• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөөл билэгтэй цагаан сар

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр.

Цагаан сар уг нь сайхан баяр. Цаг наашилж, сэтгэл уужраад аав ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож үг сургаал, үйл ерөөлийг нь сонсож, тухайн удамд шинээр ирсэн улсуудтайгаа танилцаж, ургийн бичгээ шинэчлэх зэрэг нь аргагүй л ураг удмын том баярыг илтгэдэг. Энх мэндийн баяр, элгэн садантайгаа учран золгодог баяр, Монгол ёсоо дээдэлдэг баяр, Монгол өв соёлоо үлдээх ийм л баяр билээ.

Энэ жилийн цагаан сар их сайхан өргөн дэлгэр болж байна. Хүмүүсийн гэдэс цадахаас гадна нэг л хоосон оргиод байсан сэтгэл нь бас цадаж байх шиг. Аргагүй дээ. Монголчууд цар тахал гээд сүүлийн хоёр жил хол ойрыг уулзуулдаг уламжлалт баяраа тухтай тэмдэглэж чадаагүй. Хамгийн ахмад настныдаа цуглан ах, дүү хамаат­нуудтайгаа уулзан хууч­наа дурсаж, сэтгэлийн баясал авах нь энэ баярын гол утга учир юм хойно. Хү­мүү­сийг харахад хүлээс нь тай­лагд­сан юм шиг л сайхан байна. Сайн цаг дөхөж буй мэт. Гадаа­дад ажиллаж, амьдарч бай­гаа монголчууд маань ч гэсэн сайхан өнгөлөг харагдаж байна. 

Залуу гэр бүлүүдийн хувьд минималист цагаан сар буюу харагдах байдалд бус энгийн, цэгцтэй, цагаан идээ түлхүү орсон тавгийн идээгээ засах болжээ. 

Энэ нь нэг талаасаа бид баяр ёслолоо тэмдэглэж сурч байгаа гэдгийн бас нэгэн жишээ. Урд жилүүдэд эдгээр томоохон баяр айл өрхүүдийн эдийн засагт хүнд дарамт учруулдаг байсныг нуух юун. Харин одоо бид гарын алга цайлгахдаа хүртэл болсон болоогүй, энд тэндхийн, таарах таарахгүй материаллаг зүйл гэхээс илүүтэй бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө бэлэглэдэг нь их зөв зүйтэй юм шиг санагдлаа. Мөн энд нэг зүйлийг хэлэхэд сархадаас татгалзаж машин унаатай яваагүй байлаа ч “өө яахав яахав, сайхан айраг сүүгээ амсаад гарья” гэж хэлэх нь тун ч сайхан авууштай зүйл байлаа.

Гар зөрүүлэн золгож, хөөрөлдөн хуучлах хамаатнуудын дунд цагаан сар нэг л сэтгэлд дотно амар амгаланг илэрхийлж энэ жилийг гэгээлэг гэрэлтэйгээр хардаг гайхамшигтай баяр санагддаг болсон хэмээн хуучилдаг болжээ. 

Цагаан сар, настан буурлуудаа хаа байгаа газар нь хайж очин золгож, сэтгэлийн тэнхээ, урам зориг хайрлах ,тэднээсээ сургаал юуг нь сонсох ,ерөөл айлдварыг нь хүртэх сайхан баяр.

Энэ л өдөр бид үр хүүхдүүдээ хэчнээн том болсныг, хэрхэн ухаажсаныг, төрөл төрөгсдөө хаана юу хийж байгааг, удам судар минь хэрхэн өнөр өтгөн болцгоож байгааг харж сонсож, харилцан ярилцаж бие биедээ бэлэг хадгаа солилцдог сайхан өдөр.

Хөгшид хөөрч, хүүхдүүд баярладаг мөн ч сайхан бахархалт баяр юм даа. Хүүхдийн алга дээш харуулж, бэлэг ,өгч баярлуулдаг баян тансаг баяр. Өнөөдөр залуучууд маань үр хүүхдүүдээ дагуулан үндэсний дээлээ өмсөн, нутгийн буурай нараараа тойрон золгуут хийж явахыг харахад өөрийн эрхгүй залуучуудаараа бахархаж, энэ сайхан баярын утга учир улам илүү бахархалтай яа. 

Бидний өвөг дээдсээс бидэнд зан заншил болгон үлдээсэн аугаа их соёлын өвийн нэгээхэн хэсэг цагаан сар. 

Дэлхий нийтээрээ, зон олноороо Туулай жилдээ төвшин амгалан, аз хиймортой эрүүл саруул, элэг бүтэн энх тунх, энх тайван баян чинээлэг, бахдам сайхныг редакцынхаа зүгээс хүсэн ерөөе. 

Хөлөө эргэтэл айл хэсэж, хөлсөө гартал хөгжилдөн сайхан шинэлээрэй. Энэ туулай жил хүссэн хүсэл бүхэн биелж аз жаргал, гэрэл гэгээтэй сайхан жил болох бизээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа. №030 (5758)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Таксины жолоочийн дээрэмдсэн...
Лейкэрс 27-ноос эргэн ирж Даллас...

Ерөөл билэгтэй цагаан сар

БАТ-ЭРДЭНЭ 2023-02-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ерөөл билэгтэй цагаан сар

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан баяр.

Цагаан сар уг нь сайхан баяр. Цаг наашилж, сэтгэл уужраад аав ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож үг сургаал, үйл ерөөлийг нь сонсож, тухайн удамд шинээр ирсэн улсуудтайгаа танилцаж, ургийн бичгээ шинэчлэх зэрэг нь аргагүй л ураг удмын том баярыг илтгэдэг. Энх мэндийн баяр, элгэн садантайгаа учран золгодог баяр, Монгол ёсоо дээдэлдэг баяр, Монгол өв соёлоо үлдээх ийм л баяр билээ.

Энэ жилийн цагаан сар их сайхан өргөн дэлгэр болж байна. Хүмүүсийн гэдэс цадахаас гадна нэг л хоосон оргиод байсан сэтгэл нь бас цадаж байх шиг. Аргагүй дээ. Монголчууд цар тахал гээд сүүлийн хоёр жил хол ойрыг уулзуулдаг уламжлалт баяраа тухтай тэмдэглэж чадаагүй. Хамгийн ахмад настныдаа цуглан ах, дүү хамаат­нуудтайгаа уулзан хууч­наа дурсаж, сэтгэлийн баясал авах нь энэ баярын гол утга учир юм хойно. Хү­мүү­сийг харахад хүлээс нь тай­лагд­сан юм шиг л сайхан байна. Сайн цаг дөхөж буй мэт. Гадаа­дад ажиллаж, амьдарч бай­гаа монголчууд маань ч гэсэн сайхан өнгөлөг харагдаж байна. 

Залуу гэр бүлүүдийн хувьд минималист цагаан сар буюу харагдах байдалд бус энгийн, цэгцтэй, цагаан идээ түлхүү орсон тавгийн идээгээ засах болжээ. 

Энэ нь нэг талаасаа бид баяр ёслолоо тэмдэглэж сурч байгаа гэдгийн бас нэгэн жишээ. Урд жилүүдэд эдгээр томоохон баяр айл өрхүүдийн эдийн засагт хүнд дарамт учруулдаг байсныг нуух юун. Харин одоо бид гарын алга цайлгахдаа хүртэл болсон болоогүй, энд тэндхийн, таарах таарахгүй материаллаг зүйл гэхээс илүүтэй бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө бэлэглэдэг нь их зөв зүйтэй юм шиг санагдлаа. Мөн энд нэг зүйлийг хэлэхэд сархадаас татгалзаж машин унаатай яваагүй байлаа ч “өө яахав яахав, сайхан айраг сүүгээ амсаад гарья” гэж хэлэх нь тун ч сайхан авууштай зүйл байлаа.

Гар зөрүүлэн золгож, хөөрөлдөн хуучлах хамаатнуудын дунд цагаан сар нэг л сэтгэлд дотно амар амгаланг илэрхийлж энэ жилийг гэгээлэг гэрэлтэйгээр хардаг гайхамшигтай баяр санагддаг болсон хэмээн хуучилдаг болжээ. 

Цагаан сар, настан буурлуудаа хаа байгаа газар нь хайж очин золгож, сэтгэлийн тэнхээ, урам зориг хайрлах ,тэднээсээ сургаал юуг нь сонсох ,ерөөл айлдварыг нь хүртэх сайхан баяр.

Энэ л өдөр бид үр хүүхдүүдээ хэчнээн том болсныг, хэрхэн ухаажсаныг, төрөл төрөгсдөө хаана юу хийж байгааг, удам судар минь хэрхэн өнөр өтгөн болцгоож байгааг харж сонсож, харилцан ярилцаж бие биедээ бэлэг хадгаа солилцдог сайхан өдөр.

Хөгшид хөөрч, хүүхдүүд баярладаг мөн ч сайхан бахархалт баяр юм даа. Хүүхдийн алга дээш харуулж, бэлэг ,өгч баярлуулдаг баян тансаг баяр. Өнөөдөр залуучууд маань үр хүүхдүүдээ дагуулан үндэсний дээлээ өмсөн, нутгийн буурай нараараа тойрон золгуут хийж явахыг харахад өөрийн эрхгүй залуучуудаараа бахархаж, энэ сайхан баярын утга учир улам илүү бахархалтай яа. 

Бидний өвөг дээдсээс бидэнд зан заншил болгон үлдээсэн аугаа их соёлын өвийн нэгээхэн хэсэг цагаан сар. 

Дэлхий нийтээрээ, зон олноороо Туулай жилдээ төвшин амгалан, аз хиймортой эрүүл саруул, элэг бүтэн энх тунх, энх тайван баян чинээлэг, бахдам сайхныг редакцынхаа зүгээс хүсэн ерөөе. 

Хөлөө эргэтэл айл хэсэж, хөлсөө гартал хөгжилдөн сайхан шинэлээрэй. Энэ туулай жил хүссэн хүсэл бүхэн биелж аз жаргал, гэрэл гэгээтэй сайхан жил болох бизээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа. №030 (5758)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах