• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой

 “...Цэрэгт татагдана” гэдэг нэг талаас эх орноо хамгаалах үүрэг хүлээж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад орж буй хэрэг юм. Гэвч тайван цагт алба хааж байсан цэрэг цаг бусаар амиа алдаж байна. Ийм байж болохгүй. Ер нь цэрэг амиа алддаг явдал манай улсын армид нэг бус нэлээд гарсан. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм. Хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Янз бүрийн шалтгаантай байсан тухай мэдээлдэг. Хамгийн сүүлд гарсан хэрэг явдал буюу Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг яагаад амь насаа алдсаныг хууль хяналтынхан шалгаж байна. Удахгүй учир шалтгаан нь тодорно.

Тэгэх ч ёстой. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаас ХЗДХ-ийн сайдад “...ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг өгчээ. Мөн Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүдийн ар гэр, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх, цэргүүдийн алба хааж буй ахуй, нөхцөлийг сайжруулах, бүх ангид эрүүл мэндийн үзлэг явуулах, цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.

Ер нь бол өмнөх ХЭҮК-ын үед ч цэргийн дэглэлт, хүчирхийллийн талаар “илтгэл”-үүдээрээ удаа дараа гаргаж ирж байв. “Зууны мэдээ” ч энэ талаар хөндсөөр ирсэн. Энэ нь “...Армид асуудал байдаг” гэсэн үг. Офицер, ахлагч нарын харилцаа хандлагаас эхлээд урьдныхаас өөрчлөх зүйл олон байгаа юм. Ер нь бол армид үүнээс өөр асуудлууд ч бий. Хэдэн жилийн өмнө “...Хойд Солонгос руу онгоц зарсан” гэдэг шиг хот орчмын цэргийн ангийн газрууд “зарагдаад”, зарим анги энд тэнд толгой хоргодож яваа ноцтой мэдээллүүд бий. Хууль хяналтынхан шалгах ёстой.

Энэ мэт засаж залруулах олон ч асуудал байна даа. Түүнчлэн Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, давхардлыг арилгах шаардлага байгаа юм. Сая “...Цэрэг нас барлаа” гэсэн эмгэнэлтэй явдал гарахад “...Хариуцах эзэн хэн бэ” гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирж байна шүү дээ. Гэхдээ цэрэг амиа алдсантай холбоотойгоор сүүлийн үед өрнөж буй үйл явдал савнаасаа хальчих шиг боллоо. Нийгэмд хэлэлцүүлэг өрнөв. Нэгэнт “нээнтэг”-т орсон армийнхан тэр бүрт нь дальдчиж сууна. Ийм “хэлэлцүүлэг”-ийг цагтаа Зэвсэгт хүчин командалж явсан эрхэм хүртэл цахим сүлжээнд зарлан хуралдуулж байх юм. Хамгийн гол нь энэ бүгд “...Цэрэг яагаад амиа алдаад байна вэ” гэдэг асуудлынхаа хүрээнд яригдаж чадаж байна уу. Зарим талаар хальтраад байх шиг байна. Яагаад гэхээр эдгээр үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалд халдсан явдал болох юм биш биз.

Энэ асуулт зайлшгүй тавигдах ёстой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1 дэх “...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд” гэдэгт буюу 7.1.6-д “...Зэвсэгт хүчин, бусад цэрэг” гэдгийг заачихсан. Бас энэ нь төрийн нууцад халдсан явдал үүсгэх үү. Заавал “асуух” ёстой. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээллийг зааж өгсөн. Тэнд батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой нэлээд асуудал нууц хэмээн тодорхойлогдсон байна. Тэгэхээр “...Цэргийн амь ч, армийн нууц ч төрийн хамгаалалтад байх ёстой” гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
“Зэвсэгт хүчинд хийсэн...
Цасанд суусан таван автомашиныг...

Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой

ДАМДИН-ОЧИР 2023-11-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой

 “...Цэрэгт татагдана” гэдэг нэг талаас эх орноо хамгаалах үүрэг хүлээж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад орж буй хэрэг юм. Гэвч тайван цагт алба хааж байсан цэрэг цаг бусаар амиа алдаж байна. Ийм байж болохгүй. Ер нь цэрэг амиа алддаг явдал манай улсын армид нэг бус нэлээд гарсан. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм. Хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Янз бүрийн шалтгаантай байсан тухай мэдээлдэг. Хамгийн сүүлд гарсан хэрэг явдал буюу Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг яагаад амь насаа алдсаныг хууль хяналтынхан шалгаж байна. Удахгүй учир шалтгаан нь тодорно.

Тэгэх ч ёстой. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаас ХЗДХ-ийн сайдад “...ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг өгчээ. Мөн Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүдийн ар гэр, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх, цэргүүдийн алба хааж буй ахуй, нөхцөлийг сайжруулах, бүх ангид эрүүл мэндийн үзлэг явуулах, цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.

Ер нь бол өмнөх ХЭҮК-ын үед ч цэргийн дэглэлт, хүчирхийллийн талаар “илтгэл”-үүдээрээ удаа дараа гаргаж ирж байв. “Зууны мэдээ” ч энэ талаар хөндсөөр ирсэн. Энэ нь “...Армид асуудал байдаг” гэсэн үг. Офицер, ахлагч нарын харилцаа хандлагаас эхлээд урьдныхаас өөрчлөх зүйл олон байгаа юм. Ер нь бол армид үүнээс өөр асуудлууд ч бий. Хэдэн жилийн өмнө “...Хойд Солонгос руу онгоц зарсан” гэдэг шиг хот орчмын цэргийн ангийн газрууд “зарагдаад”, зарим анги энд тэнд толгой хоргодож яваа ноцтой мэдээллүүд бий. Хууль хяналтынхан шалгах ёстой.

Энэ мэт засаж залруулах олон ч асуудал байна даа. Түүнчлэн Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, давхардлыг арилгах шаардлага байгаа юм. Сая “...Цэрэг нас барлаа” гэсэн эмгэнэлтэй явдал гарахад “...Хариуцах эзэн хэн бэ” гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирж байна шүү дээ. Гэхдээ цэрэг амиа алдсантай холбоотойгоор сүүлийн үед өрнөж буй үйл явдал савнаасаа хальчих шиг боллоо. Нийгэмд хэлэлцүүлэг өрнөв. Нэгэнт “нээнтэг”-т орсон армийнхан тэр бүрт нь дальдчиж сууна. Ийм “хэлэлцүүлэг”-ийг цагтаа Зэвсэгт хүчин командалж явсан эрхэм хүртэл цахим сүлжээнд зарлан хуралдуулж байх юм. Хамгийн гол нь энэ бүгд “...Цэрэг яагаад амиа алдаад байна вэ” гэдэг асуудлынхаа хүрээнд яригдаж чадаж байна уу. Зарим талаар хальтраад байх шиг байна. Яагаад гэхээр эдгээр үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалд халдсан явдал болох юм биш биз.

Энэ асуулт зайлшгүй тавигдах ёстой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1 дэх “...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд” гэдэгт буюу 7.1.6-д “...Зэвсэгт хүчин, бусад цэрэг” гэдгийг заачихсан. Бас энэ нь төрийн нууцад халдсан явдал үүсгэх үү. Заавал “асуух” ёстой. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээллийг зааж өгсөн. Тэнд батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой нэлээд асуудал нууц хэмээн тодорхойлогдсон байна. Тэгэхээр “...Цэргийн амь ч, армийн нууц ч төрийн хамгаалалтад байх ёстой” гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

4 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

4 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

4 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

4 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

4 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

15 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

15 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

15 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах