• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ. Тэрээр “…Шүүхийн эцсийн шийдвэртэй асуудлаар “...Хуульгүй, шүүхгүй явья” гэдэг манлайллыг хуулийн хэрэгжилтийг парламентын (ард түмний) өмнө Үндсэн хуулиар хариуцдаг субьект илэрхийлэх нь улс төр, эрх зүйн үр дагавартай. “…Хууль юу юм, шүүхийн шийдвэр юу юм” гэчихээд ард түмнээсээ яаж хуулийн хэрэгжилт шаардах уу. “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн байна. 

Хэдийгээр сүүлийн жилүүдэд “…Шүүх өөрөө шүүхэд итгэх олны итгэлийг унаж, шүүхийн хараат бус байдлаа алдах буруутай үйлдлүүдийг хийж байна” гэж шүүмжлүүлж буй ч Б.Энхбаярын хэлсэн нь үнэний хувь өндөртэй юм. Өөрөөр хэлбэл, зарим этгээд шүүхийн шийдвэрийг үл тоож, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлдэггүй нь шүүхийн хүчийг сулруулж, хуулиар олгогдсон эрх мэдэл, хараат бус байдалд нь халддаг. Дүнд нь, шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлтэй хамт доошилдог.

Хамгийн гол нь ийм “эсэргүүцэл” хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг УИХ-аас гарч буй нь маш ноцтой юм.

Уг нь Дээд шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоороо УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт ял оноосон. Түүнийг Хөгжлийн банкны хэргээр шийтгэсэн. Тодруулбал, Дээд шүүх “…Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэсэн. Үүгээр Даваагийн Цогтбаатар нь өмнө нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон.

Ингэснээр Даваагийн Цогтбаатар УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж зааснаар эгүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн юм.

Гэвч Дээд шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш бараг хоёр сар болох гэж байна. Хамгийн гол нь УИХ-ын удирдлагууд ам ангайхгүй байсаар, ангайхдаа аргацаасан тайлбар хийсээр УИХ-ын намрын чуулганыг хаачихав. Үүгээрээ УИХ-аас Даваагийн Цогтбаатар дээр эс үйлдэхүйгээрээ дабл стандарт тогтоогоод өгөв.

Гэтэл Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарна. Тэр утгаараа, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн гээд харьяатай, харьяалалгүй хүн бүх төрлийн хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Тэр дундаа, Дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ. Хэрэв тухайн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, хууль зүйн хариуцлага хүлээлгэх талаар холбогдох хуулиудад нарийвчлан заасан. Гэвч хууль тогтоох байгууллага нь ингэвэл хэрхэх учиртайг мэдэхгүй юм. Дэлхий дээр манайхаас өөр улсад ийм тохиолдол гарахгүй л дээ.

Нөгөөтэйгүүр, ингэснээр маш олон сөрөг үр дүн үүсээд эхэллээ. Наад зах нь Хөгжлийн банкны хэргээр ял шийтгүүлсэн Даваагийн Цогтбаатар Төрийн ордонд үлдэж, бусад нь шорон руу ачигдаад байна. Ингэснээр Дээд шүүхийн тогтоолыг УИХ “дабл стандарт” болгочихож байгаа юм. “Дабл стандарт” гэдгийг манайхан мэднэ. Ялгаварлан гадуурхалт, шударга бус байдал гэсэн үг. Тодруулбал, ижил гэмт хэрэг үйлдсэн хоёр хүнийг шүүхийн шийдвэрээр хоёр өөрөөр яллахыг хэлдэг. Эрх мэдэл бүхий этгээдэд хөнгөн ял оноож, хүч сул хүнд хатуу ял оноох ойлголтод хамаардаг. Үүсэл нь ийм, гэхдээ бусад эрх зүйн хэм хэмжээ дээр ч дабл стандартыг дэлхийгээрээ ярьдаг болсон. Ерөнхийдөө, төрийн шийдвэртэй хамаатай ойлголт болж өргөжөөд байгаа юм. Явж явж энэ нь тэгш байдалтай л уягдаж буй хэрэг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7517)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
NBA-ын 15 дахь долоо хоногийн...
"Утаа дуусахаас өмнө сонсголоо...

Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

ГАРЬД 2025-02-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ. Тэрээр “…Шүүхийн эцсийн шийдвэртэй асуудлаар “...Хуульгүй, шүүхгүй явья” гэдэг манлайллыг хуулийн хэрэгжилтийг парламентын (ард түмний) өмнө Үндсэн хуулиар хариуцдаг субьект илэрхийлэх нь улс төр, эрх зүйн үр дагавартай. “…Хууль юу юм, шүүхийн шийдвэр юу юм” гэчихээд ард түмнээсээ яаж хуулийн хэрэгжилт шаардах уу. “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн байна. 

Хэдийгээр сүүлийн жилүүдэд “…Шүүх өөрөө шүүхэд итгэх олны итгэлийг унаж, шүүхийн хараат бус байдлаа алдах буруутай үйлдлүүдийг хийж байна” гэж шүүмжлүүлж буй ч Б.Энхбаярын хэлсэн нь үнэний хувь өндөртэй юм. Өөрөөр хэлбэл, зарим этгээд шүүхийн шийдвэрийг үл тоож, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлдэггүй нь шүүхийн хүчийг сулруулж, хуулиар олгогдсон эрх мэдэл, хараат бус байдалд нь халддаг. Дүнд нь, шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлтэй хамт доошилдог.

Хамгийн гол нь ийм “эсэргүүцэл” хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг УИХ-аас гарч буй нь маш ноцтой юм.

Уг нь Дээд шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоороо УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт ял оноосон. Түүнийг Хөгжлийн банкны хэргээр шийтгэсэн. Тодруулбал, Дээд шүүх “…Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэсэн. Үүгээр Даваагийн Цогтбаатар нь өмнө нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон.

Ингэснээр Даваагийн Цогтбаатар УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж зааснаар эгүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн юм.

Гэвч Дээд шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш бараг хоёр сар болох гэж байна. Хамгийн гол нь УИХ-ын удирдлагууд ам ангайхгүй байсаар, ангайхдаа аргацаасан тайлбар хийсээр УИХ-ын намрын чуулганыг хаачихав. Үүгээрээ УИХ-аас Даваагийн Цогтбаатар дээр эс үйлдэхүйгээрээ дабл стандарт тогтоогоод өгөв.

Гэтэл Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарна. Тэр утгаараа, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн гээд харьяатай, харьяалалгүй хүн бүх төрлийн хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Тэр дундаа, Дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ. Хэрэв тухайн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, хууль зүйн хариуцлага хүлээлгэх талаар холбогдох хуулиудад нарийвчлан заасан. Гэвч хууль тогтоох байгууллага нь ингэвэл хэрхэх учиртайг мэдэхгүй юм. Дэлхий дээр манайхаас өөр улсад ийм тохиолдол гарахгүй л дээ.

Нөгөөтэйгүүр, ингэснээр маш олон сөрөг үр дүн үүсээд эхэллээ. Наад зах нь Хөгжлийн банкны хэргээр ял шийтгүүлсэн Даваагийн Цогтбаатар Төрийн ордонд үлдэж, бусад нь шорон руу ачигдаад байна. Ингэснээр Дээд шүүхийн тогтоолыг УИХ “дабл стандарт” болгочихож байгаа юм. “Дабл стандарт” гэдгийг манайхан мэднэ. Ялгаварлан гадуурхалт, шударга бус байдал гэсэн үг. Тодруулбал, ижил гэмт хэрэг үйлдсэн хоёр хүнийг шүүхийн шийдвэрээр хоёр өөрөөр яллахыг хэлдэг. Эрх мэдэл бүхий этгээдэд хөнгөн ял оноож, хүч сул хүнд хатуу ял оноох ойлголтод хамаардаг. Үүсэл нь ийм, гэхдээ бусад эрх зүйн хэм хэмжээ дээр ч дабл стандартыг дэлхийгээрээ ярьдаг болсон. Ерөнхийдөө, төрийн шийдвэртэй хамаатай ойлголт болж өргөжөөд байгаа юм. Явж явж энэ нь тэгш байдалтай л уягдаж буй хэрэг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7517)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

4 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

4 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

8 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

8 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

8 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

8 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах