• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ашиг хонжоо ологчид Хүүхдийн бэлэг гэж хор боосоор байх уу

Т.Эрдмаа 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс жил бүрийн зургадугаар сарын 1-нд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид энэ өдөр бяцхан үрсдээ амттан дүүрэн бэлэг авч өгдөг заншил нэгэнт тогтсон. Хүнсний худалдаа эрхлэгчид, дэлгүүрүүд ч хүүхдийн баярын бэлгийн багц гэж төрөл бүрийн уутанд янз бүрийн чихэр, амттан, ундаа, жүүс савлаад зарна. Томоохон компаниуд хүүхдийн баярын бэлэгний уран үгтэй гоё, гоё сурталчилгаа цахим орчин, радио телевизээр цацагдсаар. Наад захын найман нэрийн барааны дэлгүүрүүд гаднаа хүүхдийн  баярын бэлгийн зурагт хуудас өлгөсөн харагдана. Үүнийг харсан, үзсэн хүүхдүүд авах гэхээс яах билээ. 

Хүүхэд л болсон хойно амттан шимттэнд нугасгүй шүү дээ. Гэвч жилийн жилд л энэ бэлэгний чанар аюулгүй байдлын талаар гомдол маргаан тасардаггүй. Энэ жил ч бас яг адил байна. Тодруулбал, тэр ууттай бэлэгт хугацаа нь дууссан, хэдхэн хоноод хугацаа дуусах, тэр борлуулагддаггүй бараагаа хийсэн явдал дав­тагд­саар. Ийм бэлэг мэдэлгүй авсан эцэг, эхүүд цахим хуудастаа зу­раг­тай нь нийтлэх боллоо. Тэгэ­хээр хүүх­дийн баярын амттаны бэлэг гэж устгалд орох болсон, хүн байтугай нохой тоож шиншихгүй агуулахын мухарт хаягдал болоод хураагдаж байсан бүтээгдэхүүний цуглуулга болж хувираад удаж байна. Ганц хүүхдийн баяр биш шинэ жилээр ч энэ үйлдэл давтагддаг. Хугацаа нь дуусан, дуусах дөхсөн бүтээгдэхүүний талаар ганц жишээ дурдъя. Тэр бол элдэв өнгийн гоё зурагтай, гялгар цалгар цаасан боодолтой дотроо тоглоомтой өндгөн шоколад. Заримыг нь задлаад үзвэл шоколад нь гадна талаараа өнгөр сууж үндсэн өнгө нь алдагдсан байдаг. Энэ бол тухайн бүтээгдэхүүний хугацаа дууссан, хугацаа дуусах дөхсөн, хадгалах горим зөрчигдөж чанараа алдсаныг илэрхийлж буй явдал юм. 

Ингэж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүн, хог нийлүүлж боосон бэлгийг шалгаж арга хэмжээ авдаг, хянадаг байгууллага өнөөдөр Монголд алга. Учир иймээс л өнөөдөр баяр ёслол далимдуулж  ашиг хийх гэсэн хүмүүс Монгол Улсын ирээдүй хойч үеийг хордуулж байна. 

Тэгэхээр хүүхэд багачуудад бэлэг сонгож буй хүмүүс уутыг нь онгойлгож доторх бүтээгдэхүүнийг нь нэг бүрчлэн үзэж хугацаа, чанар аюулгүй байдал  нь алдагдсан эсэхийг сайтар шалгах л хамгийн зөв алхам юм. Амттан шимттэний хугацаа, чанараас гадна бас нэг анхаарах зүйл бий. Бид хүүхдүүддээ амттан өгч байна гээд сахраар бөмбөгдөж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн өгчихдөг тал бий. 

Учир нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжид  насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээг 25 гр гэж заасан байдаг.  Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа судалгаа бий. Энэ нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.  Тодруулбал, нэг жүүс, нэг жигнэмэг, нэг  шоколад, гурван төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлэгт энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.

Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулна. Ингээд  хүүхэд шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн  идэх дуршилтай болдог. Ийм учраас наад зах нь  шүд нь өвчилдөг талтай. Улмаар бие нь хатангиршиж турна, амархан ядарч сульдаа болдог. Амин дэмийн дутагдалд орох, донтолтын улмаас харшил үүсэх, анхаарал төвлөрөх чадвар нь буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим эцэг, эх “Манай энэ ерөөсөө хоол, цай идэж уухгүй юм. Аяга хоол өгөх гэж бараг л дайн зарлах болдог. Чихэр, жигнэмгээс өөр зүйл идэхгүй шүү” хэмээн ярьдаг нь харамсалтай.  Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахрын агуу­ламж өндөртэй хүнсний бүтээг­дэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж бай­на.

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V су­дал­гааны тайланд сургуу­лийн бага ангийн дөрвөн су­рагч бүрийн нэг нь илүүдэл жин­тэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүү­хэд тутмын нэг нь илүүдэл жин­тэй байгаа тухай дурджээ. Энэ нь чихэрлэг ихтэй болон чипс, шарсан хуурсан түргэн зууш идэж буйтай холбоотой аж. Ялангуяа, 6-11 насны хүүх­дүү­дийн дунд дээрх бүтээг­дэхүү­ний хэрэглээ харьцангуй түгээ­мэл байна. Энэ насны нийт хүүхдийн 81 хувь нь долоо хо­ногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг судалгаа гарчээ.  Иймд та хүүхдээ баяр­луулахын тулд заавал дуртай гэсэн амттан бүрийг нь авч өгөх гэлгүйгээр илүү эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 31. Баасан. №055 (5973)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр
Олон улсын хүүхдийн эрхийг...

Ашиг хонжоо ологчид Хүүхдийн бэлэг гэж хор боосоор байх уу

Эрдмаа 2024-06-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ашиг хонжоо ологчид Хүүхдийн бэлэг гэж хор боосоор байх уу

Т.Эрдмаа 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс жил бүрийн зургадугаар сарын 1-нд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид энэ өдөр бяцхан үрсдээ амттан дүүрэн бэлэг авч өгдөг заншил нэгэнт тогтсон. Хүнсний худалдаа эрхлэгчид, дэлгүүрүүд ч хүүхдийн баярын бэлгийн багц гэж төрөл бүрийн уутанд янз бүрийн чихэр, амттан, ундаа, жүүс савлаад зарна. Томоохон компаниуд хүүхдийн баярын бэлэгний уран үгтэй гоё, гоё сурталчилгаа цахим орчин, радио телевизээр цацагдсаар. Наад захын найман нэрийн барааны дэлгүүрүүд гаднаа хүүхдийн  баярын бэлгийн зурагт хуудас өлгөсөн харагдана. Үүнийг харсан, үзсэн хүүхдүүд авах гэхээс яах билээ. 

Хүүхэд л болсон хойно амттан шимттэнд нугасгүй шүү дээ. Гэвч жилийн жилд л энэ бэлэгний чанар аюулгүй байдлын талаар гомдол маргаан тасардаггүй. Энэ жил ч бас яг адил байна. Тодруулбал, тэр ууттай бэлэгт хугацаа нь дууссан, хэдхэн хоноод хугацаа дуусах, тэр борлуулагддаггүй бараагаа хийсэн явдал дав­тагд­саар. Ийм бэлэг мэдэлгүй авсан эцэг, эхүүд цахим хуудастаа зу­раг­тай нь нийтлэх боллоо. Тэгэ­хээр хүүх­дийн баярын амттаны бэлэг гэж устгалд орох болсон, хүн байтугай нохой тоож шиншихгүй агуулахын мухарт хаягдал болоод хураагдаж байсан бүтээгдэхүүний цуглуулга болж хувираад удаж байна. Ганц хүүхдийн баяр биш шинэ жилээр ч энэ үйлдэл давтагддаг. Хугацаа нь дуусан, дуусах дөхсөн бүтээгдэхүүний талаар ганц жишээ дурдъя. Тэр бол элдэв өнгийн гоё зурагтай, гялгар цалгар цаасан боодолтой дотроо тоглоомтой өндгөн шоколад. Заримыг нь задлаад үзвэл шоколад нь гадна талаараа өнгөр сууж үндсэн өнгө нь алдагдсан байдаг. Энэ бол тухайн бүтээгдэхүүний хугацаа дууссан, хугацаа дуусах дөхсөн, хадгалах горим зөрчигдөж чанараа алдсаныг илэрхийлж буй явдал юм. 

Ингэж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүн, хог нийлүүлж боосон бэлгийг шалгаж арга хэмжээ авдаг, хянадаг байгууллага өнөөдөр Монголд алга. Учир иймээс л өнөөдөр баяр ёслол далимдуулж  ашиг хийх гэсэн хүмүүс Монгол Улсын ирээдүй хойч үеийг хордуулж байна. 

Тэгэхээр хүүхэд багачуудад бэлэг сонгож буй хүмүүс уутыг нь онгойлгож доторх бүтээгдэхүүнийг нь нэг бүрчлэн үзэж хугацаа, чанар аюулгүй байдал  нь алдагдсан эсэхийг сайтар шалгах л хамгийн зөв алхам юм. Амттан шимттэний хугацаа, чанараас гадна бас нэг анхаарах зүйл бий. Бид хүүхдүүддээ амттан өгч байна гээд сахраар бөмбөгдөж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн өгчихдөг тал бий. 

Учир нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжид  насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээг 25 гр гэж заасан байдаг.  Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа судалгаа бий. Энэ нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.  Тодруулбал, нэг жүүс, нэг жигнэмэг, нэг  шоколад, гурван төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлэгт энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.

Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулна. Ингээд  хүүхэд шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн  идэх дуршилтай болдог. Ийм учраас наад зах нь  шүд нь өвчилдөг талтай. Улмаар бие нь хатангиршиж турна, амархан ядарч сульдаа болдог. Амин дэмийн дутагдалд орох, донтолтын улмаас харшил үүсэх, анхаарал төвлөрөх чадвар нь буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Зарим эцэг, эх “Манай энэ ерөөсөө хоол, цай идэж уухгүй юм. Аяга хоол өгөх гэж бараг л дайн зарлах болдог. Чихэр, жигнэмгээс өөр зүйл идэхгүй шүү” хэмээн ярьдаг нь харамсалтай.  Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахрын агуу­ламж өндөртэй хүнсний бүтээг­дэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж бай­на.

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V су­дал­гааны тайланд сургуу­лийн бага ангийн дөрвөн су­рагч бүрийн нэг нь илүүдэл жин­тэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүү­хэд тутмын нэг нь илүүдэл жин­тэй байгаа тухай дурджээ. Энэ нь чихэрлэг ихтэй болон чипс, шарсан хуурсан түргэн зууш идэж буйтай холбоотой аж. Ялангуяа, 6-11 насны хүүх­дүү­дийн дунд дээрх бүтээг­дэхүү­ний хэрэглээ харьцангуй түгээ­мэл байна. Энэ насны нийт хүүхдийн 81 хувь нь долоо хо­ногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг судалгаа гарчээ.  Иймд та хүүхдээ баяр­луулахын тулд заавал дуртай гэсэн амттан бүрийг нь авч өгөх гэлгүйгээр илүү эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 31. Баасан. №055 (5973)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

13 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

13 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

13 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах