• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баримт, эх сурвалжтай мэдээлэлд хэзээ итгэдэг болох вэ

Эрх баригч намын төв байгууллагын зөвшөөрөлтэй төв орон нутгийн 30 хүрэхгүй хэвлэл сонинтой, ганцхан телевиз, радиотой байсан цаг ард хоцорч Үндсэн хуульд заасанчлан иргэн хүн хэвлэн нийтлэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ жинхэнэ ёсоор эдлэх болсон нь Ардчилсан хувьсгалаар хүн бүр өмчтэй болсноос ч илүү жинхэнэ ач гавьяа байлаа.

Харин энэ эрх чөлөөгөө эдэлсэн 1990-ээд оны эхээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх гэж элдвийн сонин хэвлэл гаргаж, хүмүүжил, ёс суртахууны хэв жаягийг гажуудуулж эхэлсэн ч энэ бүхэн аажимдаа зөв голдрилдоо орж эхэлсэн.

Өнөөдөр харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо тоймоо алдаж бараг 100 шахам телевиз, хэдэн арван FM радио, сонин хэвлэл өчнөөнөөрөө гарч үзэгч, сонсогч, уншигчдын сонорт хүрч байна.

Үүний зэрэгцээ олон нийтэд мэдээлэл түгээдэг нэг хэрэгсэл нь иргэний мэдээлэл. Өнөөдөр хүн бүр хамгийн орчин үеийн гар утас, таблет ашиглах болж үүнийгээ мэдээлэл хүлээн авах, мөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл болгон “хувийн редакц” шиг ашиглаж байна. 

Харин манай хэрэглэгч болох уншигч, үзэгч, сонсогч нарын дийлэнх нь  телевиз үзэж, радио сонсох, сонин унших цагаа хойш тавин орсон ч гарсан ч, орондоо орсон ч гар утаснаасаа салахгүйгээр олон нийтийн сүлжээнээс иргэний мэдээлэл хүлээн авдаг болчихлоо. 

Ганцхан иргэд маань “энэ мэдээллийг хэн дамжуулж байна, үнэхээр итгэлтэй эх сурвалж мөн үү” гэж огтхон ч тунгаахгүйгээр, монголчуудын “эхэлж авсан мэдээлэл туйлын үнэн” гэдгээр итгэл үнэмшил болгоод, бүр цаашаа түгээгээд  явдаг. Нөгөө нэг шинж нь итгэл үнэмшил нь амархан хувирч, дараа дараагийн мэдээллийг даган хуйлардаг явдал бас давамгай. 

Өнөөдөр хууль хүчний байгууллагад дуудагдаад байгаа Зариг сайтын сэтгүүлч гэх Н.Өнөрцэцэгийн тухай гэхэд л эхлээд “эрх баригчдын хулгай луйврыг илчилж байгаа ганц зоригт сэтгүүлч” гээд хуйларч байсан бол өнөөдөр түүн шиг худалч, хулгайч, авлигач, олигархи, хаалтын гэрээ хийгч үгүй болж хувираад байна.

Аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулах биз. Уг нь бол шүүх, хуулийн байгууллага л нотолж үнэн мөнийг олох ёстой, гэхдээ бараг Н.Өнөрцэцэгээсээ илүү авлигад автсан Монголын шүүх, шүүгчдэд хэн итгэх билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд монголчууд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх гэж элдвийн зам тууллаа. МАНын нэг зүтгэлтэн нь садар самуун сонин гаргаж хүртэл байсан. Ухаалаг гар утас, таблет барьж үзмэгцээ л иргэн бүр бараг мэдээлэл дамжуулагч болж үзлээ.

Одоо төрийн байгууллагад зохих журмын дагуу бүртгүүлсэн, албан ёсны хуулийн этгээд, өөрийн гэсэн редакц, албадтай хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч сурмаар байна. Том ч бай, жижиг ч бай ийм сонин, телевиз, радио, сайт чинь олон цөөн хүнтэй ч гэлээ нийтлэл нэвтрүүлгийн өөрийн гэсэн бодлоготой, энэ бүхнээ хариуцсан алба, ахлах редактортай, нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийн нь ард албан ёсны эх сурвалж байдгаараа гудамжинд явж, хэн нэгэнд дургүй нь хүрэхээрээ цацсан “иргэний” мэдээллээс эрс ялгаатай гэдгийг ойлгох цаг болсон баймаар.

Бүр үгүй ядахнаа олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа мэдээллийн үнэ зөвийг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна уу, юу гэж байна хэмээн нягталчихдаг байх нь зүгээрсэн.

Эрх баригчид ийм элдэв худал дуулианыг зориудаар троллуудаараа дамжуулан цацаж та биднийг бужигнуулаад араар нь хамаг хулгай дээрэм тонуул, муу муухай бүхнээ амжуулаад ч байдаг юм билүү. Та бид сэтгүүлч Өнөрцэцэг гээд шуугьж байгаа яг энэ үед “Нүүрсний хулгайчдын эхний хэлэлцүүлэг” болж байгаа л даа.......уг нь.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 05. Мягмар. №180 (5908)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
Хүний эрхийг тунхагласан 75 жил...
Халибуртон өөрийн замналын...

Баримт, эх сурвалжтай мэдээлэлд хэзээ итгэдэг болох вэ

ӨЛЗИЙБАЯР 2023-12-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Баримт, эх сурвалжтай мэдээлэлд хэзээ итгэдэг болох вэ

Эрх баригч намын төв байгууллагын зөвшөөрөлтэй төв орон нутгийн 30 хүрэхгүй хэвлэл сонинтой, ганцхан телевиз, радиотой байсан цаг ард хоцорч Үндсэн хуульд заасанчлан иргэн хүн хэвлэн нийтлэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ жинхэнэ ёсоор эдлэх болсон нь Ардчилсан хувьсгалаар хүн бүр өмчтэй болсноос ч илүү жинхэнэ ач гавьяа байлаа.

Харин энэ эрх чөлөөгөө эдэлсэн 1990-ээд оны эхээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх гэж элдвийн сонин хэвлэл гаргаж, хүмүүжил, ёс суртахууны хэв жаягийг гажуудуулж эхэлсэн ч энэ бүхэн аажимдаа зөв голдрилдоо орж эхэлсэн.

Өнөөдөр харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо тоймоо алдаж бараг 100 шахам телевиз, хэдэн арван FM радио, сонин хэвлэл өчнөөнөөрөө гарч үзэгч, сонсогч, уншигчдын сонорт хүрч байна.

Үүний зэрэгцээ олон нийтэд мэдээлэл түгээдэг нэг хэрэгсэл нь иргэний мэдээлэл. Өнөөдөр хүн бүр хамгийн орчин үеийн гар утас, таблет ашиглах болж үүнийгээ мэдээлэл хүлээн авах, мөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл болгон “хувийн редакц” шиг ашиглаж байна. 

Харин манай хэрэглэгч болох уншигч, үзэгч, сонсогч нарын дийлэнх нь  телевиз үзэж, радио сонсох, сонин унших цагаа хойш тавин орсон ч гарсан ч, орондоо орсон ч гар утаснаасаа салахгүйгээр олон нийтийн сүлжээнээс иргэний мэдээлэл хүлээн авдаг болчихлоо. 

Ганцхан иргэд маань “энэ мэдээллийг хэн дамжуулж байна, үнэхээр итгэлтэй эх сурвалж мөн үү” гэж огтхон ч тунгаахгүйгээр, монголчуудын “эхэлж авсан мэдээлэл туйлын үнэн” гэдгээр итгэл үнэмшил болгоод, бүр цаашаа түгээгээд  явдаг. Нөгөө нэг шинж нь итгэл үнэмшил нь амархан хувирч, дараа дараагийн мэдээллийг даган хуйлардаг явдал бас давамгай. 

Өнөөдөр хууль хүчний байгууллагад дуудагдаад байгаа Зариг сайтын сэтгүүлч гэх Н.Өнөрцэцэгийн тухай гэхэд л эхлээд “эрх баригчдын хулгай луйврыг илчилж байгаа ганц зоригт сэтгүүлч” гээд хуйларч байсан бол өнөөдөр түүн шиг худалч, хулгайч, авлигач, олигархи, хаалтын гэрээ хийгч үгүй болж хувираад байна.

Аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулах биз. Уг нь бол шүүх, хуулийн байгууллага л нотолж үнэн мөнийг олох ёстой, гэхдээ бараг Н.Өнөрцэцэгээсээ илүү авлигад автсан Монголын шүүх, шүүгчдэд хэн итгэх билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд монголчууд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх гэж элдвийн зам тууллаа. МАНын нэг зүтгэлтэн нь садар самуун сонин гаргаж хүртэл байсан. Ухаалаг гар утас, таблет барьж үзмэгцээ л иргэн бүр бараг мэдээлэл дамжуулагч болж үзлээ.

Одоо төрийн байгууллагад зохих журмын дагуу бүртгүүлсэн, албан ёсны хуулийн этгээд, өөрийн гэсэн редакц, албадтай хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч сурмаар байна. Том ч бай, жижиг ч бай ийм сонин, телевиз, радио, сайт чинь олон цөөн хүнтэй ч гэлээ нийтлэл нэвтрүүлгийн өөрийн гэсэн бодлоготой, энэ бүхнээ хариуцсан алба, ахлах редактортай, нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийн нь ард албан ёсны эх сурвалж байдгаараа гудамжинд явж, хэн нэгэнд дургүй нь хүрэхээрээ цацсан “иргэний” мэдээллээс эрс ялгаатай гэдгийг ойлгох цаг болсон баймаар.

Бүр үгүй ядахнаа олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа мэдээллийн үнэ зөвийг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна уу, юу гэж байна хэмээн нягталчихдаг байх нь зүгээрсэн.

Эрх баригчид ийм элдэв худал дуулианыг зориудаар троллуудаараа дамжуулан цацаж та биднийг бужигнуулаад араар нь хамаг хулгай дээрэм тонуул, муу муухай бүхнээ амжуулаад ч байдаг юм билүү. Та бид сэтгүүлч Өнөрцэцэг гээд шуугьж байгаа яг энэ үед “Нүүрсний хулгайчдын эхний хэлэлцүүлэг” болж байгаа л даа.......уг нь.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 05. Мягмар. №180 (5908)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

20 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

20 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

21 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

21 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

21 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах