Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэх боллоо!

Тэрбээр NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч бөгөөд одоогоор NBA-ийн хөгжлийн лигийн Osceola Magic багт хүчин зүтгэж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж яваа билээ.

Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болж яваа багийн ахлагчийн маань хөдөлмөр, амжилтыг төр засаг өндрөөр үнэлж буйд баяртай байна.

Багийн ахлагчдаа Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэх болсонд нь халуун баяр хүргэе!

Цаашдын спортын замналд нь улам их амжилт, ялалт, өндөр амжилтыг хүсэн ерөөе!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ