв бодит үр дүнд хүрсэн эсэхийг баримтаар нээлттэй үнэлнэ. Нэгдүгээрт, 2008 оноос хойш ямар дэмжлэг, татаас, урамшуулал, зээлийн хүүгийн татаас хэрэгжсэн, нийт хэдэн төгрөг зарцуулсныг нэгтгэнэ. Хоёрдугаарт, ямар хөтөлбөр үйлдвэрлэл, орлого, экспорт, ажлын байрыг бодитоор нэмэгдүүлсэн, ямар нь үр дүнгүй байсныг тогтооно. Гуравдугаарт, төсвийн мөнгө хэнд, ямар шалгуураар хүрсэн, зээл, авлагын эргэн төлөлт ямар байсныг нээлттэй болгоно. Дөрөвдүгээрт, аудитын зөрчил яагаад давтагдаж байгааг тогтоож, хууль, журам, байгууллагын хяналтын тогтолцоонд хийх өөрчлөлтийн санал гаргана” гэж байв. Бас “Энэ бол нэг сайд, нэг Засгийн газар, нэг улс төрийн намын асуудал биш. Бид 2008 оноос хойших 18 жилийн бодлого, олон Засгийн газар, олон сайдын үед хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийг хамруулж байна” гэсэн. Гэвч сүүл рүүгээ “Монголын баялгийг 30 гэр бүл эзэмшдэг тухай олон жилийн өмнаөс яригдаж ирсэн. Энэ бол эрх мэдэл, баялаг цөөн бүлэгт төвлөрсөн гэдгийг бидэнд ойлгуулдаг. Түүн шиг энэ хөнгөлөлттэй зээл олон хүнд хүртээмжтэй очилгүй цөөн хэдэн компанид очсон нь дэндүү харамсалтай. 30 гэр бүл гэдэг шиг 10-хан компани 860 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байдаг юм байна. Бодвол нэр нөлөөтэй томоохон компаниуд, цаанаа хэлхээ холбоотой нөхөд байх магадлалтай” гэж ярих болсон.

Тиймээс улс төрийн хүрээнд “М.Мандхай гишүүний сонсгол бас л улстөржсөн өнгө аястай болох нь, сонсголын бай нь ХХААХҮ-ийн нэгэн экс сайд гэдэг тодорхой байна” гэж яригдаад байсан юм. Үүнээс гадна “Говь-Алтайн хоёр гишүүний нэгийг нь хаацайлж, нөгөөг нь онилсон сонсгол болох юм байна. Уг нь хаацайлж байгаагийнх нь маш ноцтой юм шүү дээ” гэлцсэн.

Ингээд сонсгол эхний өдрөө үргэлжиллээ. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн. Тэдгээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулга хийв.  Дараа нь шинжээч 2008 оноос хойш төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан. Шинжээч “Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан. Бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага байна. 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар мөн буурсан. Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэн. Үүний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд, бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн. Түүнчлэн цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна” гэв.

Харин зарим гишүүн “Сонсголын шинжээчид томоохон хөтөлбөрүүд тайлан мэдээлэл ирүүлээгүй байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Тухайлбал, 2024 оны сонгуулийн өмнө гэнэтхэн төрийн бодлого болж хэрэгжсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг “нэхэх” хандлагатай байв. Учир нь, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд асар их хөрөнгө, санхүүгийн алдагдал, алдаа гарсан байдаг.

ҮАГ-аас "Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон зээл, эргэн төлөлт, үр дүнд хийсэн нийцлийн болон гүйцэтгэлийн аудитаар төлөвлөлтийн шатны дутагдал, зээлийн зориулалт бус зарцуулалт, хяналтын тогтолцоо сул зэрэг хэд хэдэн системийн чанартай зөрчлүүд илэрсэн.

Аудитын шалгалтаар “…“Шинэ хоршоо-Чинээлэг малчин" арга хэмжээний төлөвлөгөөний зорилтууд, шалгуур үзүүлэлтүүд болон санхүүгийн нарийвчилсан тооцоолол бүрэн бус хийгдсэн зөрчил илэрсэн. Зарим орон нутагт арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх, илэрсэн асуудлуудыг бүрэн арилгах удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байсан. Арилжааны банкны хяналт сул байсан. Жишээлбэл, Төрийн банкнаас зээл авсан нэр бүхий зээлдэгч нар хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтыг хувийн хэрэгцээндээ буюу зориулалтын бусаар зарцуулсан тохиолдлууд бүртгэгдсэн.

Хоршоог хуульд заасан шаардлага, стандартын дагуу үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаас урьтаж зээл олголтыг урьтал болгослн.

Төрөөс олгосон зээлийн зарцуулалтад анхан шатны орон нутгийн захиргаа болон холбогдох агентлагууд явцын хяналтыг үр дүнтэй тавьж чадаагүй” зэрэг зөрчлүүд тогтоогдсон. Түүнчлэн “Засгийн газрын 2024 оны 166 дугаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”өрнүүлэх тухай тогтоолыг 2024-2029 онд хэрэгжүүлэхээр баталсан ч суурь үзүүлэлт, хүрэх түвшнийг он тус бүрээр нарийвчилж бодитой тусгаагүй нь тухайн жилд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх боломжгүй, үндсэн болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо тодорхойгүй, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл бүрэн бус, үр дүнг нэгтгэн тайлагнаагүй нь хэрэгжилтийн үр нөлөөг бууруулж байна. Хоршооны гишүүн малчны зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ нь талуудын үндсэн эрх, үүргийг зохицуулсан боловч хэрэгжилтийн хяналт, байгууллагуудын уялдаа, мэдээлэл солилцоо, үр дүнгийн үнэлгээ болон хариуцлагын зохицуулалт хангалтгүй байна.

Хоршоодын 51.4 хувь нь санхүүгийн тайлан гаргаж, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлээгүй, хоршоодын санхүүгийн чадавх сул, санхүү, татварын тайлан гаргах мэдлэг, ур чадвар дутмаг байгаа нь хоршооны үйл ажиллагааны тогтвортой байдал, хариуцлагатай тайлагналд сөргөөр нөлөөлж байна” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Тиймээс “М.Мандхай гишүүн сонсголоороо ХХААХҮ-ийн экс сайдыг ярихаа бодсоор даргынхаа санаачилсан, ухвал олон ноцтой хэрэг зөрчил илрэх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй мартчих вий” гэсэн яриа өчигдөр эрхэм гишүүд хийгээд улс төрийн хүрээнд нэлээд яригдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 183 (7925)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу...
Дорнод аймгийн Матад суманд...

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

ГАРЬД 2026-09-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах