• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Урлагийнхны цалин хөлс уланд ч хүрэхгүй байна

Төрийн өмчийн соёл урлагийн салбарын ажилчид, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагынхан цалингаа нэмүүлье хэмээн төр, засагт шаардлага тавьсан. 

Урлагынхан гэхээр л их мөнгөтэй ганган дэгжин хүмүүс харагддаг ч цаг нараа умартан ажилладаг хүмүүс байдаг. Яалтчгүй дурлаж хайрласан мэргэжил нь байдаг учраас л амьдралд нь хүрэлцэхгүй мөнгийг арай гэж хүргэдэг заримдаа ч нэмж өр тавих нь ч бий.

Тэдний хувьд давхар ажил хийх зав байдаггүй бусдыг амарч байхад ажиллаж байдаг улс. Өглөөнөөс орой хүртэл нойртой нойргүй хоолтой хоолгүй зүтгэж байж уран бүтээлийг бий болгодог.  

Дээр дурдсанчлан урлагын байгууллагынхан цахим орчинд хүртэл өөрсдийн байр сууриа ийн илэрхийлжээ “Соёлын яам яг юу хийж байна. Яамтай болоод юу өөрчлөгдөв? Энэ салбар ер нь улс үндэстэнд хэрэгтэй салбар мөн үү? Дотор нь хүн ажиллаж, нийгмийн биет болон биет бус өвийг тээж, хойч үедээ өвлүүлж, нийгэмд соёл, урлагаар дамжуулан оюуныг цэнэглэж байдаг. Би лав хувьдаа энэ яаманцарыг нулимаар байна. Бид хөдөлмөрлөж байгаа...гараа хумхиад зүгээр суухгүй шүү

Авдаг цалин гэж ичиж үхмээр, ахуй амьдралд нь нэг ч өөрчлөлт гарахгүй байгаа , ёстой өрөвдөлтэй салбар бол соёл урлагийн салбарынхан Миний хувьд айж ичих зүйл алга... Уран бүтээлчдийн дуу хоолой болж чадахгүй бол ёстой чяцага царайлаад далд орно. Эцэст нь бид хэн нэгний суганы үс, гарын үзүүрийн боол биш шүү

Дуугарч ядсан, шийдэж ядсан, хүрч ядсан, хөдөлж ядсан, ер нь ядсан новшнуудтай нэгийгээ үзнээ” хэмээн бичжээ. 

Харин одоо тэдний авдаг цалин яг хэд орчим болохыг хүргэе. Дуурийн театр, Улсын филармони, Үндэсний урлагийн их театрт ажилладаг хөгжимчдийн зарим нь ТҮСУ ангиллаар сард 766.480 мянга харин нөгөө хэсэг нь 895.945 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ цалингаа сар бүр хоёр  хувааж авна эхнийх нь сар бүрийн 10-нд нөгөөх нь 25-нд гар дээр нь ирдэг. Энэ мөнгө тэдний нүүр будалт, үс засалтад ч хүрдэггүй. Тийм учраас хөгжимчид эхнэр, нөхрийн, эсвэл эцэг эх, эмээ өвөөгийн цалин, орлого, тэтгэвэр зэргээс хумслагчид, тэднээр тэжээл­гэг­чид болдог гэнэ. Оркест­рын хөгжимчдөд бусад­тай адил “халтуур” хийх бо­ломж тэр бүр гардаггүй бо­лохоор цалингаас цалингийн хооронд өр тавьдаг. 

Хэрвээ төлж чадахгүй бол өрийн дарамтад орж, сэтгэл санаагаар унан, хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй болдог байна. Гэсэн хэдий ч эзэмшсэн мэргэжил нь энэ, тэгээд ч мэргэжилдээ, ажилдаа дуртай болохоор үүндээ эзэн байх гээд, түүндээ хөтлөгдөн амьдарчих гээд зүтгэсээр байдаг ажгуу. Зарим нь яах аргагүй амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хайж, мэргэжлээ, ажлаа орхидог аж. Үүнээс үүдэн манай улсын үндсэн гурван оркестр хүний нөөцийн хомсдолд орж эхэлжээ. 

Цагтаа нэгэн үед 72 хөгжимчинтэй байсан Филармонийн оркестрынхон өдгөө 48-уулаа болжээ. Энэ мэтчилэн ДБЭТ, Улсын филармони, ҮУИТ-ын оркестрт ажиллах уран бүтээлч жил ирэх тусам цөөрсөөр. 

Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллагсдын цалин муу байна, нэмэгдүүлэх шаардлагатай талаар Үйлдвэрчний хороогоороо дамжуулан төр, засагт удаа дараа сануулсаар ирсэн ч хэзээ ч, хэн ч хүлээж авч байгаагүй гэнэ. 

Энэ салбарыг бүхэлд хариуцдаг салбарын сайд нь нэгэн ярилцлагдаа ингэж хуучилжээ. “Засгийн газар Төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цалингийн ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болсон. Засгийн газрын 488, 491 дүгээр тогтоолын дагуу Соёлын яамны цалингийн сан 2022-2023 онд 17 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, шатлалаас хамааран цалин тодорхой хэмжээнд өссөн. Гэсэн ч энэ нь амьдрал ахуйд хүрэлцэхгүй хэвээр байгаа гэдгийг ойлгож байгаа.

Хоёрдугаарт, Соёлын тухай хуульд маш том өөрчлөлтийг тусгаж чадсан нь соёлын ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсрол, хөдөө орон нутагтаа тогтвортой ажилласны нэмэгдлээ авах хуулийн боломжтой болсон” гэв.  

Энд халаглах нэг зүйл бол дэлхийн сонгодог урлаг дуурийг амилуулагч дуурийн дуулаачид маань зах дээр бараа зарж, гадаадад барилга дээр ажиллаж байна шүү дээ. Монголд ажиллаж авдаг сарын цалингаа хоёр өдөр ажилаад олох нь сайхан ч тийм нөхцөлд удаан ажиллах юм бол хурдан биегүй болно. Учир нь хамгийн хүнд ажлыг Монголчууд л хийдэг. Хоёр хөршид л гэхэд уран бүтээлчдийнх нь цалин манай улсынхаас хамаагүй өндөр байна. Өвөр Монголд дуучид, хөгжимчид, бүжиг дэглээчид, үндэсний хувцас урлаачид нь Монголын уран бүтээлчдээс 60-80 хувиар өндөр цалинтай.

Улсын байгуулагат ажиллаж буй уран бүтээлчид бүр халуунд нь халж хүйтэнд нь хөрч хайртай дуртай мэргэжил нь үнэлэх үнэлэмжгүй ч зүтгэсээр яваа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #Дугаарын60мөр

2023 оны тавдугаар сарын 04. Пүрэв. №078 (5806)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
ХУРААХ
NBA-ын плэйоффынн эхний шатны...
Өчигдөр согтуугаар тээврийн...

Урлагийнхны цалин хөлс уланд ч хүрэхгүй байна

БАТ-ЭРДЭНЭ 2023-05-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Урлагийнхны цалин хөлс уланд ч хүрэхгүй байна

Төрийн өмчийн соёл урлагийн салбарын ажилчид, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагынхан цалингаа нэмүүлье хэмээн төр, засагт шаардлага тавьсан. 

Урлагынхан гэхээр л их мөнгөтэй ганган дэгжин хүмүүс харагддаг ч цаг нараа умартан ажилладаг хүмүүс байдаг. Яалтчгүй дурлаж хайрласан мэргэжил нь байдаг учраас л амьдралд нь хүрэлцэхгүй мөнгийг арай гэж хүргэдэг заримдаа ч нэмж өр тавих нь ч бий.

Тэдний хувьд давхар ажил хийх зав байдаггүй бусдыг амарч байхад ажиллаж байдаг улс. Өглөөнөөс орой хүртэл нойртой нойргүй хоолтой хоолгүй зүтгэж байж уран бүтээлийг бий болгодог.  

Дээр дурдсанчлан урлагын байгууллагынхан цахим орчинд хүртэл өөрсдийн байр сууриа ийн илэрхийлжээ “Соёлын яам яг юу хийж байна. Яамтай болоод юу өөрчлөгдөв? Энэ салбар ер нь улс үндэстэнд хэрэгтэй салбар мөн үү? Дотор нь хүн ажиллаж, нийгмийн биет болон биет бус өвийг тээж, хойч үедээ өвлүүлж, нийгэмд соёл, урлагаар дамжуулан оюуныг цэнэглэж байдаг. Би лав хувьдаа энэ яаманцарыг нулимаар байна. Бид хөдөлмөрлөж байгаа...гараа хумхиад зүгээр суухгүй шүү

Авдаг цалин гэж ичиж үхмээр, ахуй амьдралд нь нэг ч өөрчлөлт гарахгүй байгаа , ёстой өрөвдөлтэй салбар бол соёл урлагийн салбарынхан Миний хувьд айж ичих зүйл алга... Уран бүтээлчдийн дуу хоолой болж чадахгүй бол ёстой чяцага царайлаад далд орно. Эцэст нь бид хэн нэгний суганы үс, гарын үзүүрийн боол биш шүү

Дуугарч ядсан, шийдэж ядсан, хүрч ядсан, хөдөлж ядсан, ер нь ядсан новшнуудтай нэгийгээ үзнээ” хэмээн бичжээ. 

Харин одоо тэдний авдаг цалин яг хэд орчим болохыг хүргэе. Дуурийн театр, Улсын филармони, Үндэсний урлагийн их театрт ажилладаг хөгжимчдийн зарим нь ТҮСУ ангиллаар сард 766.480 мянга харин нөгөө хэсэг нь 895.945 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ цалингаа сар бүр хоёр  хувааж авна эхнийх нь сар бүрийн 10-нд нөгөөх нь 25-нд гар дээр нь ирдэг. Энэ мөнгө тэдний нүүр будалт, үс засалтад ч хүрдэггүй. Тийм учраас хөгжимчид эхнэр, нөхрийн, эсвэл эцэг эх, эмээ өвөөгийн цалин, орлого, тэтгэвэр зэргээс хумслагчид, тэднээр тэжээл­гэг­чид болдог гэнэ. Оркест­рын хөгжимчдөд бусад­тай адил “халтуур” хийх бо­ломж тэр бүр гардаггүй бо­лохоор цалингаас цалингийн хооронд өр тавьдаг. 

Хэрвээ төлж чадахгүй бол өрийн дарамтад орж, сэтгэл санаагаар унан, хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй болдог байна. Гэсэн хэдий ч эзэмшсэн мэргэжил нь энэ, тэгээд ч мэргэжилдээ, ажилдаа дуртай болохоор үүндээ эзэн байх гээд, түүндээ хөтлөгдөн амьдарчих гээд зүтгэсээр байдаг ажгуу. Зарим нь яах аргагүй амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хайж, мэргэжлээ, ажлаа орхидог аж. Үүнээс үүдэн манай улсын үндсэн гурван оркестр хүний нөөцийн хомсдолд орж эхэлжээ. 

Цагтаа нэгэн үед 72 хөгжимчинтэй байсан Филармонийн оркестрынхон өдгөө 48-уулаа болжээ. Энэ мэтчилэн ДБЭТ, Улсын филармони, ҮУИТ-ын оркестрт ажиллах уран бүтээлч жил ирэх тусам цөөрсөөр. 

Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллагсдын цалин муу байна, нэмэгдүүлэх шаардлагатай талаар Үйлдвэрчний хороогоороо дамжуулан төр, засагт удаа дараа сануулсаар ирсэн ч хэзээ ч, хэн ч хүлээж авч байгаагүй гэнэ. 

Энэ салбарыг бүхэлд хариуцдаг салбарын сайд нь нэгэн ярилцлагдаа ингэж хуучилжээ. “Засгийн газар Төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цалингийн ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болсон. Засгийн газрын 488, 491 дүгээр тогтоолын дагуу Соёлын яамны цалингийн сан 2022-2023 онд 17 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, шатлалаас хамааран цалин тодорхой хэмжээнд өссөн. Гэсэн ч энэ нь амьдрал ахуйд хүрэлцэхгүй хэвээр байгаа гэдгийг ойлгож байгаа.

Хоёрдугаарт, Соёлын тухай хуульд маш том өөрчлөлтийг тусгаж чадсан нь соёлын ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсрол, хөдөө орон нутагтаа тогтвортой ажилласны нэмэгдлээ авах хуулийн боломжтой болсон” гэв.  

Энд халаглах нэг зүйл бол дэлхийн сонгодог урлаг дуурийг амилуулагч дуурийн дуулаачид маань зах дээр бараа зарж, гадаадад барилга дээр ажиллаж байна шүү дээ. Монголд ажиллаж авдаг сарын цалингаа хоёр өдөр ажилаад олох нь сайхан ч тийм нөхцөлд удаан ажиллах юм бол хурдан биегүй болно. Учир нь хамгийн хүнд ажлыг Монголчууд л хийдэг. Хоёр хөршид л гэхэд уран бүтээлчдийнх нь цалин манай улсынхаас хамаагүй өндөр байна. Өвөр Монголд дуучид, хөгжимчид, бүжиг дэглээчид, үндэсний хувцас урлаачид нь Монголын уран бүтээлчдээс 60-80 хувиар өндөр цалинтай.

Улсын байгуулагат ажиллаж буй уран бүтээлчид бүр халуунд нь халж хүйтэнд нь хөрч хайртай дуртай мэргэжил нь үнэлэх үнэлэмжгүй ч зүтгэсээр яваа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #Дугаарын60мөр

2023 оны тавдугаар сарын 04. Пүрэв. №078 (5806)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

11 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах