• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа гурван хүүхдийн ээж, залуухан эмэгтэй нөхөртөө 23 хутгалуулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Албан бус мэдээллээр “Тэд салах өргөдлөө өгсөн боловч шүүхийн эвлэрлийн хугацаанд байсан” гэх. Энэ хэрэг нийгмийг цочроосон ч, нэг хэсэгтээ шуугиад л өнгөрөх нь байна. Түүний дараа Дундговь аймгийн Сайнцагаан суманд худалдагч эмэгтэй гэгээн цагаан өдөр ажлын байрандаа зайрмаг өгөөгүйн төлөө балмадаар зодуулав. Тухайн хэргийн бичлэг цахим орчинд тарж, нийгэм ямар түгшүүртэй, хүмүүсийн ааш авир ямар хэрцгий балмад болж байгааг мөн л хэд хоног шуугин ярьцгаав.  

Ийнхүү нийгмийг цочроосон хэргүүдийн дараа буюу энэ сарын 1-нд Ерөнхий сайд Г.Занданшатар хүчирхийлэл, ёс бус үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Боловсрол, Соёл, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт  анхааруулсан.  Ерөнхий сайд “Манай улсад сүүлийн үед монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарсаар байна. Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэргүүд нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс  хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон.  Хуулийн хэрэгжилтэд улс төр, хувийн ашиг сонирхлын ямар ч нөлөө байж болохгүй. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг даалгав.

Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газрын сайд нар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, төсөв хуваах асуудлаа л ярьсаар байна.   Мөн түүхэндээ анх удаагаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлсэн, Азидаа хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэдгээрээ “онгирч” ярьцгаадаг.  Гэвч эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл  мэндтэй холбоотой хүчирхийллийн хэрэг нийгмийг цочроосоор байхад парламентын танхимд тэднийг хамгаалах дуу хоолой байсангүй.  Уг нь өчигдөр, уржигдар УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдсан.   Гэсэн ч гишүүд Төсвийн хуваарилалт, Баяр наадмын хууль, эрчим хүчний хулгай яриад л өнгөрлөө. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй, мөн түүнийгээ яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулж болно. Тэгэхээр яг ийм түгшүүртэй цаг үед хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга байгаа нь харамсалтай.

Ер нь гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хуулийн гажуудал байгааг салбарын экспертүүд ярьдаг.  Мөн энэ төрлийн гэмт хэрэг нэлээд ойрхон давтамжтай гарч, сүүлдээ харгис хэрцгий байдал рүү шилжиж байна.

Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө СХД-т 30 гаруй насны эмэгтэй гэртээ хамтран амьдрагчийнхаа гарт зодуулж нүдүүлж, хоолойгоо хэрчүүлэн харгис хэрцгий гэмт хэргийн золиос болж байв. Тэр эмэгтэй номын соёлыг түгээх, хүүхэд хамгааллын үйлсэд идэвхтэй оролцдог манлайлагч, хувиараа бизнес эрхэлдэг гайхамшигтай бүсгүй байсан гэдэг. Гэтэл өнөөх хамтран амьдрагч нь бүсгүйг хөнөөчхөөд эцэст нь  өөрийгөө дүүжилсэн байдаг.

Мөн өнгөрсөн зун 20 настай этгээд хамтран амьдрагч эмэгтэйгээ гэрт нь хөнөөж шүүгээнд нь хийчхээд, цогцосных нь дэргэд амьдарч байгаад 16-хан настай жаахан охиныг бас хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан.

Түүнчлэн одоогоос 13 жилийн өмнө жирийн нэг бүсгүй шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацааг дуусгаад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх рүү явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Нөхөр нь өөрийгөө хутгалсан ч амьд үлдэж, бяцхан хүү нь өнчирч үлдсэн. Нөхөр нь “Чи үхэж байж л надаас сална” гэж заналхийлдэг байсан. Тэр зорилгоо биелүүлж, 23 жилийн хорих ял аваад шоронд явсан гашуун тохиолдол гарсан. Гэтэл өнөөдөр ч дээрх асуудал давтагдлаа. Эхнэрээ гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасных нь төлөө ажлын байран дээр нь, олны нүдний өмнө 23 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Түүний ард гурван хүүхэд ээжгүй үлдэв.

Тэгэхээр Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн хуулиа дахин шинэчлэх, хүчирхийлэгчийг хохирогчид ойртуулахгүй байх шүүхийн захирамж гаргах, тэр захирамжийг хэрэгжүүлэх журмыг батлах, хүчирхийлэгчийг шүүгдэхийн өмнө болон ял эдэлсэн хойно нь ч  цагдаагийн байнгын  хяналтад байлгах тогтолцоог бий болгох цаг болсныг энэ олон сайхан эмэгтэйчүүдийн алтан амь харуулж байна.

Хуулийн өөрчлөлтийн талаар Хүний эрхийн хуульч Н.Арвинтариа байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр “Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа шинэчилж, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх болсон. Энэ бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн амь нас ямар эмзэг, хамгаалалтгүй байгаагийн бодит жишээ. Хүчирхийлэгчтэй эвлэрэхийг шаарддаг, бүрдүүлэхэд хэцүү  нотлох баримт шаарддаг тогтолцоо хохирогчийн амь насыг аюулд оруулж байна. Эвлэрэх хугацаа бол байнгын хүчирхийлэл, дарамтад байгаа хүний хувьд гарц биш, хавх болдог” гэжээ.  Мөн хохирогчид эвлэрэл биш хамгаалалт хэрэгтэй.  Наад зах нь шүүх, Хүчирхийллийн шинжтэй гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхгүй байх.  Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж хуульд заасан.

• Нотлох баримтын уян хатан шаардлага тавих зохицуулалт бий болгох.

• Хохирогчийг түр хамгаалах байранд холбон зуучлах, тусдаа амьдрахыг даалгах, яаралтай арга хэмжээ авах журам гаргах

• Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг “гэр бүлийн маргаан, хувь хүний асуудал” гэж үзэх хандлагаас ангижрах шаардлагатай байна” гэжээ.

Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэгчдийг чангалах хуулийн төслийн гол өөрчлөлтүүд ч бараг бэлэн байна.  Санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлээд батлуулчих УИХ-ын гишүүн байна уу гэдэг нь асуудлын гол болчхоод байна.   Үгүй бол гэр бүлийн маргаан, хүчирхийллээс үүдэлтэйгээр сайхан монгол эмэгтэйчүүдийнхээ алтан амийг зольсоор байх нь...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Есөн улаан мэнгэтэй хөх нохой...
Алтны шороон ордыг биш үндсэн...

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч

БАТСАЙХАН 2025-07-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

11 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

11 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

11 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

11 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

12 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

12 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

12 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах