• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

Цаг бол хамгийн үнэтэй зүйл. Гэвч нийслэлчүүдийн хувьд өглөө бүр хэдэн арван минутыг автобусны буудал дээр хүйтэнд даарч, ирэх автобусыг хүлээсээр өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болжээ. 10 минут автобус хүлээх урт хугацаа биш.  Харин хүйтэнд 30 минут, нэг цаг, түүнээс ч удаан хугацаанд автобусны бараа хүлээн зогсох нь нийслэлчүүдийн хувьд амаргүй даваа болоод удаж буй. Нэг үгээр бол иргэд ажил, сургуульдаа цагтаа очихын тулд гэрээсээ эрт гарсан ч автобусны буудал дээр амьдралын алтан цагаа “алддаг” болов.

Өвөл нь бухимдаж, зун нь тайвширдаг дээрх нөхцөл байдал өдийг хүртэл үргэлжилсээр ямар нэгэн дорвитой шийдэлд хүрээгүй хэвээр байна. Тиймээс бид энэ удаагийн Нийгэм-асуудал буландаа нийтийн тээврийн автобусны хүртээмж, хүлээгдэл, үйлчлүүлж буй иргэдийн соёл зэрэг асуудлыг хөндөж байна.

Нийтийн тээврийн хүртээмжтэй байдал зөвхөн автобусны тоогоор хэмжигдэхгүй. Харин иргэн хэдэн минут хүлээж байж автобусанд суух, автобус ирэхдээ хэр дүүрэн байх, зорьсон газартаа хэдийд хүрэв гэдгээр хүртээмжийн бодит хэмжүүр тодорхойлогдоно.

Манай улсад нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 11 минут ч иргэд дунджаар 30-40 минут автобус хүлээж байна 

Нисэх орчмын автобусны зогсоолоос Сүхбаатарын талбай чиглэлд явах гэж буй иргэн автобус хүлээгээд 30 орчим минутыг өнгөрүүлж байна. Энэ мэтээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа замын түгжрэл, ачааллаас шалтгаалан дунджаар 30-40 минут алдаж байна. Хичээл, ажил эхлэх болон тарах оргил ачааллын үеэр автобуснууд багтаамжгүй болох, цуврах зэргээс шалтгаалж иргэд буудал дээр урт хугацаагаар хүлээх нөхцөл байдал үүсэж байна.

Иргэд “Өнөө өглөө 8:30 цагийн үед Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобус ирдэггүй. Бараг л цаг хүлээлээ, зохицуулаач ээ. Туул тосгоны автобусыг 2-3 цаг хүлээдэг. Өвөл хөлдөж үхэхгүйн тулд доороо бүжиглээд зогсоно. Үнэхээр хэцүү байна. Нисэхээс Сүхбаатарын талбай орох автобусыг 30 орчим минут хүлээдэг. Бүх автобус нэг талдаа гарчихаад маш хэцүү. Ер нь гэрээсээ цагаа төлөвлөөд эрт гарсан ч автобус хүлээгээд хамаг цагаа алддаг. Зарим автобуснууд хүн нь дүүрэн ирээд багтахгүй, эсвэл бүр зогсохчгүй явчихдаг” зэргээр бодит нөхцөл байдлаа илэрхийлсэн юм.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн мэргэжилтэн О.Хонгорзулаас тодрууллаа.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 137 чиглэлд 1172 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Өдөр бүр 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг төлөвлөхдөө зорчигч урсгал, зорчигч ирэлт, ирэлтэд үндэслээд төвлөдөг. Хаана суурьшил байна түүнийг дагаад нийтийн тээвэр үйлчилдэг гэсэн үг. Манай нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа дунджаар 11 минут байдаг. Гэвч авто замын түгжрэл зэргээс шалтгаалан хугацаа уртсах тохиолдол бий. Түгжрэлээс шалтгаалаад “автобуснууд нэг талдаа гарлаа” гэх зэрэг асуудлуудыг Тээвэр зохицуулалтын төв камер болон системийн хяналтаар 24 цагийн турш хянаж, зохицуулалтын арга хэмжээнүүдийг авдаг. Мөн нийслэлээс замын хөдөлгөөний шуурхай штаб ажиллуулж хөдөлгөөнийг зохицуулах, таталт хийх зэрэг арга хэмжээг шуурхай авч байгаа. Өглөө, оройн оргил цагуудаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмдэг” гэв.

Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр зорчигч хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй уялдуулаад зуны зорчигч урсгал багатай үеэс үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар Нийтийн тээврийн бодлогын газраас нэмэгдүүлсэн байна. Цаашдаа цаг агаар хүйтэрч, зорчигч нэмэгдэхээр хүлээгдлийг барихын тулд тээврийн хэрэгслийн тоог үе шаттай нэмэгдүүлнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Харин автобусны жолооч өдөр, орой 20 минутын хугацаанд цайны завсарлага авдаг байна. Үүнийг ээлжлүүлэх байдлаар зохицуулдаг аж.

Нийтийн тээврийн автобусны насжилт 10 жил байдаг байна. Тиймээс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг тухай бүрд нь хийдэг гэв. Нийслэлд энэ онд 156 автобус шинээр үйлчилгээнд нэмж гаргахаар төлөвлөжээ. Үүний 60 нь цахилгаан автобус, 46 дунд оврын автобус, 50 нь хүүхдийн автобус байна. Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдсэнээр автобусны тоо нэмэгдээд зогсохгүй, аюулгүй, найдвартай, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоно гэж албаныхан мэдээлээд буй.

“Богино рейстэй автобуснууд ойр ойрхон, заримдаа бараг хоосон явдаг. Хүнээ бодож зөв зохион байгуулалт хиймээр байна”

Тэгвэл аюулгүй, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Иргэн Ариунаа “Автобусны чиглэл, давтамжийг оновчтой зохицуулж болдоггүй юм уу. Манай чиглэлийн \Орбит, Нарангийн гол\ гэх мэт богино рейстэй автобуснууд ойр ойрхон, заримдаа бараг хоосон явдаг. Буудал дээр хүн суулгах хугацаа ч маш бага байхыг их хардаг. Харин таван буудлын зайтай гэх мэт арай урт чиглэлээр, хүмүүс суух боломжтой давтамжаар явуулбал зорчигчдод ч, үйлчилгээний үр ашигт ч илүү дээр байх болов уу гэж боддог. Олон хоосон автобус холхилдож явуулахаас илүү, хүнээ бодож зөв зохион байгуулалттай явуулмаар байна” гэсэн юм. 

Өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүй, дааруулахгүй байхад анхаарна гэж хотын дарга Б.Пүрэвдагва өмнө мэдээлж байсан.

Тэрээр “COP 17 бага хурлын үеэр зочдод үзүүлсэн нийтийн тээврийн соёлтой, шуурхай үйлчилгээний жишгийг өдөр тутмын амьдралд хэвшүүлж, иргэдэд үзүүлж ажиллах, автобусны хүрэлцээ, цагаар явах нөхцөлийг хангаж ажиллах холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байна.

Хүүхдийн автобусны тоог 50-аар нэмж, чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд, багш нарт нь мэдэгдэж байж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийслэл хотод нийтийн тээвэр хүрдэггүй, алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэлийг энэ жил нээнэ. Ингэхдээ замын сүлжээг 27.3 километрээр тэлнэ. Богино  шинэ чиглэлд дунд оврын 46 автобус явуулахаар авсан" гэж байв.

Түүний мэдээлснээр уг шийдэл үр дүн авчрах эсэхийг цаг хугацаа харуулах биз  ээ.

Хэдий автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэл хийж байгаа ч энэ нь иргэдийн хүлээлгийн хугацааг бодитоор бууруулахад хангалттай шийдэл болж чадахгүй байна. Учир нь асуудал зөвхөн автобусны хүрэлцээ бус, тэдгээрийн чиглэл, давтамж, хөдөлгөөний зохион байгуулалттай шууд холбоотой юм. Тиймээс автобусыг зорчигчдын урсгал, чиглэлийн ачааллаас хамааран төрөлжүүлж, их ачаалалтай чиглэлд багтаамж өндөр автобусыг түлхүү явуулах, богино зайд зорчих иргэдэд зориулсан дундын болон богино чиглэлийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Мөн автобус хоорондын зайг тогтмол барих, оргил ачааллын үед хөдөлгөөний давтамжийг нэмэгдүүлэх, түгжрэлд саатахгүй тусгай зорчих хэсгийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт хүлээлгийн хугацааг бууруулахад чухал. Нийтийн тээвэр иргэдийг автобус хүлээдэг биш, тогтсон хугацаандаа автобус нь ирдэг систем рүү шилжсэн цагт л хүртээмжтэй, найдвартай үйлчилгээ болж чадна. Мөн нийтийн тээвэр хөгжиж байж түгжрэл буурч иргэд аюулгүй, тухтай зорчих боломж нээгдэнэ.

“Иргэд хоорондоо маргалдах, жолоочийн шаардлагыг хүлээж авахгүй байх нь элбэг”

Түгжрэл нэмэгдэхийн хэрээр автобусны хөдөлгөөн удааширч, буудал дээрх хүлээлт уртасна. Ингэж нэг юм автобус ирэхэд удаан хүлээсэн иргэд хороондоо чихцэлдэн дайрах, үүнээс үүдэн бие биеэ гэмтээх хүртэл тохиолдол гарах нь бий. Эндээс иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй хандлага, соёлын асуудал гарна. Тухайлбал, автобусанд утсаар чанга ярих, хоорондоо маргах, хэн нэгний биед санаатай болон санамсаргүй байдлаар хүрэх, түлхэх, жолоочийг харааж, зүхэх хандлага гаргадаг.  

Энэ талаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолооч Х “Өглөө, оройны оргил ачааллын үеэр иргэд автобусанд багтахгүй байх, чихцэлдэх, хоорондоо маргалдах асуудал их гардаг. Мөн замын түгжрэл нэмэгдэж яах ч аргагүй хүлээгдэл үүсэх болдог. Энэ нөхцөл байдлыг зарим иргэд ойлгохгүй жолооч руу дайрах, биднийг хүлээгдэл үүсгээд алга болчихсон мэт хандлага гаргадаг. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа гэдгээ ойлгож, соёлтой хандахыг хүсэж байна” гэсэн юм.  

“Жолооч нар автобусанд бүрэн сууж амжаагүй байхад хөдлөх, огцом тоормослох зэргээр аюулгүй зорчих эрхийг зөрчдөг”

Харин иргэд автобусаар хэрхэн соёлтой үйлчлүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.

Иргэн н.Туул “Өнөө өглөө л гэхэд зарим хүмүүс утсаар чанга ярьж, зарим нь дуугаа чанга сонсож дуулах зэрэг соёлгүй үйлдлүүдийг гаргасан. Яагаад нийтийн тээврээр үйлчлүүлж байгаагаа ойлгодоггүй, мэдэрдэггүй юм бэ гэмээр байдаг. Мөн жолооч хаалганаас хол зогсох, автобусанд багтахгүй бол зүүгдэх зэргийг хориглож хэлдэг ч зарим иргэд тоолгүй, бүр үг сөрөөд явдаг. Энэ нь өөрийгөө ч жолоочийг ч эрсдэлд оруулж байгаа үйлдэл гэдгийг ойлгодоггүй. Бас ганц иргэд ч соёлгүй үйлчлүүлээд байгаа асуудал биш. Жолооч нар ч гэсэн заримдаа иргэд рүү уцаардах, хүмүүс автобусанд бүрэн сууж амжаагүй байхад хөдлөх, огцом тоормослох зэргээр аюулгүй зорчих эрхийг зөрчдөг” гэв.

Иргэн Л.Тэргэл “Автобусанд суухдаа чихцэлдэж дайрах, нэгнээ түлхэх, маргалдах тохиолдол өдөр бүр гардаг. Зарим нь суудал тавьж өгсөнгүй зэргээр уурлана, хоорондоо чанга ярих, жолоочтой маргах зэргээр бусад хүмүүст хүндрэл учруулдаг. Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлдэг байвал хүмүүс хувийн машинаараа явж түгжрэл үүсгэхийн оронд автобусыг сонгох нь ч нэмэгдэнэ шүү дээ” гэж байлаа.

Сингапурт автобусанд чангаар дуу тавих, хог хаях, идэж уух үйлдэлд 500 сингапур доллар буюу 1.4 сая төгрөгийн торгууль ногдуулдаг

Гаднын улсад нийтийн тээврийн дүрэм журам, соёл ямар байдаг талаар энд дуръя. Жишээ нь, Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлжээ.

Шинэ зохицуулалтаар автобусанд чангаар дуу, хөгжим тавьж сонсох, суудал дээр хөлөө тавих, хог хаях, идэж уух зэрэг үйлдэлд 500 сингапур доллар /1 SGD ≈ 0.783 USD/ хүртэлх торгууль ногдуулах боломжтой болжээ. Энэ нь ойролцоогоор 392 ам.доллар буюу монгол мөнгөөр 1.4 сая төгрөгтэй тэнцэнэ.

Харин бусад зорчигчдод аюул учруулах, автобусны буудал болон терминалын зорчих хөдөлгөөнд саад болох, нийтийн автобус, буудал, терминалын эд зүйл, орчныг бохирдуулах зэрэг илүү ноцтой зөрчилд 5000 сингапур доллар хүртэлх торгууль ногдуулна гэжээ. Энэ нь ойролцоогоор 3917 ам.доллар буюу 14.1 сая төгрөг юм.

CNA агетлагийн мэдээлснээр, шинэ журмын хэрэгжилтийг автобусны компаниудын эрх бүхий ажилтнууд, тухайлбал, тасалбар шалгагч, автобусны буудлын ажилтнууд хариуцах аж. Тэд зөрчил гаргасан гэж үзсэн зорчигчид захиргааны зөрчлийн мэдэгдэл өгөх эрхтэй бөгөөд хэргийг Сингапурын Газрын тээврийн газар шалган шийдвэрлэнэ.

Харин автобусны жолооч нарт зорчигчдод торгууль ногдуулах эрх олгоогүй байна. Тэдний үндсэн үүрэг нь автобусыг аюулгүй жолоодох тул зохисгүй үйлдэл гаргасан зорчигчийг үйлдлээ зогсоохыг шаардах, шаардлагыг биелүүлэхгүй бол автобуснаас буулгах эрхтэй. Хэрэв зорчигч эсэргүүцвэл жо­лооч автобусны хяналтын төвөөс, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас тусламж авах боломжтойг мэдээлэлд дурдсан байна.

Сингапурын Газрын тээврийн газар /Land Transport Authority, LTA/ шинэ зохицуулалтыг тайлбарлахдаа, нийтийн тээврийг зорчигчдод илүү тайван, аюулгүй орчин болгох зорилготой гэсэн байна. Харин бие махбодын болон сэтгэцийн онцлогтой зорчигчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зохих уян хатан байдлыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Энэхүү зохицуулалт нь 2025 оны аравдугаар сард батлагдсан хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ба автобус болон төмөр замын нийтийн тээврийн зорчигчдын зан үйлд тавих шаардлагыг ижил түвшинд хүргэх зорилготой аж.

Энэ хэрээр гаднын улсын иргэд нь ч дүрэм журмаа сайтар мөрдөж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлдэг байна. Тухайлбал, Япон, Солонгос, Чех улсад иргэд нийтийн тээврээр зорчих үедээ чанга дуу чимээ гаргахаас зайлсхийж, утсаар ярихгүй байх, нэг нэгэндээ зөв шаардлага тавьдаг байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний шаардлагад тавих хяналт сул байдаг тул “хэрэгждэггүй”

Харин монголд нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл эсрэгээрээ. Уг нь манай улсад нийтийн тээвэр, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS:501252021 гэх стандарт бий. Тус стандартад зааснаар зорчигчдод дараах үйлдлийг хориглодог байна.

Үүнд,

  • -Хөлс төлөхгүйгээр зорчих.
  • -Буудлын бус газар суух, буух. 
  • -Нийтийн тээврийн хэрэгсэлд чанга ярьж, хашиграх, бусадтай маргах, инээлдэх зэргээр бусдын тайван байдалд нөлөөлөх.
  • -Нийтийн тээврийн хэрэгслийн хаялганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш суух.
  • -Нийтийн тээврийн хэрэгслийн эд анги, сандал, түшлэг, бүрээсийг гэмтээх, тамхи татах, хог хаях, жолоочтой ярьж анхаарлыг нь сарниулах.
  • -Зориулалтын бус хаалгаар орж гарах, дарааллын журам баримтлахгүй байх.

Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй гэх шаардлагууд багтжээ. Гэвч дээрх шаардлагууд мөрдөгдөж, стандарт биеллээ олох нь ховор. Иргэд болон жолоочийн хэлж буйгаар эдгээр шаардлага хэрэгжих бус зөрчигддөг гэлтэй. Учир нь цаасан дээр стандарт гаргасан ч хэн нэгэн үүнд хяналт тавьдаггүй учраас бодит байдал дээр мөрдөгдөхгүй үлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 185 (7927)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Ярилцлага
ХУРААХ
Таван шар мэнгэтэй шар бич өдөр
Ерөнхий сайд Н.Учралын Япон...

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

БЯМБАХАЖИД 2026-10-01

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

4 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

5 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

5 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

5 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

23 цагийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-14 өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах