• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Яширо Аки: “Жамаас” дууг анх сонсоход Японы поп дуутай төстэй санагдсан

Япон дууны хатан хаан гэгддэг алдарт дуучин Яширо Аки Монголын тал нутаг хийгээд өнгөрөгч зун манай улсад хийсэн тоглолтынхоо сонин хачинаас орон нутгийн мэдээллийн сайтдаа хэрхэн ярьсныг уншигчиддаа “Оддын цаг” булангаараа дамжуулан сонирхуулахаар бэлдлээ.  Тэрбээр Д.Сосорбарамын шүлэг “Жамаас” дууг япон хэлнээ орчуулан дуулсан төдийгүй, Монгол Улсын соёлын Элчээр томилогдсон нэгэн юм. Дуучин Яширо Аки 2015 онд Монголд анх ирж байсан гэдэг. Улмаар түүний сэтгэлийг  Монголын  тал нутаг , нүүдэлчин ард түмний  амьдралын хэв маяг эрхгүй  татсан бөгөөд  хөх тэнгэрийн доор,   эгэл жирийн ард түмэнд  өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьсон нь өнгөрөгч зун биеллээ олжээ. Ингээд Яширо Акин товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Яагаад “Жамаас”  дууг сонгон коверлох болов. Энэ асуултаас ярилцлагаа эхлэе?

-Д.Сосорбарамын дуулснаар “Жамаас” дууг анх сонсох үед ая нь Японы поп дуутай төстэй санагдсан.  “Жамаас” гэдэг нь “бодит үнэн” гэх утгыг илэрхийлдэг хэдий ч, япон хүмүүст ойлгомжтой байдлаар шууд орчуулагддаггүй. “Амьдралд хоёрхон үнэн байдаг. Нэг нь төрөх, нөгөө нь үхэх” гэх маягаар дууны үг бичигдсэн. Шүлгийн утга санаа нь туйлын гүн гүнзгий. “Амь нас гэдэг бурхнаас өгсөн зүйл. Бурхан түүнийг өгдөг учир өөрөө амиа егүүтгэж болохгүй, бусдыг хөнөөж болохгүй. Амь нас гэдэг  цаг хугацаатайгаа ирдэг болохоор  бурханд талархах хэрэгтэй”. Энэ бол “Жамаас”  юм.

-Дууны шүлэгт гүн ухаан шингэсэн байх шиг байна?

-Яширо Аки гэдэг хүн 46 жил дуулахдаа ийм л мессэжийг хүмүүст хүргэхийг зорьж ирсэн. Тиймээс ч энэ дууг дуулахаар шийдсэн. Цаг хугацаа нь ч яг таарсан нь зол гэж боддог.

-Энэ дууг дуулах үедээ хэн нэгнийг дотроо төсөөлдөг үү?

-Аав, ээжийгээ дотроо бодон төсөөлж дуулдаг даа. Аав минь аль эрт өнгөрсөн. Харин ээж минь одоо сэтгэцийн өвчний улмаас хэвтэрт байдаг. Өчигдөр ээжтэйгээ уулзлаа. “Би байна ээж ээ. Яширо нь байна. Ээж, аавынхаа хайртай охин нь байна” гээд хэлтэл,  урьдын адил танихгүй царай гаргаж байснаа гэнэт л “Битгий хэтрүүлж бай” гэж хэлж билээ.

Сэтгэцийн өвчтэй болохоосоо өмнө  ээж маань “Дандаа л завгүй ажиллах юм. Ядартлаа битгий ажилла, битгий хэт их ажилла” гэж үргэлж хэлдэг байсан юм. Өчигдөр түүнийгээ санасан байж магадгүй. Аав минь аль хэдийнэ мөнх бусыг үзүүлсэн. Харин одоо миний нас явж, тэр насыг нь туулан өнгөрч байна. Өмнө нь хөгшрөх болоогүй л гэж боддог байлаа. Харин одоо бол жам гэж боддог болсон.

-Анх удаа Монголд тоглолтоо хийх ямар байсан бэ?

-Долдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын Дуурийн театрт тоглолт зохион байгуулагдсан.  Тус барилгыг дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японы олзлогдсон цэргүүд барьсан учраас бат бөх хийгээд гадаад болон дотоод засал нь ч тун гайхалтай санагдсан. Маш олон үзэгчид хүрэлцэн ирсэн шүү. Хөтөлбөр шахуу байсан учир гурван цаг орчим л дэлгүүр хэссэн. Тэгээд гудамжаар алхаж явтал “Тоглолтыг чинь үзсэн. Үнэхээр гайхалтай” гэж монголоор хэлэх хүмүүстэй таарч явлаа. Сэтгэл маш их  хөдөлсөн. 

Бас наймдугаар сарын 3-нд Улаанбаатар хотоос 100 орчим км-т орших 13 дугаар зуун цогцолбор буюу Чингис хаан амьд сэрүүн ахуйдаа амьдарч байсан газрыг сэргээн засварлан аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй  газарт очиж дуугаа дуулж, тоглолт хийж билээ. Хээр талын дунд нэг ч үзэгчгүй. Задгай тайзан дээр гараад дуулж эхэлтэл хаанаас ч юм май май гэх хонь, адуун сүргийн дуу сонстож байлаа. Салхи, тэнгэр, газар дэлхий, дуу хоолой нэгэн дор сүлэлдсэн сайхан тоглолт болсон. Нар жаргах үед хамгийн сүүлийн “Хүнаүта” дуугаа дуулчихаад л унтахаар явж билээ.  

-Монгол Улсын  соёлын Элчээр томилогдсон гэсэн үү?

-Наймдугаар сарын 1-нд Монголын Гадаад хэргийн яаманд тус албан тушаалд томилох үйл ажиллагаа болсон. Өмнө нь Монголын уламжлалт дуу хөгжмийг япончууддаа сонсгох боломж олдоосой гэж хүсдэг байлаа. Хөгжим, урлагийн арвин сан хөмрөгтэй улс шүү дээ. “Хөөмий” гэж мэдэх үү. Хоолойн хөгжим шүү дээ. Хоолойн гүнээс гарах хөгжмийн авиаг хөөмий гэдэг юм.  Эцэс төгсгөлгүй үргэлжлэх өргөн уудам тал нутгаас тэр чимээ гарч байна уу гэлтэй салхины тусламжтайгаар гарах дуу авиаг хөгжим болгон хөгжүүлсэн юм шиг сонсогддог. Соёлын элчээр таван жилийн хугацаанд ажиллана. Тиймээс Япон, Монгол хоёр улсын хөгжмөөр дамжуулан соёлыг танилцуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Та “Жамаас” дууг хэнд зориулахыг хүсч байна вэ?

-Хүчирхийлэл, хүүхдээ хаясан, бага насны хүүхдүүд нэг нэгийгээ шоглосон,  учир утгагүй аллагын хэргүүд сүүлийн үед ар араасаа л гарах боллоо. Амьдрал үнэхээр сайхан шүү дээ. Заавал ингэх хэрэгтэй гэж хүчээр сургахын оронд дуугаараа дамжуулан үүнийг илэрхийлэхийг хүслээ. “Жамаас” дууг заавал нэг удаа ч болов сонсч, өөрийгөө мэдрээсэй гэж хүсч байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Цагаан тахлын хар сүүдэр...
Аз уу, Авьяас уу

Яширо Аки: “Жамаас” дууг анх сонсоход Японы поп дуутай төстэй санагдсан

Даваахүү 2016-10-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Яширо Аки: “Жамаас” дууг анх сонсоход Японы поп дуутай төстэй санагдсан

Япон дууны хатан хаан гэгддэг алдарт дуучин Яширо Аки Монголын тал нутаг хийгээд өнгөрөгч зун манай улсад хийсэн тоглолтынхоо сонин хачинаас орон нутгийн мэдээллийн сайтдаа хэрхэн ярьсныг уншигчиддаа “Оддын цаг” булангаараа дамжуулан сонирхуулахаар бэлдлээ.  Тэрбээр Д.Сосорбарамын шүлэг “Жамаас” дууг япон хэлнээ орчуулан дуулсан төдийгүй, Монгол Улсын соёлын Элчээр томилогдсон нэгэн юм. Дуучин Яширо Аки 2015 онд Монголд анх ирж байсан гэдэг. Улмаар түүний сэтгэлийг  Монголын  тал нутаг , нүүдэлчин ард түмний  амьдралын хэв маяг эрхгүй  татсан бөгөөд  хөх тэнгэрийн доор,   эгэл жирийн ард түмэнд  өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьсон нь өнгөрөгч зун биеллээ олжээ. Ингээд Яширо Акин товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Яагаад “Жамаас”  дууг сонгон коверлох болов. Энэ асуултаас ярилцлагаа эхлэе?

-Д.Сосорбарамын дуулснаар “Жамаас” дууг анх сонсох үед ая нь Японы поп дуутай төстэй санагдсан.  “Жамаас” гэдэг нь “бодит үнэн” гэх утгыг илэрхийлдэг хэдий ч, япон хүмүүст ойлгомжтой байдлаар шууд орчуулагддаггүй. “Амьдралд хоёрхон үнэн байдаг. Нэг нь төрөх, нөгөө нь үхэх” гэх маягаар дууны үг бичигдсэн. Шүлгийн утга санаа нь туйлын гүн гүнзгий. “Амь нас гэдэг бурхнаас өгсөн зүйл. Бурхан түүнийг өгдөг учир өөрөө амиа егүүтгэж болохгүй, бусдыг хөнөөж болохгүй. Амь нас гэдэг  цаг хугацаатайгаа ирдэг болохоор  бурханд талархах хэрэгтэй”. Энэ бол “Жамаас”  юм.

-Дууны шүлэгт гүн ухаан шингэсэн байх шиг байна?

-Яширо Аки гэдэг хүн 46 жил дуулахдаа ийм л мессэжийг хүмүүст хүргэхийг зорьж ирсэн. Тиймээс ч энэ дууг дуулахаар шийдсэн. Цаг хугацаа нь ч яг таарсан нь зол гэж боддог.

-Энэ дууг дуулах үедээ хэн нэгнийг дотроо төсөөлдөг үү?

-Аав, ээжийгээ дотроо бодон төсөөлж дуулдаг даа. Аав минь аль эрт өнгөрсөн. Харин ээж минь одоо сэтгэцийн өвчний улмаас хэвтэрт байдаг. Өчигдөр ээжтэйгээ уулзлаа. “Би байна ээж ээ. Яширо нь байна. Ээж, аавынхаа хайртай охин нь байна” гээд хэлтэл,  урьдын адил танихгүй царай гаргаж байснаа гэнэт л “Битгий хэтрүүлж бай” гэж хэлж билээ.

Сэтгэцийн өвчтэй болохоосоо өмнө  ээж маань “Дандаа л завгүй ажиллах юм. Ядартлаа битгий ажилла, битгий хэт их ажилла” гэж үргэлж хэлдэг байсан юм. Өчигдөр түүнийгээ санасан байж магадгүй. Аав минь аль хэдийнэ мөнх бусыг үзүүлсэн. Харин одоо миний нас явж, тэр насыг нь туулан өнгөрч байна. Өмнө нь хөгшрөх болоогүй л гэж боддог байлаа. Харин одоо бол жам гэж боддог болсон.

-Анх удаа Монголд тоглолтоо хийх ямар байсан бэ?

-Долдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын Дуурийн театрт тоглолт зохион байгуулагдсан.  Тус барилгыг дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японы олзлогдсон цэргүүд барьсан учраас бат бөх хийгээд гадаад болон дотоод засал нь ч тун гайхалтай санагдсан. Маш олон үзэгчид хүрэлцэн ирсэн шүү. Хөтөлбөр шахуу байсан учир гурван цаг орчим л дэлгүүр хэссэн. Тэгээд гудамжаар алхаж явтал “Тоглолтыг чинь үзсэн. Үнэхээр гайхалтай” гэж монголоор хэлэх хүмүүстэй таарч явлаа. Сэтгэл маш их  хөдөлсөн. 

Бас наймдугаар сарын 3-нд Улаанбаатар хотоос 100 орчим км-т орших 13 дугаар зуун цогцолбор буюу Чингис хаан амьд сэрүүн ахуйдаа амьдарч байсан газрыг сэргээн засварлан аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй  газарт очиж дуугаа дуулж, тоглолт хийж билээ. Хээр талын дунд нэг ч үзэгчгүй. Задгай тайзан дээр гараад дуулж эхэлтэл хаанаас ч юм май май гэх хонь, адуун сүргийн дуу сонстож байлаа. Салхи, тэнгэр, газар дэлхий, дуу хоолой нэгэн дор сүлэлдсэн сайхан тоглолт болсон. Нар жаргах үед хамгийн сүүлийн “Хүнаүта” дуугаа дуулчихаад л унтахаар явж билээ.  

-Монгол Улсын  соёлын Элчээр томилогдсон гэсэн үү?

-Наймдугаар сарын 1-нд Монголын Гадаад хэргийн яаманд тус албан тушаалд томилох үйл ажиллагаа болсон. Өмнө нь Монголын уламжлалт дуу хөгжмийг япончууддаа сонсгох боломж олдоосой гэж хүсдэг байлаа. Хөгжим, урлагийн арвин сан хөмрөгтэй улс шүү дээ. “Хөөмий” гэж мэдэх үү. Хоолойн хөгжим шүү дээ. Хоолойн гүнээс гарах хөгжмийн авиаг хөөмий гэдэг юм.  Эцэс төгсгөлгүй үргэлжлэх өргөн уудам тал нутгаас тэр чимээ гарч байна уу гэлтэй салхины тусламжтайгаар гарах дуу авиаг хөгжим болгон хөгжүүлсэн юм шиг сонсогддог. Соёлын элчээр таван жилийн хугацаанд ажиллана. Тиймээс Япон, Монгол хоёр улсын хөгжмөөр дамжуулан соёлыг танилцуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Та “Жамаас” дууг хэнд зориулахыг хүсч байна вэ?

-Хүчирхийлэл, хүүхдээ хаясан, бага насны хүүхдүүд нэг нэгийгээ шоглосон,  учир утгагүй аллагын хэргүүд сүүлийн үед ар араасаа л гарах боллоо. Амьдрал үнэхээр сайхан шүү дээ. Заавал ингэх хэрэгтэй гэж хүчээр сургахын оронд дуугаараа дамжуулан үүнийг илэрхийлэхийг хүслээ. “Жамаас” дууг заавал нэг удаа ч болов сонсч, өөрийгөө мэдрээсэй гэж хүсч байна.

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

19 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

19 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

19 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

19 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

20 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах