• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

ЗАСГИЙН ГАЗРААС ОРОН НУТАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ЗАЛУУСТ НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛОВ

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьших иргэдийн тоо 875 мянгад хүрч 2021 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1.5 сая болж хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна. Тэгвэл залуучуудын хот руу тэмүүлэх шалтгаан нь юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ бол мэдээж орон нутагт ажлын байр, тав тухтай амьдрах орчин байхгүйтэй холбоотой. Мөн жил бүр 60 гаруй мянган оюутан их сургуульд суралцахаар ирдэг. Гэвч тэд төгсөөд орон нутагтаа ажиллахаар очиход мэргэжлийнх нь дагуу ажлын байр байдаггүй учраас хотод шингэдэг гэдэг. Энэ тухай өмнө нь “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байсан.

Тэгвэл Засгийн газраас хөдөө орон нутагт шилжин суурьших иргэнийг дэмжиж нэг удаа нэг сая төгрөг олгохоос гадна анх удаа очиж байгаа гэр бүлд ипотекийн гурван хувийн зээл олгоно. Төрийн захиргааны орон нутгийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмнэ гэв. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар “Энэ тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах таатай боломжийг бий болгох, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн дээд, төв байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна” гэсэн юм.

Залуучууд тэгвэл үүнийг хэрхэн харж байгаа талаарх байр суурийг хүргэж байна.

ГУРВАН ХУВИЙН ЗЭЭЛ АВАХ ГЭСЭН БОЛОВЧ ОРОН НУТАГТ ОРОН СУУЦ НЬ БАЙСАНГҮЙ

Залуучуудын хувьд орон нутагтаа очиж амьдрах сонирхолтой байдаг. Гэвч тэдэнд ажлын байр, боломжийн цалин, тав тухтай амьдрах орчин байдаггүй. Энэ тухай залуусын төлөөлөл Э.Тунгалагтуяа “Би 26 настай. Отгонтэнгэр их сургуулийг хятад хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. Миний хувьд Говь-Алтай аймгийнх. Одоо Улаанбаатарт Таванбогд компанид худалдааны төлөөлөгч хийж байна. Залуучууд бид заавал Улаанбаатар хотод амьдрах гээд байгаа зүйл огт байхгүй. Их сургуулиа төгсөөд бүгд орон нутагтаа ажиллах боломж байна уу гэж хайдаг. Гэвч бодит байдал дээр орон нутагт төрийн алба, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс өөр ажил байдаггүй. Нэг аймаг дунджаар 60 мянган хүнтэй гэж бодъё. Тэр хүмүүсийн 50 хувь нь дээд боловсролтой гэвэл төрийн албаны цөөхөн орон тоонд сул орон тоо олдохгүй. Жишээлбэл, миний хувьд аймагтаа очоод ажиллая гэсэн боловч мэргэжилд маань таарсан ажил байхгүй байсан” гэсэн юм.

Тэгвэл орон нутагт шүд зуун амьдарч байгаа залуус ч бий. Тэдний хувьд орон нутагт удаан амьдрах боломж алга гэж байв. Тэгвэл орон нутагт амьдарч буй залуусын төлөөлөл Б.Хулангийн хувьд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр “Миний хувьд МУИС-ийг төгссөн. Оюутны төлбөрт жилд 4.2 сая төгрөг төлж дөрвөн жил сурсан. Сургуулиа төгсөөд сумандаа ажиллаж байна. Манай сумын хувьд төмөр зам, хар зам, МАК цементийн үйлдвэр, уул уурхай их хөгжсөн газар. Гэвч нэг ч орон сууц байхгүй. Гал түлдэг байшинд 600 мянган төгрөгийн цалин аваад амьдарч байна.  Засгийн газраас орон нутагт амьдрах залууст ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж байна. Зээл хөөцөлдөөд гарлаа ч байр нь байхгүй байна шүү дээ. Миний хувьд ч гэсэн төв суурин газар тав тухтай орчинд ажиллаж, амьдрах бодол төрөх болсон. Нэг удаа нэг сая төгрөг өгөх биш сая төгрөгийн цалин олгодог болох хэрэгтэй байна” гэв.

Манай улсын хувьд хүүхдийн 20 мянга, гэрлэлтээ батлуулсны 500 мянган төгрөгийг олгож байсан. Тодруулбал, 500 мянган төгрөг авах гэж гэрлэлтээ батлуулж байсан залуус олон бий. Яг үүн шиг орон нутаг руу сая төгрөг авахын тулд шилжээд эргээд ирэх бодол эдийн засгийн байдал хүнд үед залуусын толгойд орж ирж л байгаа. Тэгвэл эдийн засагчид үүнийг хэрхэн харж байгаа бол.

Энэ талаар Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Манай улс гэрлэлтээ батлуулсан залуу хосод 500 мянган төгрөг, оюутны 70 мянга, өндөр настны нэг сая төгрөг олгох түр зуурын бодлогуудыг ихээр хийж ирсэн. Одоо дахин орон нутагт шилжин суурьших залууст нэг сая төгрөг олгоно гэж байна. Орон нутагт шилжин суурьших бодлогыг дэмжиж байгаа нь зөв. Гэхдээ тэнд амьдрах орчин эдийн засаг болон нийгмийн таатай орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ингэхгүй нэг удаагийн түр зуурын бодлого баримтлах нь эдийн засаг, төсвийн хувьд хохиролтой шийдвэр. Мөн орон нутагт соёлын төв, заал, угтах хаалгыг барьснаас үйлдвэр, орон сууц барих нь зүйтэй. Нэг сая төгрөгийг нэг удаа өгч орон нутаг руу залуус шилжсэн ч ажил байхгүй учраас буцаад л ирнэ” гэсэн юм.

Орон нутагт ажлын байр ямар байгаа талаар Говьсүмбэр аймгийн хөдөлмөр халамжийн газрын дарга н.Болортуяагаас тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт сул ажлын байр олон байна. Төрийн болон үйлчилгээний салбарт ажил их байгаа ч залуус ажилд орохгүй байна. Яагаад гэхээр ирээд ажилд ороод амьдрах байр алга байна. Мөн цалин багатай байгаа нь орон нутгийг сонгохгүй байх шалтгаан болж байна” гэв.

Дээрх байр сууриудаас харахад орон нутгийг дэмжих Засгийн газрын бодлого зөв ч орон нутагт амьдарч, ажиллах таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй байна.  Нэг удаагийн дэмжлэгүүдийг улсаас олон удаа олгож байсан. Гэвч үр дүнд хүрсэн нь одоогоор алга. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох гэж байгаа ч орон сууцтай сум хуруу дарам цөөн байгаа нь харамсалтай. Тиймээс дээрх асуудлуудыг шийдэж байж хөдөө рүү явахыг шаардах нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Аргентин, Польш багууд...
Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг...

“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

БАЯРЖАВХЛАН 2022-12-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

3 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

4 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

4 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

4 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах