• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.07.02) болж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл тэргүүтэй долоон асуудал хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай бичиг ирүүлснийг уншиж танилцуулан, уг хуулийн төслийг хууль санаачлагч татан авсанд тооцлоо. Мөн тэрбээр хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнхуулийг төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын санаачлан боловсруулж, энэ оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль,тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, мөн Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлынтогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 40 гишүүний энэ сарын 02-нд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн санаачлан боловсруулж,  2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ нарын 10 гишүүн санаачлан боловсруулж,  2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны зургадугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн чуулган нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын мөн өдрийн 288 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Ажлын хэсгээс,

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг эрхлэх Байнгын хорооны саналыг үндэслэн холбогдох байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах сонсох талаар, Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудалд Аялал жуулчлал дэд хороо байгуулах, Нэгдсэн хуралдаанд албан тушаалтан худал мэдээлэл өгсөн бол мэдээллийн үнэн зөв, эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах байгууллагад Үндэсний Статистикийн хороог нэмэхээр, Шинжлэх ухааны дэд хороо байгуулах хуулийн төслийг зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо болгон өөрчлөх, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төслийн зохицуулалтад тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомж гэж ялган тодорхой зохицуулахаар

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор тухайн жилийн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан бол хоригийн шинж байдлыг харгалзан Улсын Их Хурал тогтоосон хугацаанд төслийг оруулж ирэх хуулийн төслийн зохицуулалтыг хоригийн шинж байдлыг нь харгалзах биш Төсвийн байнгын хорооны саналаар хугацаа тогтоож болохоор өөрчлөх, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх дэгтэй холбоотой хэсэгт хоёр дахь хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах зэрэг зарим процессыг тодруулах, Хууль зүйн дүгнэлтийг зөвлөмж болгон өөрчилж байгаатай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор түр хорооны даргыг түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүн даргалах, тухайн гишүүн татгалзсан бол түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоотомилох, эсхүл ийм шаардлагагүй гэж үзсэн бол түр хорооны гишүүд дотроосоо сонгох зэрэг нийт 17 зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Л.Энхнасан, М.Бадамсүрэн, Ц.Мөнхтуяа, Ч.Нномин, Д.Рэгдэл, Б.Энхбаяр нараас ирүүлсэн болон Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан, аваагүй саналуудыг бүлэглэн бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсаныг  Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илтгэв.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Номинчимэг, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж парламент дахь сөрөг хүчний хяналт хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол түр хороо байгуулах явдал болохыг онцолж, эрх баригч намын гишүүдээр удирдуулсан түр хороодын ихэнх нь ор нэр төдий ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, санаачилсан гишүүд өөрсдөө түр хороог ахалж ажиллах нь дэлхийн жишиг гэдийг дурдав. Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг эсэргүүцэж ахмад настнууд жагсаал хийж байгааг тэрбээр сануулж, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын үед хуралдаж, өр, орлогын харьцааг 70х30 болгон, хугацааг 24 сараас дээш тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлээд, Төв банканд ажилладаг өөрийн зөвлөхийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгааг мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хуулийн төсөлд тусгагдсан Агаар орчны бохирдлын дэд хорооны нэрийн “агаар, орчин” гэх үгнүүд дундаа таслалтай эсэхийг тодруулан асууж, хуулийн төсөлд тус дэд хорооны чиг үүргийг “бодлого зохицуулалтын болон хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг”гэж өргөн хүрээтэй заасан бол хууль санаачлагчдын тайлбарт зөвхөн “хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж хязгаарлагдмал шинжтэйгээр дурдсан нь тодорхойгүй болгож болзошгүй байна гэлээ. Мөн хуулийн төсөлд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зарим чиг үүрэгтэй давхцалтай байгааг анхаарахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хянан шалгах Түр хорооны асуудлыг хуульчилж байсан 76 гишүүнтэй парламент одоогийнхоо тогтолцооны хувьд өөр болохыг хэлж, олон улсын жишиг болж буй хянан шалгах Түр хорооны загваруудаас манай улс зөвшилцлийн буюу Англи-Германы загварыг авсан гэдгийг тайлбарлаж, санаачлагч нь даргалах санал оновчтой биш гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Энэ талаар хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хариулахдаа хуулийн төсөлд хянан шалгах түр хороог санаачлагч гишүүн даргалах тухай бус даргалж болох тухай тусгасныг тайлбарлан, 32-оос дээш тооны гишүүдийн дэмжсэнээр тус түр хороог байгуулах бөгөөд эдгээр дэмжсэн санаачлагчид дотроосоо нэгийгээ томилох зохицуулалт гэдгийг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдээд, Хууль зүйн Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээнд байгуулагдах Тусгай хяналтын дэд хорооны талаар лавлаж, 126 гишүүнтэй энэ парламент хэлмэгдүүлэлтийн хонгилыг нурааж чадах, эсэх, энэ хууийн төсөл үүнд хувь нэмэр оруулах, эсэхийг хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой асуудлууд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлууд тус байнгын хороо хяналтаа тавьж чадахгүй байна. Тусгай хяналтын дэд хороогүй Байнгын хороо бол шүдгүй арслан гэж зүйрлээд, энэ асуудлыг шийдэж байж бид хууль зөрчих явдлыг шийдвэрлэнэ гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяанд байгаа Тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хороонд харьяалуулах нь ямар давуу талтайг, дэд хороодын тоог олон болгосоноор байнгын хороодын чиг үүрэгтэй давхардал үүсэх эсэх талаар асууж хариулт авсан юм. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг дараа нь хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулсан юм. Тус хуулиар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг аргын болон билгийн тооллын хуанлийн өдрөөр нарийвчлан тогтоож, эдгээрийн дотроос голлох есөн баяраар нийтээр амрах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөгөөд хэрэв нийтээр амрах баярын өдрүүд долоо хоног бүрийн амралтын өдөр тохиовол Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болох тухай заалт 2022 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуулиас хасагдсан байна. Иймд энэ зохицуулалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмж оруулах тухай хуулийн төслийг Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтад нь боловсруулсан байна. Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 

Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Г.Хосбаяр, Д.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд нийтээр баярлаж, амрах өдрүүдийн тоо олон болж, ажлын өдрүүдээс хугаслаж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагад хүндрэл үүсгэж буй болон амрах, баярлах өдрүүдийг аль болох цөөлөх талаар судалж тооцсон эсэх, Гадаад харилцааны яамнаас санал авч, хөрш орнуудтай харилцах хилийн боомтын ажил, амралтын хуваарийг тохиролцох талаар асууж, нийтээр тэмдэглэх баярын болон нийтээр амрах өдөр гэсэн нэр томьёоны ойлголтыг жигдэлж нэг мөр болгохыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга “нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэсэн заалтыг хуульд тусгаснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг хүлээхгүйгээр өөрсдөө зохицуулах боломжтой болно гэсэн хариултыг өгч, хуулийн төслийг Гадаад хэргийн сайд дэмжсэн санал ирүүлэхдээ зөвхөн Монгол үндэстний уламжлалт цагаан сар үндэсний их баяр наадам 7 хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амрах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Хуулийн төсөлд Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүлМонгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн холбогдох хэсэгт заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно гэж заасанзохицуулалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг нэмж оруулахаар боловсруулсан байна.

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомж, хөгжлийн бодлогын бичиг баримтууд,Засгийн газраас хэрэгжүүлж буй биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхөөс гадна спорт дахь хүний нөөцийг шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байгааг тэрбээр онцолж, хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсад олимпын төрлийн спортыг хөгжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаад улсын дасгалжуулагч мэргэжилтэн урьж ажиллуулж байгаа ажил олгогчийн ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг дагалдах хуулиар тусгасныг танилцуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад цаг хугацааны хүний нөөцийн болон мөнгөн зардал үүсэхгүй гэж үзсэнийг санал дүгнэлтэд онцолсон байна. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн гишүүн Ц.Сандаг-Очир гадаадын зарим тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож амжилт гаргах болсонтой холбогдуулан гадаадын хэчнээн тамирчин, тэр дундаа олимпын төрөлд амжилт гаргах боломжтой хүмүүс иргэншил хүссэн талаар асуулт асууж, хариулт авсанбайна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлынтогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, тайланг Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы ээлжит хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Оюутолгой төсөлд байгуулсан гэрээ контрактаа Монгол Улс эргэж харж шинэчилж сайжруулах ёстой гэж үзээд тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан гэдгээ хэлж, энэ асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдах ажлын хэсэгт орж ажиллах саналаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрлэнэбат мөнхүү дэмжиж байгаагаа илэрхийлж, зөвхөн Оюутолгой ХК болон Онтрэ ХК-тай холбоотой асуудлаар төдийгүй бүхий л стратегийн ордуудтай холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв гэсэн юм. Тэрбээр Оюутолгойн гэрээг байгуулах үеэс анзааралгүй орхисон хуулийн цоорхой, одоо эргэж авч үзэхэд тээг саад болох эрх зүйн асуудлуудыг хэр зэрэг тооцож байгааг асуусан юм. Хянан шалгах түр хороо байгуулагдсаны дараа тус хорооноос энэ асуултыг асуух нь зүйтэй гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өгч, дараагийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гэр хорооллыг дахин төлөвлөж хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцын хороолол болгон хөгжүүлэх, хотын авто замын бүсчлэлийг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн хүсэл санаачилгад үндэслэн дэд бүтэц бүхий газрыг төр, эсвэл хувийн хэвшлийн орон сууцаар шууд сольж, барилгажих талбайг бий болгох, Улаанбаатар хотын Сэлбэ Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20 мянган айлыг орон сууцжуулах үйл ажиллагаагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж Толгойт, Шархад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бий болж буй газрыг эргэлтэд оруулах шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан талаар дурдав.

Хуулийн төсөлд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллийг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих орон сууцын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай газрыг дахин төлөвлөх, Гэр хорооллын хөгжлийн сангийн зохицуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, мөн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулсан юм. Хуулийн төсөл батлагдсанаар тээврийн хэрэгслийн цахим системтэй холбогдсон радио давтамжаар тодорхойлох төхөөрөмж байршуулахад нэг удаа гарах нийт зардал 4 тэрбум 596 сая төгрөг, түүнчлэн төлбөр төлөгч хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх төлбөрийн нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох Төрийн санд төлөх үүргийг хэрэгжүүлэхэд нэг жилд нийт 1 тэрбум 491 сая 890 мянган төгрөгийн зардал гарах тооцоо гарсныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулгадаа онцоллоо. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг газрыг дахин төлөвлөх, Гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, хөрөнгийн зарцуулалт, түүний ил тод, нээлттэй байдлыг хэрхэн хангах талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, О.Номинчимэг, Дав.Цогтбаатар, С.Зулпхар, Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд нийслэлийн газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санг байгуулахтай холбоотой асуудлыг лавшруулан асууж, газраа чөлөөлсөн иргэдийг хаана суурьшуулах, түрээсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сангийн хөрөнгийг аль болохоор жигд тэгш одоо ингээд хүртээхийн тулд энэ дээр ямар зарчим баримтлах, хэрхэн хянах, ногоон байгууламжийн хөгжилд сангаас хөрөнгө зарцуулах, такси үйлчилгээг хэрхэн дэмжих, Улаанбаатар хотын төлөвлөлт буруу явснаас зайгүй шигүү болсны дээр орон сууцыг олон давхар барьсаар байгаа тохиолдолд түгжрэлийг хэрхэн бууруулах, дахин төлөвлөлтөд орж буй барилгуудын оронд олон давьхар барилга барихгүй байх, хотоо аль болох тэлж, дэд төвүүдийг өргөжүүлэн, дулааны болон цахилгааны эрчим хүч, усан хангамжийн сүлжээгээ өргөтгөх, чадвар муутай жолооч бэлдээд байгаа жолооны курсүүдэд ямар арга хэмжээ авах, дүрэм зөрчиж буй жолооч нарт тооцох хариуцлагыг чангаруулах, нийслэлийн албан хэрэгцээний автомашиныг цөөлж манлайлал үзүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахиан төлөвлөхдөө ашиггүй байршилд байгаа барилгуудыг хамруулах, орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэг барих асуудалд анхаарах зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн юм. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд хүний эрх, хувийн өмчийн асуудлыг анхааралтай тусгах, хэлэлцүүлэгт иргэд, олон нийтээс санал авдаг байх Хууль тогтоомжийн тухай хуулийг зарчмын баримтлах, яаралтай горимоор оруулж ирсэн энэ хуулийн цаана өмчийн эрхийн асуудал хөндөгдөх нь их байдаг тул ийм горимоор хууль өргөн мэдүүлэхгүй байх, гэр хорооллын хөгжлийн сангийн орлого хэрхэн бүрдэх, хотын захиргаа орон сууц барьж, борлуулж хувийн хэвшилтэй өрсөлдөх гэж байгаа нь зөв эсэх, такси үйлчилгээг дэмжихдээ дэлхийн хотууд татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр менежмент хийхээс бус татвар төлөгчдийн мөнгийг шууд такси компаниудад хуваарилах нь оновчтой байж чадах эсэх талаар асууж, хуульчлан албадах арга барилаа өөрчлөхийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвлөж байлаа. Мөн өмнө гарч байсан 100 айл, Баянзүрх дүүрэг зэрэг газарт дахин төлөвлөлтөөр явуулсан орон сууцжуулалт шиг эмх замбараагүй, шигүү ширэнгэ босгохгүй байхад анхаарах, замын түгжрэл боловсролын үйлчилгээг дагасан шинжтэй байгааг анхаарах, автомашины зогсоолыг өдөр, шөнийн онцлогтой байршлаар зохицуулах боломж байгааг сануулж, зуслангийн бүсэд газар өмчлөлийг үргэлжлүүлэх, хот даяар хэрсэн цахилгааны кабелиуд, дулааны, цэвэр усны, бохирын шугам сүлжээний асуудлыг цэгцлэх, нэгдсэн хогийн цэгүүд, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд сангийн хөрөнгөөс зарцуулах, газрын нөхөн олговрыг бодитой хэрэгжүүлэх, гэр хорооллын оршин суугчдын эрхийг хөндөхгүй байх, ажил зохион байгуулахад цаг алдах тохиолдол нийслэлд их байдаг тул түргэн шуурхай ажиллах, нийслэлийн үнэт цаасны менежментийг сайжруулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар үзэл баримтлалын шинжтэй зөрүүтэй байр сууриуд гарч байгаа тул тус бүлгийн гишүүдээс гаргаж буй саналд үндэслэн гурван хоногийн завсарлага авах горимын санал гаргав. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед гуван хоногийн завсарлага өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өглөө. 

Харин Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хоёр цагийн завсарлага хүссэн юм. Хэлэлцэж байгаа асуудлаар байр сууриа нэгтгэх, ойлголцох шаардлага аль аль намын бүлэгт байгааг харгалзан хоёр цагийн завсарлага өгөв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Хүний эрхийг зөрчсөн дүрэм...
Шигшээ багийн тамирчдад Ерөнхий...

2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Kuzmo 2025-07-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

14 цагийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

16 цагийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

16 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

16 цагийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

17 цагийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

18 цагийн өмнө өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

18 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

1 өдрийн өмнө өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

2 өдрийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

2 өдрийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

2 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-08-06 өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах