• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хямрал жүдог тойрсонгүй юу

Монголын спортын топ дөрвөн төрлөөс хамгийн их амжилттай яваа нь жүдогийнхон. Зөвхөн 2016 онд гэхэд Монголын жүдочид Олон улсын чанартай уралдаан, тэмцээнээс 20 алт, 25 мөнгө, 37 хүрэл, нийт 92 медаль хүртэж, энэ чанараараа дэлхийд тавдугаар байрт бичигдэж байна. Энэ талаарх мэдээлэл Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад дурайж байгаа. Мөн манай жүдочид жин бүрт дэлхийн чансаанд дээгүүр өрсөлдөж байна. Энэ бүхэн манай жүдочдын чанар чансаа хаана хүрснийг, Монголын Жүдо бөхийн холбоо ямархуу ажиллаж байгааг харуулна.

Тэгвэл хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуухаар нөхцөл байдал үүсээд байна. Учир юу гэвээс Олимпийн наадмаас хойш болсон Олон улсын чанартай тэмцээнд манай тамирчид нэг их явсангүй.

Тухайлбал, энэ сарын ихээр болсон “Ташкент”-ын Гран при тэмцээнд ердөө хоёрхон тамирчин оролцсон. Өмнө нь нэг тэмцээнд оролцоод, гадаадад явж байсан болохоор Д.Амартүвшин, Д.Алтансүх  хоёр очиж оролцсон. Улмаар Д.Алтансүх хүрэл медаль авсан.

Тэгвэл энэ баасан гарагт эхлэх Абу Дабигийн “Их дуулга”-д ердөө ганцхан тамирчин л оролцох гэж байна. Уг нь “Их дуулга” ангиллын тэмцээн. Хэрвээ медаль хүртвэл өндөр оноо авах боломжтой байдаг. Гэтэл манайх ердөө л 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэгийг явуулж байна.

Уг нь өнгөрсөн жил манайхаас 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэж байсан. Мөн П.Лхамдэгд шагналт тавдугаар байрт орж байлаа. Гэтэл энэ жил ердөө л ганц хүн явуулж байгаа нь хөрөнгө мөнгөгүйтэй холбоотой л гэж ойлгогдож байна.

Дээрээс нь ирэх сарын 18-нд Хятадад Чиндаогийн Гран-при тэмцээн болох учиртай. Өнгөрсөн жил манай улсаас энэ тэмцээнд 17 тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авч байлаа. Гэтэл энэ жил Биеийн тамир, спорт хөгжлийн төв болоод Монголын Жүдо бөхийн холбооноос зардал мөнгө гаргаж өгөх боломжгүй учир уг тэмцээнд оролцох сонирхолтой тамирчид өөрсдөө зардлаа гаргаад, явж болно хэмээн мэдэгдсэн байх юм.  Цаашлаад он дуустал Токиогийн болон Парисын “Их дуулга” болоод “World masters” болно. Энэ мэтээр зардал мөнгө байхгүй гээд ганц нэг тамирчин явуулж байж магадгүй болсон юм биш биз дээ арай.

Тиймээс хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуугаад байна. Гэхдээ энэ жилийн тэмцээн уралдаанд оролцохгүй байсан ч ач холбогдол багатай гэж үзэж байж болох. 2020 оны Олимпийн цикл дөнгөж эхэлж байна. Дараа жилээс тэмцээн уралдаандаа оролцоод, оноогоо цуглуулаад явахад эрх авчих боломжтой.

Тийм болохоор энэ жилдээ тэмцээнүүдээ өнжиж, зардал мөнгөө хэмнэе гэсэн бодлого барьж байж ч болох юм. Ямар ч байсан Абу Дабиг, цаашлаад Чандаог өнжих нь тодорхой боллоо. Яахав, хувиасаа зардал мөнгөө гаргаад цөөн хэдэн тамирчин явж магадгүй юм. Ойрхон болох болохоор. Түүнээс биш холбоо болоод улс мөнгө гаргаж чадахааргүй л болж.

Гэхдээ Токио, Парисын “Их дуулга”, мастеруудын тэмцээнийг өнжихгүй байх гэж найдая. Хэрвээ холбоо боломж муутай бол улсыг “зулгаасан” нь дээр байх. Улсын эдийн засаг хүнд байгааг мэдэж байна. Гэхдээ голлох спортоосоо харамлахгүй байвал сайнсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Ярилцлага
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Холимог тулааны тамирчин Ронда...
Ла лигийн шилдэгт Роналдо...

Хямрал жүдог тойрсонгүй юу

Пунцагболд 2016-10-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хямрал жүдог тойрсонгүй юу

Монголын спортын топ дөрвөн төрлөөс хамгийн их амжилттай яваа нь жүдогийнхон. Зөвхөн 2016 онд гэхэд Монголын жүдочид Олон улсын чанартай уралдаан, тэмцээнээс 20 алт, 25 мөнгө, 37 хүрэл, нийт 92 медаль хүртэж, энэ чанараараа дэлхийд тавдугаар байрт бичигдэж байна. Энэ талаарх мэдээлэл Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад дурайж байгаа. Мөн манай жүдочид жин бүрт дэлхийн чансаанд дээгүүр өрсөлдөж байна. Энэ бүхэн манай жүдочдын чанар чансаа хаана хүрснийг, Монголын Жүдо бөхийн холбоо ямархуу ажиллаж байгааг харуулна.

Тэгвэл хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуухаар нөхцөл байдал үүсээд байна. Учир юу гэвээс Олимпийн наадмаас хойш болсон Олон улсын чанартай тэмцээнд манай тамирчид нэг их явсангүй.

Тухайлбал, энэ сарын ихээр болсон “Ташкент”-ын Гран при тэмцээнд ердөө хоёрхон тамирчин оролцсон. Өмнө нь нэг тэмцээнд оролцоод, гадаадад явж байсан болохоор Д.Амартүвшин, Д.Алтансүх  хоёр очиж оролцсон. Улмаар Д.Алтансүх хүрэл медаль авсан.

Тэгвэл энэ баасан гарагт эхлэх Абу Дабигийн “Их дуулга”-д ердөө ганцхан тамирчин л оролцох гэж байна. Уг нь “Их дуулга” ангиллын тэмцээн. Хэрвээ медаль хүртвэл өндөр оноо авах боломжтой байдаг. Гэтэл манайх ердөө л 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэгийг явуулж байна.

Уг нь өнгөрсөн жил манайхаас 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэж байсан. Мөн П.Лхамдэгд шагналт тавдугаар байрт орж байлаа. Гэтэл энэ жил ердөө л ганц хүн явуулж байгаа нь хөрөнгө мөнгөгүйтэй холбоотой л гэж ойлгогдож байна.

Дээрээс нь ирэх сарын 18-нд Хятадад Чиндаогийн Гран-при тэмцээн болох учиртай. Өнгөрсөн жил манай улсаас энэ тэмцээнд 17 тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авч байлаа. Гэтэл энэ жил Биеийн тамир, спорт хөгжлийн төв болоод Монголын Жүдо бөхийн холбооноос зардал мөнгө гаргаж өгөх боломжгүй учир уг тэмцээнд оролцох сонирхолтой тамирчид өөрсдөө зардлаа гаргаад, явж болно хэмээн мэдэгдсэн байх юм.  Цаашлаад он дуустал Токиогийн болон Парисын “Их дуулга” болоод “World masters” болно. Энэ мэтээр зардал мөнгө байхгүй гээд ганц нэг тамирчин явуулж байж магадгүй болсон юм биш биз дээ арай.

Тиймээс хямрал жүдог тойрсонгүй юу гэж асуугаад байна. Гэхдээ энэ жилийн тэмцээн уралдаанд оролцохгүй байсан ч ач холбогдол багатай гэж үзэж байж болох. 2020 оны Олимпийн цикл дөнгөж эхэлж байна. Дараа жилээс тэмцээн уралдаандаа оролцоод, оноогоо цуглуулаад явахад эрх авчих боломжтой.

Тийм болохоор энэ жилдээ тэмцээнүүдээ өнжиж, зардал мөнгөө хэмнэе гэсэн бодлого барьж байж ч болох юм. Ямар ч байсан Абу Дабиг, цаашлаад Чандаог өнжих нь тодорхой боллоо. Яахав, хувиасаа зардал мөнгөө гаргаад цөөн хэдэн тамирчин явж магадгүй юм. Ойрхон болох болохоор. Түүнээс биш холбоо болоод улс мөнгө гаргаж чадахааргүй л болж.

Гэхдээ Токио, Парисын “Их дуулга”, мастеруудын тэмцээнийг өнжихгүй байх гэж найдая. Хэрвээ холбоо боломж муутай бол улсыг “зулгаасан” нь дээр байх. Улсын эдийн засаг хүнд байгааг мэдэж байна. Гэхдээ голлох спортоосоо харамлахгүй байвал сайнсан.

Сэдвүүд : #Нийтлэл   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

10 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

10 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

10 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

10 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

10 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

10 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

21 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

21 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

21 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах