• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 4.2 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын Холбооны санхүүжилтээр “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн талаар төслийн багийн ахлагч Гриета Тэнтэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэлээ. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Энэхүү төсөл маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын орчин, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа, ажлын байрны чанарыг сайжруулах зорилготой. Хөтөлбөрийг Европын холбоо, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хулла ба Хьюмен Динамикс консерцум хамтран зохион байгуулж байгаа юм. Төсөл таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар чанартай хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн МСҮТ-тэй холбоотой үйл ажиллагаа бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чанартай ажиллах хүчнийг бэлтгэн  ажил олгогчидтой холбож өгнө. Үүнд урт болон богино хугацааны таамаглалын аргуудыг нэвтрүүлэх зорилго бүхий төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

-Манай улсад дипломтой ажилгүйчүүд их байдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах уу?

-Хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь манай төслийн чухал хэсэг. Энгийнээр бодоход л өндөр боловсролтой хүн сайхан ажил, өндөр цалинтай байх ёстой. Гэтэл Монголын нөхцөл байдал тийм биш. Төслийн хүрээнд эхний удаа боловсролын агууламж руу чиглэж ажиллана. Яагаад өндөр боловсролтой хүмүүс ажилтай болж чадахгүй байна вэ гэдэг агуулга дээр нь үнэлгээ хийнэ. Гэхдээ манай төсөл шууд уг асуудал руу орохгүй. Энэхүү асуудалд ажил олгогчид том үүрэгтэй оролцох ёстой. Тухайн ажил олгогчид ямар мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байгаа талаархи захиалга, мэдээллээ өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцөлтэй байх ёстой. Өндөр боловсролтой хүмүүсийн цалин хөлс хангалттай эсэх, ажлын орчин таатай байгаа эсэх нь чухал. Энэ зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс.

-Иргэд ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл гэхээр бодит зүйлийг хүснэ. Энэ төсөл хэрэгжсэний дараа ажлын байр хэчнээн хувиар нэмэгдэх вэ. Урьдчилсан төлөвлөгөө бий юу?

-Манай төсөл ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Нэн түрүүнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрхзүйг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд үнэлгээ хийнэ. Хийсэн үнэлгээн дээрээ үндэслэн хөдөлмөрийн байгууллагуудын дутагдалтай байгаа чиглэлээр чадавхыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүссэн ажлын байрандаа ажиллах боломжтой болно. Түүнчлэн ажлын байрны таатай орчин нэмэгдэх эерэг үр дүнтэй.

-Хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа вэ?

-Нийт 4.2 сая еврогийн хөрөнгө оруулалттай. Европын холбооноос санхүүжүүлж байгаа. Уг төсөл маань дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм.

-Ажлын байрыг нэмэгд­үү­лэх төсөл Монголын хөрсөнд хэр бууна гэж харж байгаа вэ?

-Бүх улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой төсөл хэрэгждэг. Энд Монгол улсад гээд тусгайлсан зүйл байхгүй. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой дэмжлэг үзүүлэх учраас Монгол Улсын онцлогт таарсан, захиалагч талын тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж ажиллана. Тэгэхээр үр дүнтэй байх болно.

-Манай улсын хөдөлмөрийн бодлого болон одоогийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монголын өнөөгийн нөхцөл байдал бусад улсад ч ялгаагүй. Цалин хөлсний асуудал, ажлын нөхцөл байдал, мэргэжил, хөдөлмөрийн эрхлэлт нь зах зээлийн хэрэгцээнээсээ давсан байх гэх мэтчилэн бусад улс оронд байдаг асуудлууд Монголд байна. Гол нь харьяа яам ямар хариу барих вэ гэдэг чухал. Мөн Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн төвшин 62 хувьтай байна. Харин Европын зорилт 75 хувьтай байгаа. Энэ хоёрын хооронд хийх ажил маш их. Ялангуяа хүйсийн тэгш харьцааг хангах, эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд оруулж ажлын байраар хангах зэрэг асуудал бий. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоосоо эхлэх нь зүйн хэрэг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Үл унах шинэ төрлийн мотоцикл
Их Британи ЕХ-оос гарах талаархи...

Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 4.2 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Батзаяа 2016-10-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 4.2 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын Холбооны санхүүжилтээр “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн талаар төслийн багийн ахлагч Гриета Тэнтэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэлээ. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Энэхүү төсөл маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын орчин, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа, ажлын байрны чанарыг сайжруулах зорилготой. Хөтөлбөрийг Европын холбоо, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хулла ба Хьюмен Динамикс консерцум хамтран зохион байгуулж байгаа юм. Төсөл таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар чанартай хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн МСҮТ-тэй холбоотой үйл ажиллагаа бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чанартай ажиллах хүчнийг бэлтгэн  ажил олгогчидтой холбож өгнө. Үүнд урт болон богино хугацааны таамаглалын аргуудыг нэвтрүүлэх зорилго бүхий төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

-Манай улсад дипломтой ажилгүйчүүд их байдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах уу?

-Хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь манай төслийн чухал хэсэг. Энгийнээр бодоход л өндөр боловсролтой хүн сайхан ажил, өндөр цалинтай байх ёстой. Гэтэл Монголын нөхцөл байдал тийм биш. Төслийн хүрээнд эхний удаа боловсролын агууламж руу чиглэж ажиллана. Яагаад өндөр боловсролтой хүмүүс ажилтай болж чадахгүй байна вэ гэдэг агуулга дээр нь үнэлгээ хийнэ. Гэхдээ манай төсөл шууд уг асуудал руу орохгүй. Энэхүү асуудалд ажил олгогчид том үүрэгтэй оролцох ёстой. Тухайн ажил олгогчид ямар мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байгаа талаархи захиалга, мэдээллээ өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцөлтэй байх ёстой. Өндөр боловсролтой хүмүүсийн цалин хөлс хангалттай эсэх, ажлын орчин таатай байгаа эсэх нь чухал. Энэ зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс.

-Иргэд ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл гэхээр бодит зүйлийг хүснэ. Энэ төсөл хэрэгжсэний дараа ажлын байр хэчнээн хувиар нэмэгдэх вэ. Урьдчилсан төлөвлөгөө бий юу?

-Манай төсөл ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Нэн түрүүнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрхзүйг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд үнэлгээ хийнэ. Хийсэн үнэлгээн дээрээ үндэслэн хөдөлмөрийн байгууллагуудын дутагдалтай байгаа чиглэлээр чадавхыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүссэн ажлын байрандаа ажиллах боломжтой болно. Түүнчлэн ажлын байрны таатай орчин нэмэгдэх эерэг үр дүнтэй.

-Хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа вэ?

-Нийт 4.2 сая еврогийн хөрөнгө оруулалттай. Европын холбооноос санхүүжүүлж байгаа. Уг төсөл маань дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм.

-Ажлын байрыг нэмэгд­үү­лэх төсөл Монголын хөрсөнд хэр бууна гэж харж байгаа вэ?

-Бүх улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой төсөл хэрэгждэг. Энд Монгол улсад гээд тусгайлсан зүйл байхгүй. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой дэмжлэг үзүүлэх учраас Монгол Улсын онцлогт таарсан, захиалагч талын тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж ажиллана. Тэгэхээр үр дүнтэй байх болно.

-Манай улсын хөдөлмөрийн бодлого болон одоогийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монголын өнөөгийн нөхцөл байдал бусад улсад ч ялгаагүй. Цалин хөлсний асуудал, ажлын нөхцөл байдал, мэргэжил, хөдөлмөрийн эрхлэлт нь зах зээлийн хэрэгцээнээсээ давсан байх гэх мэтчилэн бусад улс оронд байдаг асуудлууд Монголд байна. Гол нь харьяа яам ямар хариу барих вэ гэдэг чухал. Мөн Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн төвшин 62 хувьтай байна. Харин Европын зорилт 75 хувьтай байгаа. Энэ хоёрын хооронд хийх ажил маш их. Ялангуяа хүйсийн тэгш харьцааг хангах, эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд оруулж ажлын байраар хангах зэрэг асуудал бий. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоосоо эхлэх нь зүйн хэрэг.

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

12 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

12 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

13 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах