• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Холимог тээврийн үйлчилгээ ухаалаг системийн тусламжтай иргэдэд шуурхай хүрнэ

-Зам, тээврийн салбар тээврийн нэгдсэн ухаалаг системд шилжив- 
 
Улс орны гадаад харилцаа хөгжиж, бид хүссэн газартаа аялаж, зугаалах боломжтой болсон. Тэр бүү хэл манай улсын иргэдэд 20 гаруй улсад визгүй зорчих боломж аль хэдийнэ нээгдсэн. Түүнийг дагаад зам, тээврийн салбар ч хурдацтай хөгжих боллоо.  Тив алгасаж нислэг үйлдэх нь битгий хэл зэргэлдээх аймаг руугаа явах гэж хонон өнжин зорчдог байсан үе өнгөрч, хэдхэн цагийн дотор л хүрдэг болсон нь зам, тээврийн салбар бидний нүдэн дээр хөгжиж буйн нэг илрэл.
 
Зам харгуйгаа засч, техник технологио шинэчилсэн зам тээврийн салбар өнгөрсөн өдрүүдэд нэгэн дэвшилтэд технологийг нэвтрүүллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем ТҮЦ машин нэвтрүүлэхээр болсон юм. Үүнтэй уялдуулан холимог тээврын туршилт аравдугаар сарын 27-30-нд Улаанбаатар-Сэлэнгэ -Улан-Үд хотын чиглэлд боллоо. Туршилтын тээвэр аравдугаар сарын 27-ны 20:00 цагт эхэлж, 28-ны үүрийн 04:40 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд нээлтийн үйл ажиллагаа болсон юм. 
 
Энэхүү үйл ажиллагаанд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн дарга,  “Зэлтэрийн зам” компанийн захирал Г.Лхагвачулуун болон зорчигчид оролцсон. Туршилтын тээврийг нээж, ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт автотээврийн салбартай холбоотой гурван том зорилт багтсан. Түүний нэг нь зорчигчдод ээлтэй, эко ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх юм.
 
Энэ хүрээнд анх удаа төмөр зам болон автотээврийг холбосон нэгдсэн системийн үйлчилгээг нэвтрүүлж,  туршилтын тээврийг хийж байна. Өөрөөр хэлбэл, холимог тээврийн тасалбарын систем нэвтрүүлж, туршилтын тээврийг амжилттай хийж байна. Тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломж бүрдэнэ. Мөн иргэд ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи болон боловсронгуй үйлчилгээг авахаас гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой.
 
Энэхүү ухаалаг систем зөвхөн төмөр зам, автотээврийн холимог тээвэрлэлтэд гэлтгүй агаарын тээвэрт ч ашиглагдана. Бид эхний удаад төмөр зам, автотээвэрт туршилт хийлээ. Удахгүй Улаанбаатар-Дорнод-Манжуур чиглэлд агаарын тээврийн туршилт хийнэ” гэв. Мөн салбар яамнаас зам, тээрийн салбарт тээврийн нэгдсэн, ухаалаг системийг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ард иргэдэд үйлчилгээг ойртуулах, хямд, хүртээмжтэй байлгах, иргэдийн эрэлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж эхэлжээ.
 
Уг  зорилгын хүрээнд эхний ээлжинд улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тасалбарыг автомат машинаар борлуулах туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Туршилтын үйл ажиллагаа амжилттай болсноор ирэх оны нэгдүгээр улирлаас нийтийн хүртээл болгон ашиглах ажээ. Энэхүү ухаалаг систем нь зөвхөн улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна дотоодын нислэг, төмөр замын билетийг хамт бичиж, түгээх аж. Түүнчлэн Зам, тээврийн салбарын бусад төрлийн лавлагаануудыг авах юм байна.
 
Зорчигчид нэг тасалбараараа автобусанд суух боломжтой гэв
 
Улс, хооронд зорчихын тулд галт тэрэгний тасалбараас гадна хил гарах машинаа зохицуулж, уралддаг байсан асуудлыг холимог тээврийн үйлчилгээ бүрэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаас авсан галт тэрэгний тасалбараараа улс, хоорондын автобусандаа сууж, үйлчлүүлэх боломжтой аж. Харин автобусандаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс дамжин суух юм байна. Холимог тээврийн үйлчилгээ болон тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө шаардлагагүй бөгөөд хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.
 
Энэхүү ажлыг салбар яамнаас бодлогоор дэмжиж, түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэн хөгжүүлэхээр болжээ. Харин эхний удаад холимог тээврийн үйлчилгээнд “Зэлтэрийн зам” компани сонгогдсон аж. Энэ тухай тус компанийн захирал Г.Лхагвачулуун “Зорчигчид маань аль ч талдаа хүлээх асуудал гарахгүй. Холимог  тээврийн үйлчилгээ зорчигчдод маш олон давуу талтай. Үнийн хувьд ч харьцангуй хямд болсон.
 
Төмөр зам гэхэд л Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот орох зардлаа 15 хувь хямдруулахаа мэдэгдсэн. Манай компани Сүхбаатараас Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуур орох зардлаа 25 хувь хямдруулна. Бид нэг талдаа 30 мянган төгрөгөөр явдаг. Тэгэхээр 20 хувь хөнгөлөхөөр 20 орчим мянган төгрөгөөр зорчино гэсэн үг. Энэ үнийг бид илүү буулгах боломжтой” хэмээв. Тус компани нь аялал жуулчлалын чиглэлд 7-8 жил ажиллаж байгаа бөгөөд 14 автобусаар иргэдэд үйлчлэх юм байна.
 
Мөн ухаалаг системд шилжсэн учраас зорчигчдын тоог урьдчилсан мэдээллээр авч, Улан-Үд явах автобусыг бэлдэнэ. Тиймээс автобус хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй гэдгийг албаныхан онцолж байлаа. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай цөөн хором ярилцсан юм.
 
Д.Батбаяр:Холимог тээврийн нэгдсэн үйлчилгээ авто тээврийн бүх салбарт хэрэгжинэ
 
-Холимог тээврийн туршилтын үйл ажиллагаа боллоо. Энэхүү тээвэрлэлтийн онцлог, ач холбогдол нь юу вэ?
-Автотээврийн үндэсний төв нь автотээвэртэй холбоотой  хэд хэдэн асуудлыг хариуцдаг. Тухайлбал,  улс хот хоорондын зорчигч тээврийн ажил болон тээврийн хэрэгслийн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Мөн улс, хоорондын тээвэрт техникийн улсын үзлэг хийж, шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгодог.
 
Түүнчлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үйлчилгээ үзүүлдэг. Улсд хоорондын тээвэрт GPS суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн байрлал, хурдыг хянах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү улс, хоорондын зорчигч тээврийн туршилтын үйлчилгээ нь ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оноос эхлэн тогтмол хэрэгжих юм. Холимог  тээврийн үйлчилгээ бүрэн хэрэгжээд эхэлбэл Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд гэсэн чиглэлд тогтмол явна. Энэхүү туршилтын тээвэр нь иргэдийн тав тухтай байдлыг хангах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой.  Өмнө нь энэ чиглэлийн туршилтын тээвэр явагдаж байсан.
 
Одоогийн энэ тээвэр Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл төмөр замаар яваад Сэлэнгэ аймгаас Улан-Үд хүртэл автобусаар явах юм. Мөн арваннэгдүгээр сард БНХАУ-тай тохиролцсоны дагуу Чойбалсангаас Манжуур чиглэлийн тогтмол тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Бид агаарын тээвэртэйгээ холимог байдлаар зохицуулахаар төлөвлөж байна. 
 
-Холимог тээврийн үйлчилгээ нэгдсэн системд шилжсэнээр иргэдийн хүлээх чирэгдэл багасна гэж ойлгож болох уу?
-Тийм. Тэгж ойлгож болно. Иргэд өмнө нь галт тэрэгний билет захиалахаас эхлээд хүлээх, дугаарлаж зогсох зэрэг  асуудал гардаг байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэж байна гэсэн үг. Холимог тээвэр нэгдсэн системд шилжсэнээр иргэд ТҮЦ машинаас билетээ захиалж, авах боломжтой. Нэг үгээр хэлбэл, багцын үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм. Үүнийг дагаад тасалбарын үнэ ч хямдарна.
 
-Зорчигчид ямар зарчмаар үйлчлүүлэх юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил Монгол Оросын хамтарсан авто тээврийн XII дугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар хэлэлцсэний үр дүнд 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үд хотын чиглэлд байнгын зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тохиролцсон юм. Энэ хүрээнд холимог тээврийн нэгдсэн системийн туршилтын ажил явж байгаа гэдгийг онцолмоор байна. Яах вэ, өмнө нь бид Улаанбаатараас Улан-Үдийн чиглэлд холимог тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан.
 
Тухайлбал, зорчигчид Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл галт тэргээр явдаг. Харин Сэлэнгээс Улан-Үд хүртэл автобусаар явдаг байсан л даа. Яг л тэр зарчмаар явна. Гэхдээ дан ганц авто тээврийн салбарт үйлчлэлгүй төмөр замын тээвэртэйгээ хамт үйлчилж Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх чиглэлээр зөвшөөрөл авсан олон компани Сэлэнгэ-Улан-үдийн чиглэлд явдаг.
 
Өөр хувиараа явдаг ч хүмүүс бий. Гэхдээ энэ нь тухайн хүний өөрийнх нь  хөдөлмөр хамгаалал хангагдаагүй, зорчигчдын аюулгүй байдал ч тийм сайн байгаагүй. Холимог тээврийн  үйлчилгээгээр дамжуулж бид энэ бүгдийг нэгдсэн системд оруулна. Иргэд Сэлэнгэд ирэхээсээ өмнө галт тэрэг болон автобусны тасалбарыг захиална. Харин ирэхэд нь автобус байхгүй, хүн дүүрээгүй явахгүй гэсэн асуудал гарахгүй. Буцахдаа авсан тасалбараараа л автобусандаа суугаад ирнэ. Ер нь иргэдэд илүү хүрч ажиллахыг зорьж байгаа.
 
-ТҮЦ машиныг эхний удаад хэдэн ширхгийг байрлуулах вэ. Иргэд хаанаас билетээ захиалах боломжтой вэ?
-Одоо бол эхний туршилт. Энэ туршилтаас тодорхой үр дүн гарна. Цаашид анхаарах зүйлс ч гарч ирнэ. Тэр бүгдийг дахин авч хэлэцээд, 2017 оны нэгдүгээр сараас эхлэн уг үйлчилгээ тогтмолжино. Бид тасалбар түгээх машиныг томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөөд байгаа.
 
-ТҮЦ машин олон улсын  карт уншдаггүй, 2013 оноос дээш мөнгө хүлээж авдаггүй гэх доголдол байдаг. Галт тэрэгний тасалбарын машин адил системээр үйлчлэх үү?
-Үгүй. манай тасалбар түгээх машин нь зөвхөн карт уншина. Харин ямар карт унших талаар бид дахин судалж, хэлэлцэнэ. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
С.Чинзориг гишүүний санаачилсан...
Ц.Төгсбилэгт: Сайхан мэргэжил...

Холимог тээврийн үйлчилгээ ухаалаг системийн тусламжтай иргэдэд шуурхай хүрнэ

Батзаяа 2016-11-02

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

13 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

13 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

13 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

13 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

13 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах